"The MongolZ"-ийн шинэ түүхийн эхлэл ба "Экс"-үүдийн эргэн ирэлт

"The MongolZ"-ийн шинэ түүхийн эхлэл ба "Экс"-үүдийн эргэн ирэлт

"The MongolZ"-ийн шинэ түүхийн эхлэл ба "Экс"-үүдийн эргэн ирэлт

Цахим спортын "CS2" төрлийн алдарт "IEM Katowice" тэмцээн эхэлсэн. Өчигдөр/2025.02.01/ плей-оффын шатны А хэсгийн тоглолтууд болж өнгөрсөн. Харин өнөөдөр В хэсгийн тоглолтууд эхэлж, мөн ганзага хоосон гэрийн зүг буцах багууд эхнээсээ тодорно. Энэ өдөр Монголын "The MongolZ" баг энэ оны эхний тоглолтоо Хойд Америкийн "Team Liquid" багийн эсрэг хийнэ.

Хоёр багийн тоглолт 20:30 цагаас эхлэх бөгөөд анх удаагаа учраа таарч байгаа нь энэ.

Өнөөдөр бол "The MongolZ"-ийн шинэ, содон түүх бичих эхний өдөр. Өнгөрсөн жилийн өдийд тэд Азийн тэргүүн баг гэдэг утгаараа "IEM Katowice" тэмцээнийг урьдчилсан шатнаас эхлүүлж байсан бол энэ жилээс эхлэн дэлхийн шилдэг багуудын нэгт зүй ёсоор тооцогддог чансаагаараа плей-оффын шат руу шууд дэвшдэг болжээ. Ердөө ганцхан жилийн хугацаанд "The MongolZ" энэ бүх ялалт, ололт, амжилтад хүрч, гайхалтай замналыг туулсан. Харин одоо тэрхүү гайхалтай түүхээ үргэлжлүүлэн бичих цаг нь ирлээ. Өмнө нь тооцоонд багтдаггүй байсан тэд одоо битүү морьдоор нэрлэгдэж, түрүүлэх хэмжээнд хүртэл яригдаж байна.

Дээрх үйл явдлаас гадна хоёр сонирхолтой тоглолт болно. Тодруулбал, иксүүд эргэн уулзана. Шинэ жилийн амралтаар "ropz" буюу Робин Куль "FaZe Clan"-ыг орхиж, Францын "Vitality" руу явсан. Тэгвэл энэхүү хоёр баг өнөөдөр хэн нь шөвгийн шатанд шалгарахаа хүч үзнэ.

Нөгөө талд "NiKo" буюу Никола Ковач өөрийн хуучин баг болох "G2 Esports"-ийн эсрэг тоглоно. Ялагдсан баг нь гэртээ харина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 1 минутын өмнө 66.181.160.68

ЗА, МУУСАЙН salvatrucha, catracho НАРЫГ АЛААД ӨГНӨ ШҮҮ………..ПАЦААНУУДАА!!!!!!!!!!!!!!!ТА НАР ШҮҮ….ДЭЛХИЙД……..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж