"Senzu"-ийн гар бүрэн эдгээгүй ч "The MongolZ" эхний ялалтаа авлаа

"Senzu"-ийн гар бүрэн эдгээгүй ч "The MongolZ" эхний ялалтаа авлаа

"Senzu"-ийн гар бүрэн эдгээгүй ч "The MongolZ" эхний ялалтаа авлаа

"Counter Strike"-ийн хамгийн олон жил үргэлжилж буй тэмцээн болох "IEM Katowice" тэмцээн эхэлсэн. Дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг 24 баг өрсөлдөж байгаагийн дотор Монголын "The MongolZ" баг бий. Тэд өчигдөр/2025.02.02/ тэмцээний эхний тоглолтоо Хойд Америкийн "Liquid" багийн эсрэг хийлээ. Азийн хоёр тэргүүн баг тоглосон гэхэд хилсдэхгүй. Учир нь "Liquid" багийн бүрэлдэхүүнд австрали тоглогч "jks" болон израиль тоглогч "NertZ" нар байдаг учир "Valve"-ийн зүгээс тэднийг энэ жилээс эхлэн Ази, Америкийн чансаанд давхар тооцохоор болжээ.

Тоглолтын тухайд эхний мап буюу "Liquid" багийн сонгосон "Nuke" дээр "The MongolZ" баг 10-13 гэсэн харьцаатай хожигдов. Хоёр баг эхний хагасыг эн тэнцүү дуусгасан ч хоёрдугаар хагаст Т талаасаа "Liquid" илүүрхжээ.

Энэхүү тоглолтын өмнө тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс "The MongolZ"-ийнхноос ярилцлага авах үеэр "Senzu" буюу М.Азбаяр гараа хугалсан талаараа мэдээлсэн. Түүний хувьд Монголд байхдаа хальтирч унасны улмаас сарвуугаа бэртээсэн аж. Бүрэн эдгэрэхэд сарын зай байгаа ч өвдөлтөө тэсэн тэмцээнд оролцжээ. Түүний гар бэртсэний улмаас "The MongolZ" баг энэ оны анхны тэмцээн болох "Blast Bounty"-г өнжсөн билээ.

Хоёр дахь мап дээр "The MongolZ" баг өөрсдийн хамгийн сайн тоглодог мапуудын нэг болох "Mirage"-ийг сонгосон. Илүү гэдгээ ч хангалттай харуулж, эхнээсээ илүү явсаар тоглолтын харьцааг 1:1 болгов. Улмаар шийдвэрлэх мап гарч ирсэн. "Ancient" дээр болсон тоглолтын эхний хагаст хоёр баг 6:6 гэсэн харьцаатай байраа сольж, хоёрдугаар хагаст 7:5 гэсэн "The MongolZ"-ийн ялалтаар өндөрлөжээ. Тоглолтын төгсгөлд "Liquid" баг эргэн ирэх оролдлого хийсэн ч "910" буюу Б.Өсөхбаяр тэдэнд боломж өгсөнгүй.

Тоглогчдын үзүүлэлтийг харахад "910" ганцаараа +15 үзүүлэлттэй бүх тоглогчдыг тэргүүлжээ. Ялангуяа тэрбээр "Mirage" тун сайн байж, 25-9 гэсэн үзүүлэлтийг толилуулжээ.

The MongolZ баг өнөөдөр 23:00 цагаас Германы "GamerLegion" багийн эсрэг тоглоно. Бүрэлдэхүүндээ шинэчлэн "GamerLegion" баг бол зөөлөн боорцог биш. Үүнийгээ ч харуулах шиг тэмцээн эхэлснээс хойш "SAW", "paiN", "MOUZ" багуудыг буулган авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 1 цагийн өмнө 66.181.160.68

ЭЙ!!!!!!!!! ПАЦАНЫ!!!!!! ДЭЛХИЙД ТА НАР ШҮҮ……………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж