Менингококк халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.02.02/ мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр:
-Эндсэн хүүхдийг менингококкт халдвар авсан гэх буруу мэдээлэл цацагдсан. ЭМЯ-ны сошиалд өчигдөр шөнө тавигдсан мэдээлэл байна. Зарим хүмүүс тухайн хүүхдийн ямар өвчний улмаас эндсэн шалтгааныг тодорхойлохгүйгээр таамаглал байдлаар менингококкт халдвар авсан гэх буруу мэдээлэлтэй байна. Өнгөрсөн оны сүүлд таван сэжигтэй тохиолдол байсан. Үүнээс шинжилгээ хийж хоёр менингококкт халдвар батлагдаж эмчлэгдэж бүрэн эдгэсэн. Үүнтэй холбоотой тархвар судлалын хариу арга хэмжээ авсан. Он гарснаас хойш нийт гурван сэжигтэй тохиолдлоос нэг нь батлагдаж харамсалтай нь тухайн хүүхэд эндсэн. Бусад хоёр сэжигтэй тохиолдол эмгэг төрөгч илрүүлэх шинжилгээ хийж байна. Сэжигтэй тохиолдлуудын хариу хоёрдугаар сарын 4, 6-нд гарна. Дахин хэлэхэд одоогийн байдлаар менингококк халдварын сэжигтэй хоёр тохиолдол гарсан байгаа. Эхнийх нь нийслэлийн Баянгол дүүрэгт бүртгэгдсэн. Хоёрдугаарт Бяанзүрх дүүргийн 311 лүгээр цэцэрлэгт сэжигтэй нэг тохиолдол илэрсэн. Тухайн цэцэрлэгт илэрсэн сэжигтэй тохиолдолтой нийлээд 9 хүүхэд байсан. Тэдгээр хүүхдүүдийг гэрээр нь тусгаарласан бөгөөд одоогоор эмнэлзүйн шинж тэмдэг байхгүй. Аль аль нь дээр нь шинжилгээний хариу эцэслэгдэж гараагүй байгаа. 48-58 цагийн дараа эцсийн хариуг авах боломжтой. Хүүхдүүдийн биеийн байдал одоогоор тогтвортой байна. ХӨСҮТ, ЭМЯ-ны цахим хуудсаар цаг үеийн мэдээллийн өгч байгаа. Тиймээс цахим орчин дахь аливаа албан бус мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг хүсч байна.
ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасан:
-Менингококк халдварын үед хүүхэд өндөр халуурсан ч гар нь хүйтэн, царай нь цонхийсон байдаг. Халдварын нууц үе 3-10 хоног байдаг. 5-7 хоногт шинж тэмдэг нь илэрдэг. Бага насны хүүхэдтэй айл бүр гэртээ халууны шилтэй байх хэрэгтэй байна. Хүүхдээ халуурч байна гэж үзвэл халууныг нь үз. Дур мэдэн халуун буулгах эмчилгээ хийж, эмнэлэгт хандахгүй цаг алдаж болохгүй. Менингококк халдварын гол шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, хоол идэхгүй болох, цонхийж цайх, биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Хүндрэл эндэгдэл өндөртэй өвчин учраас хүүхэд тань 39-40 хэм хүртэл өндөр халуурч, тууралт гарч эхэлбэл цаг минут алдахгүйгээр эмнэлэгийн байгууллагад хандах хэрэгтэй.
Нэргүй 2025-02-02 139.5.218.96
Юунч сүрхий маск зүүгээ вэ дан худал мэдээлэл өгнө Үнэнийг ярьж сургууль, цэцэрлэгийг каринтилээч Битгий хүүхдүүдийн амь насаар тоглох гээд бай. Эмч нэртэй сэтэрүүдээ.
Зочин 2025-02-02 202.131.227.179
Сайн мэдлэг ,мэдээлэлгүй бол буруу зөв бүү ярь.Тууралт халдвар гэж хэлдэг юм уу, Тандалт судалгааны алба улирал угтуулсан ажлаа хийгээгүй юм уу
Нэргүй 2025-02-02 202.55.191.130
"Өнгөрсөн оны сүүлд таван сэжигтэй тохиолдол байсан. Үүнээс шинжилгээ хийж хоёр менингококкт халдвар батлагдаж эмчлэгдэж бүрэн эдгэсэн." гэжээ. Энэ тохиолдлууд хаана гарсан, яагаад тухайн үед нь мэдээлээгүй вэ? Он дамжиж л таарсан болохоос нэг л дэгдэлт биш үү? Энэ эргүүнүүд юуу ярьж байгаагаа мэдэж байна уу?
Зочин 2025-02-02 202.126.89.124
ТВ ээр шинжилгээний хариу 48 цагийн дотор гардаг гээд байгаагүй билүү одоо болохоор бараг л 7 хонож гарах юм яриад байх юм наад лаборатори энэ тэр ээ сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр сайжруулаад ээ энэ төр засагтаа тавьж шинэчлээч дээ бүхэл бүтэн улс гэхэд арай л юмаа нэг томоохон албан тушаалтны карманд шинэчлэх мөнгө нь байж л байгаа шүү дээ
Нэргүй 2025-02-02 66.181.161.134
2сарын 2ны мэдээ гэх… өвдсөн хүүхэд 2.18-аас хойш хичээлдээ яваагүй гэсэн бхын ойлгохгүйнээ
Нэргүй 2025-02-02 185.195.71.218
!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-02-02 38.42.106.107
Хүнд бурууг өгөхөө азнацгаая. Гэртээ ирээд ядаж гараа угааж сурцгаая хэдүүлээ. Бүр цаашлаад хүүхдүүдийнхээ вакциныг цаг тухайд нь тариулцгаая. Меннингит аймар шүү. 24 цагийн дотор гар хөл үхжинэ, хараагүй болно, тархи толгой согогтой үлднэ.
Нэргүй 2025-02-02 202.9.41.6
Наад шинжилгээний лабортор шиг юмаа шинчлээд хүчин чадалыг нь сайжруулж болдоггүй юм уу? Юун 24-58 цаг хэдэн хүн үхүүлж эсвэл албаар удааж ахиу өчлүүлж бизнисийн эмээ аптекаар шахах гээд байдаг юм уу? сданууд чинь
Зочин 2025-02-02 202.131.227.179
Хамгийн гол нь нь хавьталын вакцин яасан бэ? Хэн захиалаагүй вэ? шинж тэмдэг буруу зөв яриад яахавдээ
Зочин 2025-02-02 202.9.46.128
хавьтлын вакцин байхгүй байгаам уу тэгвэл ёстой алуулждээ
Нэргүй 2025-02-02 139.5.217.189
9huuhed neg angias owdsiimu
Зочин 2025-02-02 103.57.92.37
ийм олон хонож бж хариу гараад бхдаа яахавдээ арчаагүй өвчнийг хүндрүүлэх дэлгэрэхийг нь хүлээдэг ийм арчаагүй ЭМЯ ны удирдлагуудыг солиоч хэдэн хүүхдийн амиар тоглох гээд бгаан ЕС аа
зочин 2025-02-02 66.181.177.81
мэдлэг чадваргүй сэтгүүлчийн бичвэр, өөрсдийгөө л өмөөрдөг эмнэлэгийхэн, эмч нарын хандалага уу….мэдэхгүй. лавтай энэ өвчнөөс тэгтлээ их айж болгоомжлох хэрэггүй мэт санагдав
Сувилагч 2025-02-02 66.181.181.99
нэг л их маск зүүсэн мундаг эмч нар