Анхаар: Менингококктын өвчлөл V сар хүртэл өндөр эрсдэлтэй!

Анхаар: Менингококктын өвчлөл V сар хүртэл өндөр эрсдэлтэй!

Анхаар: Менингококктын өвчлөл V сар хүртэл өндөр эрсдэлтэй!

Халдвараар өвдсөн гурван нас долоон сартай хүү гурав хоногийн өмнө харамсалтайгаар өөд болсон мэдээ нийгмийг түгшээж байна. Ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд үр хүүхэд нь өвдөхөөс илүү хүнд асуудал байхгүй билээ. Тэгвэл тус цахилгаан гэх тодотголтой менингококкт халдвараар хэрхэн урьдчилан сэргийлэх, өнгөрсөн хугацаанд болон одоо Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс юуг анхааруулж байгаа талаар нэгтгэн хүргэж байна.

"МЕНИНГОККОКТ ХАЛДВАР НЬ АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ХАЛДВАРТ ӨВЧИН"

Менингоккокт халдварын эх уурхай нь өвчтэй болон хамар залгиурын үрэвсэлтэй, нян тээгч хүмүүс. Халдвар авч эдгэрсэн хүмүүсийн 5-10 хувь нь амьдралынхаа турш нян тээгч болж үлдэх магадлалтай байдаг төдийгүй эрсдэлт бүлэгт хамаардаг. ХӨСҮТ-ийн Халдвар судлагч эмч Д.Оюунгэрэлийн хэлж байгаагаар, халдвар хүний биед орсноос хойш 5-7 хоногийн нууц үеийн хугацаатай байдаг. Халдвартай үе нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй нууц үед болон эмнэл зүйн шинж тэмдэг эхэлсний дараа буюу эмчилгээ эхэлснээс хойш 24 цагийн дотор идэвхгүй болж, хүнд халдвар тараах эрсдэл нь буурдаг.
Бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй ч тав хүртэлх насны хүүхэд илүү хүнд өвчлөх магадлалтай байдаг.
Энэ халдварын үед бусад халдварт өвчинтэй андуурах тохиолдол гардаг учраас дур мэдэн гэрээр эмчилгээ хийх, хугацаа алдаж хүлээлгүйгээр эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэлтийн хувьд, олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, гарын бохирдлыг ариутгах, бага насны хүүхдийг дулаан хувцаслах, малгай, ороолт, бээлийг зайлшгүй хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй гэсэн юм.

ХАЛДВАРЫН НЭГ ТОХИОЛДЛЫГ ДЭГДЭЛТ ГЭЖ АВЧ ҮЗДЭГ

Богино хугацаанд амь насанд аюул учруулж болзошгүй өвчлөлийн хүндрэл эрсдэлтэй бүлэг нь бага насныхан. Тус халдварт өвчний нэг тохиолдлыг дэгдэлт гэж авч үздэг бөгөөд биеийн дархлааг сайжруулах нь урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Өнгөрсөн оны төгсгөлд таван сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд байснаас  2025 он гарахад хоёр тохиолдол нь батлагдаж, бүрэн эдгэрсэн. Харин өнгөрсөн долоо хоногт нэг тохиолдол нь богино хугацаанд хурдацтайгаар хүндэрсэн тул харамсалтайгаар эндсэнийг ХӨСҮТ мэдээлсэн. Монгол Улсад нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудыг авч үзвэл 80-85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд менингококкт халдвараар сургуулийн насны буюу 10-14 хүртэлх насны хүүхдүүд өвчлөх тохиолдлууд их байгаа аж.

Нийслэлийн нутаг дэвсгэрт менингококкт халдварын сэжигтэй хоёр тохиолдол илэрсэн. Нэг нь Баянгол дүүрэг илэрсэн. Тус сэжигтэй тохиолдлын хувьд 2024 оны арванхоёрдугаар сарын 18-наас хойш хичээлдээ яваагүй хүүхэд бөгөөд гэртээ тусгаарлагдсан байна. Хоёр дахь нь Баянзүрх дүүргийн 311 дүгээр цэцэрлэгт менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд одоогоор батлагдаагүй.

Тиймээс хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм хаана ч илүүдэхгүй гэдгийг бага насны хүүхэдтэй гэр бүл анхаарах зайлшгүй шаардлагатай. Халдварын үед:

  • Өндөр халуурах
  • Бөөлжих
  • Толгой өвдөх
  • Нойрмоглох
  • Цусархаг тууралт гарах
  • Гэрэлд цочимтгой болох
  • Дагз хөших
  • Таталт өгөх зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд дээрх шинж тэмдэг илэрсэн, нийслэлд байгаа тохиолдолд шууд ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт очихыг зөвлөж байна.

5-12 ДУГААР САРД ХАЛДВАРЫН ИДЭВХЖИЛ ӨНДӨРСЧ III САРД ДЭГДЭХ ЭРСДЭЛТЭЙ!

Халдварын тохиолдол батлагдсан сургууль, цэцэрлэгийг эцэг эхчүүдийн зүгээс түр хаах, цахимд үилжүүлэх хүсэлтэй байгаагаа цахим хуудаст илэрхийлж буй. Гэхдээ менингококкт халдварын идэвхжлийн үе хавар хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх тавдугаар сар хүртэл өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй учир халдвар батлагдсан сургалтын байгууллагад хөл хорио тогтоох боломжгүй байгаа аж. Менингококкт халдвар нь улиралчлалтай явагддаг. Монгол Улсын хувьд сүүлийн 20 жилийг авч үзвэл 5-6 жилийн давтамжтайгаар өвчлөл нэмэгддэг зүй тогтолтой гарч. Хамгийн сүүлд 2019 онд менингококкт халдварын олон тохиолдол бүртгэгдсэн байна.  Тэгэхээр 2025 он улиралчлалын хувьд тав дахь жил таарч байгаа учраас ирэх хавар менингококкт халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулж байна.

Менингококкт халдвар 5-12 дугаар сар хүртэл идэвхжиж байдаг бөгөөд дэгдэлтийн хамгийн оргил үе нь гуравдугаар сар аж.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.ЧИНБАЯР:

-Менингококкт халдвар нь Монгол Улсад огт гардаггүй биш. Жилд 3-4 тохиолдол бүртгэгддэг. Халдвар үүсгэдэг тээдэг хүмүүс ард иргэдийн дунд байдаг. Нэгэнт халдвар илэрч батлагдсан тохиолдолд ойр хавийн хавьтлын хүмүүст голомтын арга хэмжээ авдаг. Анги, гэр бүл, байгууллагын хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг хийж антибиотик уулгадаг. Мөн ахуйн буюу гэр бүл, анги хамгийн ойр байдаг хүмүүсийг өвчний нууц үед ажиглаж тусгаарлалт хийнэ. Тухайлбал, хүүхэд өвдсөн бол ээж нь гэрээр долоо хоног тусгаарлагадана.

Түүнээс биш нэг дүүрэгт менингококкт халдвар гарлаа гээд тухайн дүүрэг, сургууль, цэцэрлэгийг карентилахгүй.

Менингококкт халдвар нь өөрөө онцгой халдварладаг. Өөрөөр хэлбэл, дээр үед багш, эмч нар халуун амьсгалаар халддаг өвчин гэж ярьдаг байсан. Халуун амьсгал гэдэг нь хамгийн ойрын хавьтал буюу нэг анги, нэг гэрт удаан хугацаанд байсан хүмүүсийг хэлж байгаа юм. Халдвараас хамгаалах хамгийн сайн арга нь амны хаалт. Мөн дуслын халдвар буюу амнаас ярихад үсэрч буй дуслаар халдварлах эрсдэлтэй. Тиймээс маск зүүхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zichin 2 цагийн өмнө 122.201.31.32

olkn humus neg dor okn tsag bn gedeg surgul tsetserlehtch hamasrnadhtei,yar sharhtsi hanialgsn humus urgeljl bsn,yarij bgagch oilgdguil umus yumdaa yarisnaa oilgdguini deer ued hsmgiin hivir bsn,ofichzaluu geltgui iton garanguud ih bolge ,huvu huvdglgui mask zuusen bagsh suragch bhguil bn,yarihaas iluu surguluudda zovlomjoi shalgaachee

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.94.182

Ээ энэ балай өвчин 7 хоног их хүйтэнд хэцүүднэ шүү. сургууль цэцэрлэгээ ядаж эхний 7 хоногт нь амраагаачээ бааснуудаа. сургуулиа сунган биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж