НЭМЭЛТ:
ЛеБрон Жэймс өөрийн твиттер хуудаснаа "Битгий худлаа яриад байгаарай" гэж жиргэжээ. Учрыг тодруулбал, АНУ-ын зарим хэвлэлүүдээр ЛеБрон Жэймсийг Энтони Дэвист сэтгэл дундуур байсан учир түүнийг солихыг багийнхаа удирдлагад шахсан гэх мэдээ гарсан аж.
Өнгөрсөн долоо хоногт л Энтони Дэвис ярилцлагад орох үеэрээ Лэйкерст зайлшгүй солилцоо хэрэгтэй гэдгийг дурдаж, өөрийгөө төвийн байрлал дээр бус хүчний довтлогчийн байрлалд тогловол илүү үр дүнтэй гэж ил тод хэлсэн. Зарим хэвлэлүүдийн мэдээлснэр Дэвисийн энэ үгс багийн удирдлагуудад таалагдаагүй бололтой. Мөн Далласаас татгалзахын аргагүй санал тавьсан учир ЛеБронтой ч зөвлөлдөхгүйгээр солилцоо хийхийг шийдвэр гаргасан гэнэ.
ЛеБрон Жэймс энэ солилцооны талаар мэдээгүй гэнэ. Тэрбээр Никстэй хийсэн тоглолтын дараа гэр бүлийнхэнтэйгээ хамт Нью-Йорк хотноо оройн зоог барьж байжээ. ЛеБрон энэ мэдээг сонсоод гайхаж, яаж наймаа бүтсэнг гайхаж байгаа гэж ойрын эх сурвалж нь хэвлэлийнхэнд хэлжээ.
NBA-ийн түүхэнд хамгийн "галзуу" наймаануудын нэгийг дөнгөж сая гурван баг хийлээ. Тодруулбал, Лос Анжелес Лэйкерс өнөөдөр/2025.02.02/ Нью-Йорк Никсийг талбайд нь хожсоны дараа Энтони Дэвисийг Даллас Маврикс руу явуулж, оронд нь Лука Дончич, Макси Клебер, Маркифф Моррисыг авчээ. Наймааны гуравдагч нь тал нь Юта Жазз аж.
Та бүхэндээ дээрх солилцооны дэлгэрэнгүйг хүргэе
- Лос Анжелес Лэйкерс: Лука Дончич, Макси Клебер, Маркифф Моррис
- Даллас Маврикс: Энтони Дэвис, Макс Кристи, 2029 оны драфтын Лэйкерсийн нэгдүгээр тойргийн эрх
- Юта Жазз: Жален Худ-Шифино, 2025 оны драфтын Клипперсийн хоёрдугаар тойргийн эрх, 2025 оны Мавриксын хоёрдугаар тойргийн эрх
NBA-ийн ойрын үед ид яваа хоёр оддыг сольсон тохиолдол цөөн биз. Энтони Дэвис Лэйкерстэй хамт аварга авч, өнгөрсөн зун шигшээ багийнхаа хамтаар Парисын олимпод түрүүлсэн бол Лука Дончич өнгөрсөн жил NBA-ийн онооны лидерээр тодорч, таван жил дараалан бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдээд буй.
Нэргүй 2025-02-02 89.113.144.148
!!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-02-02 202.9.46.13
АДгээс бусад нь мэдээгүй солилцоо