
Энэ сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 30 гаруй километрийн зайд орших “Пураам” алтны компанийн үйл ажиллагааг хэд хэдэн хөдөлгөөнийхан эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Энэ эсэргүүцэл нь тус компанийн техник хэрэгсэл рүү гал нээснээр түр завсарласан юм. Дээрх гал нээсэн хөдөлгөөнийхөн “Пураам” компанийн удирдлагуудтай уулзсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй юм. Юутай ч одоогийн байдлаар дээрх компани үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон гэж ойрын эх сурвалж мэдээллээ.
Б.Анхаа