Сумын начин Э.Ганболд хоёр дахь түрүүгээ хүртжээ

Сумын начин Э.Ганболд хоёр дахь түрүүгээ хүртжээ

Сумын начин Э.Ганболд хоёр дахь түрүүгээ хүртжээ
Хавдрын үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 122 дахь удаагийн барилдаан өчигдөр/2025.02.02/ боллоо. Тус барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, сумын начин Эрдэнэсүрэнгийн Ганболд түрүүлж, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Амарсайханы Тодмагнай хоёр дахь удаагаа үзүүрлэв.
Гуравт Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, сумын баяр наадмын 4 түрүүтэй заан Д.Мягмаржав, тавд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат, сумын баяр наадмын 5 түрүүтэй заан Г.Төмөрсүх, Завхан аймгийн Сонгино сумын харьяат, сумын заан Д.Ням-Очир нар шалгарлаа.
Аравт Увсын сумын заан Э.Жаргалсайхан, Сэлэнгийн сумын заан А.Амархүү, Ховдын сумын заан О.Чадалбат, Төвийн сумын заан Б.Золбаяр, Сэлэнгийн сумын заан Б.Батмагнай нар үлдэв.
Хавдрын үндэсний зөвлөлөөс сумын заан Д.Ням-Очирт “Уран барилдааны шагнал”, сумын начин Э.Ганболдод “Уран гараа дэвээтэй бөхийн шагнал”-ыг тус тус гардууллаа.
Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн заан Намсрайн Жамьянсүрэнгийн ач охин, Уламжлалт бариа засалч Янжиндулам "Уран барилдаантай бөх"-ийн шагналыг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, аймаг цэргийн цолтны барилдаан бүрд олгохоор болсон байна. Эхний шагналыг Төв аймгийн Угтаалцайдам сумын заан Батбаярын Золбаярт гардуулсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 18 минутын өмнө 66.181.166.196

Нийгэмд ямар ч нэмэргүй шимигчид, хотын хувьд ямар ч хэрэггүй механик өсөлт, эд хөдөөгөө очиж барилдвал таарна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.190.30

Түрүүг хүртээд байхдаа яахав дээ? Ямар юм горьдож хүртсэн биш. Гуядаж авсан гээчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж