Газын зурваст 15 сар үргэлжилсэн мөргөлдөөний дараа 2.3 сая оршин суугчийн дийлэнх нь орон гэргүй болоод буй. Тиймээс орон гэргүй болсон палестинчуудыг Египет, Йордан улсууд хүлээж авах ёстой гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан мэдэгдсэн. Шүүмжлэгчид энэ саналыг "Үндэстэн ястны цэвэрлэгээ" гэж нэрлэн, буруутгаж байна.
Энэ асуудалтай холбоотойгоор Арабын Гадаад хэргийн сайд нар Бямба гаригт уулзлаа. Каир хотноо болсон уулзалтад Египет, Йордан, Саудын Араб, Катар, Арабын нэгдсэн Эмират, Палестины эрх баригчид, Арабын лигийн Гадаад хэргийн сайд болон бусад албаныхан оролцов.
Тэд палестинчуудыг ямар ч нөхцөлд газар нутгаас нь шилжүүлэхээс татгалзаж байна. Энэ алхам нь бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж, мөргөлдөөнийг дэлгэрүүлэх болно гэв. Цаашилбал, египетчүүд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлнэ гэж тус улсын ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси мэдэгдлээ.
Трампийн хувьд дээрх мэдэгдлийг хэлэхдээ Египет, Йорданд цэргийн тусламж үзүүлдэг гэсэн санаагаа хавчуулжээ. Тэрбээр "Бид тэдний төлөө маш их зүйл хийдэг. Тэд үүнийг хийх л болно" гэжээ.
лутаа 2025-02-02 66.181.164.23
Палестин гэдэг чинь явдаг бөмбөг Арабууд нь ч дургүй үхтэлээ айдаг, Палестин хүн явсан газар дан тэсэр дэлбэрч байдаг юу гэж ийм эвгүй нөхдийг оруулахав дээ мэдэж байгаашд нөгөөдүүл нь
Нэргүй 2025-02-02 192.82.92.204
Хамасыг дэмжиж байж газар нутаг орон гэргүй боллоо, муурын сүүлээр оролдох хэрэггүй л байсан юм хулганууд. Египет, Йордан палестинчуудыг хүлээж авахгүй гээд яах вэ дээ, Трампийн дарамтнаас гарч чадахгүй юм чинь, хүлээж авах л болно, яг Колумба шиг.
Нэргүй 2025-02-02 89.113.144.148
!!!!!!!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-02-02 202.9.46.27
Өмөөрөөд байдаг Арабууд нь Палестинчуудыг хүлээн авсангүй. Аргагүй л дээ, бөөн алан хядагчдийг өөрийн нутагт оруулбал юу болохыг таашгүй.
Нэргүй 2025-02-02 202.9.46.249
израйль өнгөрсөн 1 жил орчмын хугацаанд Палестины 47 мянга гаран энгийн иргэд хүүхдийн аминд хүрсэн. 17500 орчим нь хүүхэд. Оросыг фашист а******н гээд орилолдоод байдаг гуйлгачид хаана байна.
зочин 2025-02-02 66.181.160.114
Дайн эхлүүлсэн нь фашист….
зочин 2025-02-02 66.181.160.114
Арабууд , Палестин Израйл хоёрыг мөнхөд мөргөлдүүлж байх сонирхолтой байгаа юм байна …