НЭМЭЛТ:
Гэрч Эрдэнэ-Очир:
-Я.Содбаатар сайдаас нэг албан бичгийг гаргахдаа Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь руу явуулахдаа нэг огноогоор явуулж болно. Харин толгойг нь өөрчилж болно.
Өмгөөлөгч Батсүх:
-Шүүх хуралдаан даргалагч яллах, өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр явуулна гэж заасан. Талуудын хүсэлтээр хуралд оруулж байгаа гэрчийг биечлэн оролцуулж мэдүүлэг авна. Санал хүсэлт гаргасан талын Эрүүгийн хуулийн 1.4.1.20 зүйлд тэгш эрхтэй оролцоно гэж заасан. Шүүгдэгч өөрөө өмгөөлөгч талд орно. Шүүгдэгч асуулт асуух эрхийг нь олгож өгөөч. Б.Энх-Амгаланд энэ эрхийг олгоно уу.
НЭМЭЛТ:
Шүүх хурал түр завсарласны дараа үргэлжилж байна. Хуралд үг хэлэх гэрч ирээгүй учраас 10 минут завсарлав.
НЭМЭЛТ:
Б.Энх-Амгалан, З.Энхболд нар хуралд оролцож байна. Шүүгдэгчид мэдүүлэг өгч дууслаа. Шүүх хурал нэг цаг завсарлалаа.
НЭМЭЛТ:
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарын шүүх хурал 10.00 цагт эхэлж, үргэлжилж байна.
Шүүгдэгч Б.Энх-Амгалан:
-Тавдугаар сарын 3-ны өдрийн тушаал яагаад нүүрс тээвэрлэх сонирхол бүхий болчихов. Замын ангид шилжүүлсэн болохоос тээвэр хийх тушаал гаргаагүй. Түр эзэмших эрх олгосон тушаал маань ямар давуу байдлыг тэр компанид үүсгэсэн юм бэ. Би энэ хэрэг дээр их гайхаж байгаа. З.Энхболд гэдэг хүнтэй танил биш. Худ ураг, нэг нутаг ус, нэг намын хүмүүс биш. Нэг газар ажиллаж байгаагүй. Ах дүү, найз нөхдийн холбоогүй. Энэ хэргээс өмнө огт таньдаггүй байсан. Гэтэл гэнэт биесээ таньдаггүй хүмүүс үгсэн хуйвалдаад, гэмт хэрэг үйлдэж, эрх мэдлээ ашиглан тушаал гаргасан юм шиг хэргийн материал бүрдүүлсэнд маш их харамсч байна.
Шүүгдэгч З.Энхболд:
-Нүүрсний хэрэг ингэж эхэлсэн юм. Нүүрсний хэрэг гэдэг бол 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас мэдэгдэл хийж, 17 УИХ-ын гишүүн, сайд нарыг байцаасан. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр нүүрсний биш хэргээр ял авч, бусдынх нь хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо нүүрсний хэргээс цор ганц шүүх хурал нь үргэлжилж байгаа нь би юм. Хоёр жил хагасын өмнө хэлсэн Ш.Раднаасэд гишүүний үг үнэн гэдэг нь жил ирэх тусам батлагдаж байгаа. Нүүрсний 44 их наядын хулгай бол Төрийн ордноос гарах ёстой. Гудамжинд яваа Б.Энх-Амгалан, З.Энхболд нараас гарахгүй. АТГ-ын Даваатогтох 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд надад хэрэг үүсгэж, Энх-Эрдэнэ нь 2023 оны гуравдугаар сарын 13-нд хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан байдаг.
Хамгийн сонирхолтой нь Энх-Эрдэнэ прокурор хариулахгүй зугтааж байгаа гуравдугаар сарын 22-нд нэг хэрэг үүсгэсэн тогтоол байгаа. Энэ тогтоолоос 2023 оны есдүгээр сарын 22-ны яллах дүгнэлт анхан шатны шүүхээр орж, анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Тэрэнтэй нийслэлийн прокурор заргалдаж, УДШ-ээр хэлэлцэж, үл хэрэгсэж, давж заалдах шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэсэн. Одоо бид энэ хурлаа хийж байна. Тэгэхээр одоо би 100 хувь улс төрийн хэрэг байна. Нүүрсний хэргээр яллах гэж бүтээгүй учраас Б.Энх-Амгалан сайд асны тушаалд нөлөөлсөн байж болзошгүй гэж оролдож байна. Хоёр удаа хуулийн ноцтой алдаа гаргасан.
Улс төрд нөлөө бүхий этгээдийн тодорхойлолт Эрүүгийн хуульд тусгаж, тайлбарлахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаал байхгүй. Гэтэл энэ хоёр нөхөр байгаа гэж маргасаар байгаад анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулсан. Хоёрт, энэ замын эрх авч байгаа компанитай намайг холбосон. Энэ хоёр прокурор фэйсбүүк дээр үндэслэж, ялласан. Би Б.Энх-Амгалан сайд асантай анхны шүүх хурал дээр танилцаж, утсаа солилцсон. Би УИХ-ын даргын хамгаалалт буугаагүй, бүх газар төрийн тусгай хамгаалалтын журнал дээр бичигддэг. Тухайн үед энэ хүнтэй очиж уулзаж байгаагүй. Замын эрх өгөөч гэж гуйж байгаагүй.
Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРЫГ ШҮҮНЭ
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг өнөөдөр /2025.02.03/ дахин анхан шатны шүүхээр хэлэлцэнэ. Шүүх хурлыг өмнө нь хяналт тавьж буй прокурор шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулсан юм.
Хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.
Тэгвэл Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг /2024.09.25/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байдаг.
Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан.
Гэвч шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.
Нэргүй 2025-02-03 66.181.187.163
уих-ын дарга айлын ууган хүүхэд гэсэн үг
Zochin 2025-02-03 122.201.31.30
Зөөзө монголд шудрага күйл гэж өчүүхэн ч алга. З.Знхболд тэгээд Энх-Амгаланг шоронд хийлгэчихэж байгаа юм уу. Доржханд гэж авгай яагаад өмнөх шүүх хурлын мэдүүлгээсээ буцав. Зика Энх-Амгалан руу утсаар дарамталсан нь үнэн шдээ. Доржханд авгай эхлээд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бүүр цагаадаж байдаг. Зика чи ялтан шүү. Дахиад 2 шатны шүүх бна.
Зочин 2025-02-03 66.181.161.97
Зи г захиалагч нь өндөр хар байшингийн 15 давхраас ах дүү 2 л захиална ш дээ.
Нэргүй 2025-02-03 202.9.46.171
сү батболдийг шүүлдээ
30 2025-02-03 122.201.31.188
Өөр хэнийг хамтадаа татмаар байгаа юм боловоо. Тэр хүмүүсээ аваад хамтадаа л явмаар бна ш дээ
Соёлоо . 2025-02-03 202.55.188.105
х****л идсэн 30-ГЭРБҮЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ АРХИНИЙ АЛУУРЧИНЬ ОДЖАРГАЛ НААД ХҮНИЙГ ТАЙВАН БАЙЛГА !!!
Нэргүй 2025-02-03 103.168.34.42
халхын. бас. сайн. эрийн. хуйх юм. шүү өнөө хүртэл ийм их. хурлын. байхгүй. шүү
Zochin 2025-02-03 59.153.113.119
Энхболд бүүр улаан цайм Энх-Амгалангаар хэрэг үүрүүлэх гээд бна. Доржханд авгай бүүр цайцан худалч авгай бна. шүүгч нараар наадах шиг болжын шдэ. Дургүй асуултанд нь мэдэхгүй снахгүй бна гэнээ. өмнөх мэдүүлгээ би бодож бсанаа бичсэн гэнэ үү. шудрага шүүгч тангарагтаа үнэнч байгаарай. Олон түмэн харж бна шүү…
Нэргүй 2025-02-03 89.113.151.230
;)))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-02-03 139.5.219.240
Бас л улс орныг самарсан өлөн хулгайч дөө
Зочин 2025-02-03 122.201.31.163
Ямар ч байсан ганц хулгайчтай үлдэнэ гэдэг амжилт. Бүгдийг нь тавьж туух гэж байсан. Ингээд чи өөрийгөө хүлээн зөвшөөр, Энхболд оо! Зандаахүүгийн Энхболд эцсийн эцэст хулгайч гэдэг нь батлагдлаа. Ах дүүсээрээ хулгайч шүү! Зандаахүүгийн Энхтуяа, Зандаахүүгийн Хишигтогтох, Батдэлгэр, өөр хэн хэн билээ!
Нэргүй 2025-02-03 103.71.100.224
Би шүүх хурал дээр Энхамгалантай анх танилцаж утсаа солилцсон Зөвхөн энэ үг л түүнийг яллах хангалттай баримт. Шүүгчдыг цэцэрлэгийн хүүхэд шиг үзэж доромжилж байна. Атигар Энхболд шал худлаа шаана. Өчнөөн луйвар Энхболдын ой санамжинд байгаа. Шүүгчид зоригтой шийдэмгий бх ёстой.
Нэргүй 2025-02-03 122.201.23.83
МАН сөнөөсэй
Иргэн 2025-02-03 103.140.10.199
АНам сөнөчихсөн
Нэргүй 2025-02-03 139.5.217.152
XUCHINDUULI80955877SEXSEER TAICHNA
ZOCHIN 2025-02-03 202.55.183.178
Бэлээхэн өөрийнх нь хувь эзэмшдэг уурхай ТТ дээр байна, дээр нь замын ажил дээр Энх-Амгаланг хүнээр дамжуулж Энхболд санал тавьсанаа яагаад нуугаад худлаа яриад байгаам. Өөрийн хувь эзэмшдэг уурхай руу зургийг өөрчилүүлж зам татуулсан чинь үнэ байхад яагаад худлаа мэлзээд байгаам.
ZOCHIN 2025-02-03 202.55.183.178
Жензо Зика 2-н гар их нийлдэг. Монголын их ч хорлосон 2 доо.
ZOCHIN 2025-02-03 202.55.183.178
С.Баярцогт , З.Энхболд 2 Сэлэнгийн төвийн Бумцэнд-н нэрэмжит 1-р сургуульд цуг сурдаг нэг үеийнх юм байгаа юм. Сурлагаараа 1,2-р жагсдаг байсан. З.Энхболд нт С.Баярцогтыгоо яагаад ч гүйцдэгүй тэрэндээ их өс санаж өгссөн гэж бодоод байдаг юм. Баярцогт сагс гар бөмбөг их сайн тоглоно спортдоо ч сайн байсан. Энхболд болохоор тийм зожиг их дотуур тамиртай, толгой сайтай ч хүн чанар жаахан муутай хүүхэд байсан. Одоо ч энэ өсөрхөл нь арилаагүйм шиг санагдаад байдаг.
Нэргүй 2025-02-03 46.135.14.245
Z gulgunsun p***a shorondoo suuna.
Нэргүй 2025-02-03 66.181.184.251
Тэгээд араасаа дагуул л даа
Нэргүй 2025-02-03 45.32.145.95
Энхболд гэж жинхэнэ урвагч гардаа женко шиг бас л ороzод урвасан этгээд.
Нэргүй 2025-02-03 66.181.182.34
Зикх вирус гэж жинхэнэ яллуулж баймаар эр дээ ! Дандаа хамтрагч нараа араас нь хутгалнаа, Сайханбилэг, Элбэг хоёрыгоо, Алтанхуягийгаа хамаг муу юмруу чихээд л байд аг, энэ Энх-Амгалангаа бүгдий нь мэднэ, би юу ч мэдэхгүй гэж гөрдөөд байгаа эр шүү !!!
Монголын ардчилал энэ балайг АН-ын дарга болгоод л уруудах буруудах замдаа орсон, Женкотой нийлээд энэ муу хүүр Монголыг мөн ч их хорлож бна даа !!!
ZOCHIN 2025-02-03 202.55.183.178
Эрхэм шүүгч нараа З.Энхболдыг шудрагаар өргөсөн танграгтаа үнэнчээр шүүгээд өгөөч. Улс оронд та бүхний шудрага шүүх ус агаар шин хэрэгтэй байна.
ZOCHIN 2025-02-03 202.55.183.178
Жеэко Зика 2 өөрсөндөө боломж гарган хулгай хийх зорилгоор ТТ-г ард түмний өмч хэмээн хөшиг татаж байгаад хулгайгаа хийж эхлэсэн. Одоо эр орончын дүр эсгэн аврагчид гэж ойлгогдохоор зохиол бичиж жинхэнээсээ ард иргэдийн тархийг угааж байна. Монгол улсад шудрага хууль үйлчилдэг, шүүгчид нь кинон дээр гардаг шиг үнэхээрийн бурууг нь илчилж шүүгээд өгөөч. Гуйя эрхэм шүүгчдээ. Монгол хүн л юм бол улс орныхоо төлөө зөв шудрагаар тунгаагаад өгөөч шүүгч нараа.
АНХБАЯР 2025-02-03 202.9.41.62
Элбэгдоржыг хэзээ шүүх вээ
Гэмт хэрэгтэн 2025-02-03 192.82.92.204
Энхболд-амгалан нарын авилгачдыг хурдан шийтгээч, толгойг нь илээд байх юм, Зи бол жинхэнэ эсэргүү, коммунист оросын төлөөний агент, Монгол Улсын эдийн засгийн а******н хүн шүү дээ, түүнийг хайрлаад байх шалтгаан байхгүй. Тэрвээр Женко болон өөрт нь Таван толгойн нүүрсний тендерыг өгөөгүйд хорсож, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, замын зурагт ороогүй маршрутаар дүүгийнхээ компанийн уурхайг дайруулж, Энхамгаланг дарамтлаж зам бариулж улсад хохирол учруулсан гэмт хэрэгт ял сонсож байгаа этгээд.
Нэргүй 2025-02-03 203.98.77.237
Зи ч олон хүнийг шүүхийн хаалга татуулж эрх мэдлээрээ далайлгаж хэлмэгдүүлсэн дээ Шивээ овоод барьсан үйлдвэрийг очоод үзээч Тзамын зурвас газрыг дээрэмдээд авчихсан байдаг..
Нэргүй 2025-02-03 202.126.89.25
Гэмгүй 2 биш үү
Нэргүй 2025-02-03 139.5.217.152
ANUSDI TSAGN VANXANDI80955877