Амралтын өдрийн оройг хэрхэн өнгөрүүлэх ээ хараахан төлөвлөөгүй байна уу. Тэгвэл урлаг, соёлын ямар арга хэмжээ болж байгаа талаар мэдээллийг хүргэе.
А.АДАН "ЖИЗЕЛЬ"
А. Адан " Жизель" балет дахин анхны хувилбараараа тоглоно. Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье нэг удаа Г.Гейнегийн номыг уншиж суутал гайхалтай сайхан санаа толгойд нь орж иржээ. Тэрээр хожим нь Гейнед хандан "Эрхэм Гейне таны "Германы тухай" гэсэн гайхамшигтай сайхан номын хуудсыг эргүүлж суугаад Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдлүүд болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг олж уншлаа. Тэгээд би үүгээр чинь хачин сайхан балет хийж болох юм байна гэж дуу алдсан билээ" гэжээ.
2025 оны хоёрдугаар сарын 01, 02-ны 17:00 цагт тоглох А.Аданы "Жизель" балетын Жизельд-МУГЖ Б. Саруул, МУСТА М.Нандинцэцэг, Албертад – МУСТА Х.Галтулга, Б.Дөлгөөн, тус тус гоцлон бүжиглэх юм.
МСБХ-НЫ "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" 2024-2025
Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны 2024-2025 оны Үндэсний Дээд лигийн хоёрдугаар сарын 02-ны өдрийн тоглолт UG Arena ордонд болж байна.
Тоглолтын хуваарь:
11:10 – DARKHAN UNITED – ERDENET MINERS (MEN)
13:40 – KHULEGUUD- BISHRELT METALL (MEN)
16:10 – ХҮЛЭГҮҮД – АРАВТ (WOMEN’S PLAYOFF)
18:40 – SG APES – SELENGE BODONS (MEN)
ДЭЛГЭЦНЭЭ ГАРЧ БУЙ КИНОНУУД
Монгол болон дэлхийн шилдэг кино бүтээлүүд амралтын өдрийн оройн 23:00 цаг хүртэл бүх кино театруудаар гарч байна.
Нэргүй 1 минутын өмнө 66.181.181.135
Бүсгүй үнэхээр гоё кино.
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.41.97
Үмхий х***а манж зулбасгууд намын толгойд шаацн хурал мурл гээд шааг2д бхийн. Сэжгийн л******д.