Шөнөдөө 34 хэм хүртэл хүйтэрнэ

Шөнөдөө 34 хэм хүртэл хүйтэрнэ

Шөнөдөө 34 хэм хүртэл хүйтэрнэ

"NEWS" агентлаг өнөөдрийн /2025.02.03/ цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Улаанбаатар хот орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад нутгаар -25…-27 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Багануур орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Тэрэлж орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -34…-39 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -29…-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10…-15 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -23…-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22…-27 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -16…-21 градус, Алтайн өвөр говиор -2…-7 градус, Хангайн нурууны өвөр бэл, Арц Богдын өвөр хоолойгоор -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

Нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, зүүн хагаст хүйтэн хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж