Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн менингококк халдвар нийслэлд бүртгэгдсэнээс үүдэн Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококк халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өгчээ.
Одоогоор нийслэлийн Баянгол,Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдолд үзлэг шинжилгээ хийж байна.
Харин цахим орчин тавигдаад буй "Хан-Уул дүүргийн 19-р хороонд менингококк халдварын сэжигтэй тохиолдол илэрч ХӨСҮТ-д үзлэг шинжилгээ хийлгэж байна" гэх мэдээлэл худал болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар менингококк халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй бөгөөд Даваа гаригт албаныхан мэдээлэл өгнө.
Нэргүй 2025-02-02 89.113.144.148
))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Иргэн 2025-02-02 202.9.40.172
битгий айлгаад бай ард олныг. Ямар их айлгасан мэдээлэл өгдөг юм. уг нь наад мэдээлэл чинь айлгахаасаа урьдчилан сэргийлэх талдаа бмаар бгаа шүү.
Э 2025-02-02 66.181.180.146
бгд яасан бээ.хариу хэд хонож гардаг юмбээээ
Temuujin 2025-02-02 66.181.189.102
2 хүүхдийн шинжилгээ ямар уддаг юм бэ. дан салгалсан, хөдөлж ядсан юнууд ажилладаг юм уу. аль 3,4 хоногийн өмнө л сэжигтэй тохиолдол гарлаа гэсэн. 1 дэх өдөр хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх үү үгүй юу гэдгийг өмнө нь мэдчихвэл зүгээр байх юм. 1 дэх өдөр мэдээрэй гэж тавлаад байгаа юм уу хаашаа юм.
Нэргүй 2025-02-02 66.181.185.223
Халдварт өвчний үед тэгээд хариу 24-72 цагт гарнаа гээд сууж байдаг улс орон одоо байдаг болов уу