Нийслэлийн Засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй "Амар байна уу 2025" үзэсгэлэнг өчигдөр /2025.02.01/нээсэн.
Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч 50 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулан оролцож байгаа юм.
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа нь зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмждэгээрээ онцлогтой. Ингэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн үеэр аж ахуйн нэгжүүд 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, энэ хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдсэн”-ийг хэлж байв.
Энэ жил үзэсгэлэн худалдааг хотын А бүсэд буюу “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа соёл, урлагийн байгууллагууд урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулж оролцдог уламжлалтай. Энэ жил соёл, урлагийн 11 байгууллагын 220 гаруй уран бүтээлч болон ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид өдөр бүр уран бүтээлээ толилуулах юм байна.
Нэргүй 2025-02-02 103.212.116.213
орох зайгүй яанам бэ
Нэргүй 2025-02-02 66.181.182.67
Залилан баясгалан хаана ямар худалдаа яриад байна аа кккк
Нэргүй 2025-02-02 185.195.71.218
!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-02-02 202.9.41.97
Ардын намыг хулгайч хувхай л*****н манж х***а шаар хогууд-с үтр түргн цэврлэж салга. Хувхай хулгайч х***а манж л******д нам төриыг хулгай хийх багж хэргсл болгож эзлцн хулгайч шааж нам нэр барьж жүжиг шааж.
Нэргүй 2025-02-02 203.23.49.49
Тэнгэрт хадсан үнэтэй тэнэг худалдаа
Зочин 2025-02-02 66.181.180.225
Хулгайч баячуудад зориусан тэнгэрт хадсан тэнэг үнэтэй. Жирийн ард түмнийг хоосолж ядууруулсан мөлжлөгө.