Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдээ бэхлэх суудлын бүс, дэмжигч нуруутай, чарга түлхэх бариултай зэрэг стандарт хангасан цана, чарга ашиглахыг сэрэмжлүүлэх болсон. Тухайлбал, зориулалтын бус хуванцар чарга нь хагарч хөлдөн, гулгах явцад цуурч, хүүхдийн биед шигдэх, зоогдох тохиолдол гардаг аж. Иймд:
Цана, чаргаар гулгахдаа анхааралтай байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
- Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
- Замын голд зогссон бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй зам чөлөөлөх.
- Чаргаар гулгахдаа байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх.
- Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
- Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх.
- Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах.
- Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй байх.
- Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй.
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ