Улаанбаатар цахилгаан түгээх станц төрийн өмчит хувьцаат компанийн Сүхбаатар дүүрэгт байрлах “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” хөл хөдөлгөөн бага ч хүн тасрахгүй байлаа. Иргэд автомат машинаас авсан дугаарын дагуу үйлчлүүлэх ажээ. Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийн зарим нь тогны мөнгөө тушааж, зарим нь тоолуураа солиулахаар ирсэн байв.
Үүний зэрэгцээ тэнд буй гурван үйлчлүүлэгчийн нэг нь цахилгааны үнийн нэмэгдлээ шалгуулах аж.
Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд Засгийн газраас эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулсан. Тиймээс цахилгааны нэмэгдлээ шалгуулах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Тэдний дийлэнх нь "Манай тогны мөнгө энэ сард хоёр дахин нэмэгдсэн байна", "Өмнөхөөсөө илүү гарсан байна энэ яагаад ингэв", "Гурван шатлалт тоолуур гэдэг нь юугаараа өөр билээ", "Энэ сарын мөнгийг яаж бодохоороо ингэж өндөр гарсан байна вэ" гэх асуултуудыг тус төвийн ажилтнуудаас асуух ажээ. Иргэдэд үйлчлэх төвийн ажилтнууд асуулт бүрд төвөгшөөлгүй хариулах бөгөөд зарим үйлчлүүлэгчид цаасан дээр бичин нэг бүрчлэн тайлбарлаж өгөх ажээ.
ЯАЖ НЭМСЭН БОЛОХООРОО ХОЁР ДАХИН ИХ ГАРААД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА
Иргэн Н.Бямбасүрэнгийн тогны мөнгө өнгөрсөн нэгдүгээр сард нэг сая 300 мянган төгрөг гарчээ. Тэдний сард төлдөг байсан тогны мөнгө хоёр дахин их гарсан учир ийнхүү шалгуулахаар ирсэн нь энэ. Тэрбээр, “Манайх нам даралтын зуухны тенээр дулаанаа шийдсэн юм. Ингэж дулаанаа шийдээд хоёр жил болж байна. Өвлийн улиралд хамгийн ихдээ 600 гаруй мянган төгрөг гардаг байлаа. Цахилгааны мөнгө нэмэгдсэнээс хойш арай л өндөр гараад байна. Арванхоёрдугаар сард 800 орчим мянган төгрөг гарсан.
Нэгдүгээр сард бүр нэг сая 300 мянган төгрөг гарч төлбөрөө тушаалаа. Арай л хэтэрхий байна.
Ийм байхаар иргэд бухимдалгүй яах вэ дээ. Дээрээс нь бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихсөн. Уг нь нэг ч гэсэн яндан байхгүй бол утаанд нэмэртэй баймаар юм. Үнээ нэмэхийг эсэргүүцээгүй. Яаж нэмсэн болохоороо ингэж өндөр хоёр дахин их гараад байгааг ойлгохгүй байна. Эхнэр бид хоёр хоёулаа ажилтай ч нэг нь бараг бүх цалингаа тогны мөнгөндөө өгчихөөр амьдрахад цаашдаа хүнд байна. Тэгээд шалгуулах хүсэлт гаргах гээд ирчхээд байна. Тогны мөнгө нь хэт өндөр гараад байгаа айлуудыг шалгана л гэж байна. Үүнийг яаралтай шийдэж өгөхгүй бол үнэхээр хүнд байна шүү. Тогны мөнгө 600 мянгаас 800 мянга болж нэмэгдэхэд яах вэ болоод л байгаа юм. Үүнээс шөнийн тариф хөнгөлсөн гээд байгаа ах нь ёстой мэдэхгүй байна. Ямартай ч өнгөрсөн сарын мөнгөө төлчихсөн. Өвлийн хүйтэнд тогоо салгуулаад хөлдөж үхэлтэй биш" гэж учирлав.
Н.Бямбасүрэнгийнх Бэлхийн эцэст хашаа байшинд амьдардаг аж. Тэдний байшин 96Мкв хэмжээтэй. Дээр хэлсэнчлэн нам даралтын зуухны тенээр дулаанаа шийдсэн байна. Ийнхүү цахилгааны мөнгө нэмэгдсэнээс хойш тэдний тогны мөнгө нэг дахин их гарч байгаа. Энэ мэт тогны мөнгө нь хоёр дахин их гарч байгаа олон байх шиг байна. Хоёр шатлалт болон гурван шатлалт тоолуур гэдгийнх нь учрыг бас сайн ойлгохгүй байгаа.
Тоолуураа солиулаад, цахилгааны төлбөр өндөр гараад байгаагаа шалгуулаад асуудал шийдэгдэхгүй бол эргээд галаа түлэхээс өөр сонголтгүй гэдгээ хэлж байв.
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ӨНДӨР ГАРСАН ГЭХ 200 ГАРУЙ ГОМДОЛ БҮРТГЭГДЖЭЭ
Засгийн газраас гаргасан шийдвэрий дагуу 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахилгааны дундаж тариф 216 төгрөг байсныг 280 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Ингэхдээ цахилгааны өдөр ба шөнийн хоёр тариф дээр шөнийн буюу оргил ачааллын тарифыг шинээр нэмэгдүүлж гурван тарифаар тооцохоор болсон билээ.
Өөрөөр хэлбэл, айлуудын цахилгааны тарифыг өдрийн хэрэглээг өглөөний 06:00-17:00 цаг хүртэл, оройн хэрэглээг 17:00-21:00 цаг хүртэл, шөнийн хэрэглээг 21:00-06:00 цаг хүртэл байхаар тооцож буй.
Цаг хоорондын цахилгааны үнэ хэрэглээний кВт цагаасаа хамаарч өөр өөр тарифаар тооцогдох юм. Тэгвэл эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалж гэр хороололд амьдардаг дулаанаа цахилгаанаар шийдсэн айлуудын сарын тогны төлбөр нэгээс хоёр дахин их гарч байна гэх гомдол, мэдээлэл тасрахгүй байгаа ажээ.
Тодруулбал, сүүлийн нэг сарын хугацаанд 11-11 иргэд олон нийттэй харилцах төвд энэ төрлийн 200 гаруй гомдол бүртгэгджээ.
Тиймээс уг гомдлын дагуу Эрчим хүчний зохицуулах хороо болон Улаанбаатар цахилгаан түгээх станц төрийн өмчит хувьцаат компаниас ажлын хэсэг томилж гомдол мэдүүлсэн айл өрхүүдэд ажиллаж эхэлсэн байна. Байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж байгаа аж. Ингэснээр айл өрхийн гэрийн болон байшингийн дулаан алдагдлыг хэмжиж мөн өндөр төлбөр гарч байгаа айлуудад оройн цагаар буюу оргил ачааллын үеэр эрчим хүчний хэрэглээгээ багасгахыг зөвлөж байгаа юм байна. Мөн ухаалаг тоолуурт шилжихийг зөвлөж байгаа юм.
Мөн айл өрхийн цахилгааны төлбөр өндөр гарч буй шалтгааны нэг нь дулаан алдагдал гэдгийг хэлж байв. Айл өрхүүдийн дулаан алдагдлыг хэмжихэд бараг бүх айлуудын гэр, байшин дулаан алдагдалтай байсан. Тиймээс айл өрхүүд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг сайн багасгах шаардлагатай гэж Улаанбаатар цахилгаан түгээх станцын мэргэжилтэн хэлэв.
Гурван тарифт тоолуурт шилжсэнээр одоо гарч байгаа төлбөрөө 20 хувиар бууруулах боломжтой юм байна.
Тэрбээр, “Хоёр тарифт тоолуураа гурван тарифт тоолуур руу шилжүүлэх бүрэн боломжтой. Гурван тарифт тоолуур нь цахилгааны хэрэглээг өдөр, шөнө, оргил ачааллын гэсэн гурван шатлалаар тооцдог. Тухайлбал, оргил ачааллын цаг болох 17:00-21:00 цагийн хооронд хэрэглээгээ хэмнэснээр дээр хэлсэнчлэн цахилгааны үнээ 20 хувь хэмнэж болно. Гурван тарифт тоолуур нь хэрэглээгээ цаг цагаараа өөр дээрээ хадгалдаг. Үүнээс 20 хувь бууруулах боломжтой гэдэг тооцооллыг гаргасан” гэв.
Цахилгааны төлбөр нь өндөр гарч буй айлууд хэрэглэгчийн кодоороо төлбөрөө шалгуулах боломжтой. Мөн УБЦТС-ын 7004-7004 утсанд хандаж хуучин тоолуураа солиулж болох ажээ.
Нэргүй 2025-02-03 124.158.123.244
Өчигдөр Монгол Банкны хүн зурагтаар цахилгааны үнийг 30 хувь биш, 98 хувиар нэмсэн гэж хэлсэн шүү дээ…
Нэргүй 2025-02-03 89.113.151.230
:)) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-02-03 139.5.216.89
айлууд үнэхээр хэрэглэснээрээ бодит үнэн төлбөр төлж байна уу гэдэг эргэлзээтэй бас тэр тооллуур нь зөв байна уу эргэлзээтэй 100 г хэрэглээд 300г хэрэглэсэн болж төлж байвал яах уу нугалаа бол лангуунаас эхлээд уламжлал буруу жишиг тогтсон
зочин 2025-02-03 103.57.93.232
Манай Эрх бүхий сайд нар аливаа асуудлыг системтэйгээр шийдэхгүй байна даа. Эхлээд бэлтгэл ажлаа хийх хэрэгтэй , хэрэглэгчдэд ойлгуулах, тооцоог хэрхэн хэдий хугацаанаас эхлэн гаргах, мөн өөрийн ажилтан нарт айл өрхийн тооцоог хэрхэн тооцох, эхний үлдэгдэл болон тооцооллын үе зэргийг бүгдийг бэлтгээд дараа нь ҮНЭЭ нэмээд ажилдаа орох ёстой шдоо
Баахан хүндрэл учруулаад хүндрэлийг нь ард түмэн үүрч цаг заваа алдаад байна лдаа
Нэргүй 2025-02-03 66.181.178.243
Цахилгааны үнээ нэмчихээд утаа багасгана гэж ярьдаг МАНАН ХҮНэнцрүүдийг зайлуулаач ээ.
ЗОЧИН 2025-02-03 66.181.179.208
Анх цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудыг урамшуулж төлбөрий нь 50% хөнгөлдөг байхад нь халаалтаар цахилгаанаар шийдсэн. Үүнийгээ ойролцоогоор 10 сая төгрөгөөр тавиулсан. Одоо тэсэн чинь төлбөрөө дийлэхээ байлаа. Намар эрт мэдсэн бол галладаг зуухаал тавидаг байж. Ийм маягаар хотыг утаанаас салгахгүй ээ. Галладаггүй, яндангүй байж л утаанаасаа сална шүү дээ. Өөр арга байхгүй. Бүх айлыг байранд оруулна гэж үлгэр яриад яхав. Байранд ороод төлбөрөө хийх чадваргүй олон айл байгаа шүү дээ
Эрчим хүчний шинэчлэлхийсэн тэнэг дарга нарт 2025-02-03 66.181.179.208
Энэ тооцол чинь халаалтаа цахилгаанаар шийдсэн айлуудад л төлбөр маш өндөр гараар хийсэн байгаа юм. Эдгээр айлууд хамгийн өндөр тарифаар нь төлж байна. Хэмнэх ямар ч боломж алга. хөлдөж үхэлтэй нь биш Хотыг утааггүй байлгахад нэмэр болсон биш энэ айлууд л хохирлоо.
зчн 2025-02-03 202.131.240.242
Амьжиргаа улам л доройтно доо.. Өөрсдөө болж байвал бусад нь хамаагүй гсн, түр зуурын гал унтраах шийдэл гаргачихаад ард түмнээ новшийн амьдруулж байна. Олон улсад ийм байна манайх хямд гэж солиордог дарга нар. Бусад улс шиг цалин өгдөг, эдийн засгаа сайжруулж, нийгмийн асуудлыг нь шийдчихээд шийдвэрүүдээ гаргадаг болоосой.
зочин 2025-02-03 202.126.91.119
бодох аргачлал гэж ард түмэний толгойг эргүүлж хэд дахин нэмёэн байна хулгайч нар
Нэргүй 2025-02-03 122.201.23.83
Манай дарга нарын идсэн мөнгөний хэмжээгээр халтар төгрөгний ханш унадаг.
ИРГЭН 2025-02-03 66.181.191.209
Босож тэмцэцгээ Ард түмэн минь,,,,,,Биднийг гадны Дайсан биш,,,,,,энэ дээр байгаа хэдхэн Авилгачи хулгайчууд Дарлаж дарангуйлж, шулж Мөлжиж байна, Тэмцэхээс өөр аргагүй болсон,
HASHIR ANJII 2025-02-03 203.98.76.186
3 shatlaj tarifaar vne tootsoh nereer nugalaad husch bna. 17- 23 tsagiin hoorond aild id amidral vrgeljildeg. uuruur helbel ene ved l tsahilgaan erchim hvch ashiglalt oilgomjtoigoor ihesne. ard tvmnee mehleh shulah arga gej harj bna
1234 2025-02-03 202.5.202.32
Жагсацгаа, тэмцэцгээ.
Нэргүй 2025-02-03 103.10.22.171
1 дахин гэвэл байрандаа л бна 2 дахин гэж хэлдэг.