Тойм: Морин уралдааны талаар шийдвэрийг орон нутгийн удирдлагууд гаргана

Тойм: Морин уралдааны талаар шийдвэрийг орон нутгийн удирдлагууд гаргана

Тойм: Морин уралдааны талаар шийдвэрийг орон нутгийн удирдлагууд гаргана

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


"СОНГУУЛЬД ЯЛЬЯ ГЭВЭЛ ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭ ГЭЖ ЯТГАДАГ"

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хурдан морины уралдааны талаар /2025.01.27/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Жил болгон зарим уяач хаврын морин уралдааныг сэргээх талаар жагсаал зохион байгуулдаг. Тэдний тэмцэл, гомдол тасралтгүй үргэлжилсээр байна. Хоёрдугаарт уяачид улс төрд ямар том нөлөө үзүүлдэг вэ гэдэг талаар бид мэдэх ёстой. Бид аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах ёстой. Нөгөө талаар улстөрчдийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой. Өнгөрсөн амралтын өдрийн жагсаалыг эсэргүүцсэн хүмүүсийг морин спортын уламжлалаа эвдэх гэсэн, тусгаар тогтнолд аюул учруулсан, өв соёлоо устгах гэсэн бүлэг хүмүүс юм гэдэг мэдээлэл цахим орчинд тархсан. Миний зүгээс энэ бол уламжлал биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг шүүхээс, архивын газрын баримтаар тогтоосон.

Хаврын морин уралдаан бол 15 жилийн л түүхтэй уралдаан. Гэтэл үүнийг бид өв соёл гэтлээ андуурч, ойлгож байгааг би улстөрчдийн буруу гэж хэлнэ.

Уяачдын зүгээс та нар сонгуульд ялья гэж бодож байвал хаврын морин уралдааныг сэргээ, хөдөө орон нутгийн залуучуудын саналыг авъя гэвэл хаврын морин уралдааныг сэргээ гэдэг ятгалгыг хийдэг байсан.  Дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж уншина уу.

ХОШОРЮҮ С.БЯМБАСҮРЭН: ЗҮҮДЛЭЭГҮЙ БИЗ ДЭЭ Л ГЭЖ БОДОЖ БАЙНА

Мэргэжлийн сүмогийн энэ оны эхний башёд түрүүлж, ёкозүна цолны болзол хангасан Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр/2024.01.17/ уламжлал болсон хэвлэлийн бага хуралд оролцлоо. Өдгөө 25 настай түүний хувьд Хацү башёд 12 даваа, гурван унаатай түрүүлсэн бөгөөд башёгийн сүүлийн өдөр Охо болон Кинбозан нартай нэмэлт барилдаан хийн ялсан билээ.

Хошорюү С.Бямбасүрэн хэвлэлийн бага хурлын эхэнд "Нам унтсан байна. Хэрэв хэвлэлийн бага хурал байгаагүй байсан бол одоо ч унтаж байх байлаа" гэлээ.

Тэрбээр дээд зиндааны анхны түрүүгээ 2023 оны долдугаар сард сэкивакэ цолтой байхдаа хүртэн улмаар озэки цолны хүртэж байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын башёд 13 даваа, хоёр унаатай үзүүрлэж, Хацү башёд ёкозүна цолны төлөө барилдах болзлоо хангасан юм. Хошорюү С.Бямбасүрэн үргэлжлүүлэн "Өөрийнхөө чадах бүхнээ хийсэн гэж бодож байна. Зүүдлээгүй биз дээ л гэж бодож байна. Озэки цолтой анхны түрүүгээ хүртсэндээ баяртай байна" гэжээ. Түүний жинхэнэ нэр нь Сугаррагчаагийн Бямбасүрэн бөгөөд авга ах ёкозүна асан Асашорюү Д.Дагвадоржийн адилаар их аварга болно. Авга ахынхаа талаар Хошорюү "Би түүнийг хүүхэд байхаасаа хажуунаас нь үзэж өссөн" гэв.

Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна болсоноор сүмогийн ертөнц их аваргагүй боллоо гэж айх шаардлагагүй болжээ. Учир нь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг зодог тайлах шийдвэр гаргасны хэн дараагийн аварга цолтон болох вэ гэх яриа гараад байсан юм.

ХАВРЫН МОРИН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛ АЙМАГ, ОРОН НУТГИЙН ИТХ-ЭЭР ШИЙДВЭР ГАРГАНА

Шадар сайд С.Амарсайхан:

-Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Хот, хөдөөгийн тэнцвэргүй хөгжлийг арилгаж, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, бүс орон нутгийн эдийн засгийн өсөлтийг бий болгохтой холбоотойгоор шат дараатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Мөн аймаг, орон нутаг, бүсийн өөрсдийн эрх үүргийг нэмэгдүүлэх асуудал үе шаттай шийдвэрлэгдэж байна. Энэ хүрээнд аливаа соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах бүх эрх мэдлийг шилжүүлж байна. Засгийн газар өнөөдөр орон нутагт зохион байгуулж байгаа арга хэмжээнд шийдвэр гаргах хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, Улсын баяр наадмаас бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулахад аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө шийдвэрээ гаргаж, хариуцлагаа үүрнэ. Ингэхдээ салбар яамдын зөвлөмжийг үндэслэж, зохион байгуулалтаа хийнэ гэсэн үг.

Гуравдугаар сарын 1-нээс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах бол аймаг, орон нутгийн ИТХ-ээр шийдвэр гаргана. Хаврын морин уралдааныг зохион байгуулахдаа 12-оос дээш насныхан унаж, хувцас хэрэглэлээр бүрэн хангана.

Соёл, спортоос гадна орон нутагт хийж, хэрэгжүүлэх зам, дэд бүтэц, барилга байгууламж, хот байгуулалт, хөрөнгө оруулалт татах бодлого шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах асуудлыг шат дараатай шилжүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж уншина уу.

ХОЁР ХҮҮХЭД МЕНИНГОКОККООР ӨВДСӨНӨӨС НЭГ ХҮҮХЭД ЭНДЭВ

Хоёр хүүхэд менингококкоор өвдсөнөөс нэг хүүхэд эндэв

-Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт өвчний тохиолдол маань амь тэмцсэн байдалтай байж байгаад өчигдөр орой Халдварт өвчин судлалын үндэсний төвд тэвээрлэгдэн ирсэн. Өнөөдөр хүнд хэвээр байж байгаад үдээс өмнө эндлээ. 2024 онд менингококкт таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хоёр тохиолдол батлагдаж, хоёр хүүхэд эдгэрээд гарсан. 2025 онд хоёр тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь эндсэн харамсалтай явдал боллоо.

Өчигдөр Баянгол дүүргээс сэжигтэй нэг тохиолдол ирээд лабораторийн шинжилгээний дүн гарч байна.

Менингококкт халдвар нь тууралт халдвараас хамгийн хүнд, богино хугацаанд хүндэрдэг өвчин. Халууралт, хордлого, тархины зөөлөн эдийн үрэвслээр илэрдэг.  Өвчний үүсгэгч нь хоруу чанар өндөртэй.

Эмнэл зүйн хувьд өндөр халуурна. Халуурахдаа цайрч цонхийж халуурна.

Халууралтыг улаан, цагаан халууралт гэж ангилдаг.  Менингококктийн халууралт нь цонхийж цайрдаг. Халуурахаас гадна тууралт гарна.

Халууралт эхэлснээс хойш 6-8 цагийн дараа тууралт  гардаг. Биеийн доод мөчдөөс эхэлж  тууралт гарна. Богино хугацаанд гүврүүт, цусархаг тууралт нэмэгддэг.

Улаанбурхан, салхин цэцэг өвчний туруалт хоёр, гурав хоногийн хугацаанд үргэлжилдэг. Менингококкт халдвар дээр тууралт богино хугацаанд нэмэгддэг.  Тууралт нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна.

Хордлогын шинж ихтэй , уйлагнасан, тайван бус болсон. өндөр халуурсан, цусархаг тууралттай хүүхэд байх юм бол тусгаарлаж, тусламж эмчилгээ үзүүлэх шаардлагатай.

Халдвартай хүн байж болно. Эсвэл халдварыг хамар залгиуртаа тээж байж болно. Агаар дуслын замаар халдварладаг. Ойрын зайнаас халдвар тардаг. Ийм сэжигтэй тохиолдол байвал аль болох цаг алдалгүй эмнэлэгт хандах шаардлагатай гэлээ. Дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж уншина уу.

ЭНЭ БҮХ ШИЙДЛҮҮДИЙГ НЭГ СИСТЕМД ОРУУЛЖ НИЙСЛЭЛ РҮҮ ХҮРГҮҮЛЭХ НЬ ЗӨВ

Энэ бүх шийдлүүдийг нэг системд оруулж нийслэл рүү хүргүүлэх нь зөв

"Утааны асуудал" Зуух, түлшний технологийн шийдэл сэдэвт хэлэлцүүлэг/2025.01.31/ боллоо.


Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг ирэх сард зохион байгуулна. Энэ хүрээнд өнөөдрийн энэхүү утааны асуудал, зуух, түлшний технологийн шийдэл хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 52 иргэн, 27 аж ахуй нэгж бүртгүүлжээ. Утааны сонсголын бэлтгэлийн шатанд гурван удаагийн дэд хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Гэсэн ч техникийн шийдэл, шинэлэг санаа чухал учир өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа ажээ.  "Утааны асуудал"хэлэлцүүлгийг нээж ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн үг хэлэв

-Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн: 

Утааны ерөнхий сонсгол ирэх Мягмар гаригт буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр болно. Өнөөдрийн хэлэлцүүлэгт яригдсан  шийдлүүдийг ерөнхий сонсголын үеэр тайлан тавина. Ингэснээр ярьсан шийдэл нь хэрэгжих боломжтой, анхаарал татсан шаардлагатай гэсэн шийдлийг эрдэмтдийн зөвлөл дуудаж утааг бууруулах шийдлийг дахин сонсоно. Иргэдийг хариуцсан албан тушаалтантай уулзуулж хариулт өгөх боломжийг олгох нь ерөнхий сонсголын гол зорилго.

Дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж