IJF буюу Олон улсын жүдогийн холбооны энэ оны анхны том тэмцээн болох Парисын Их дуулга өнөөдөр/2025.02.01/ эхэлнэ. Тус тэмцээнд дөрвөн тивийн 50 орны 298 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй тав, эмэгтэй долоо гээд нийт 12 тамирчин өрсөлдөнө. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг болон эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг-ын барилдаанууд болно.
Эхний өдөр Монголоо төлөөлөн дараах тамирчид өрсөлдөнө.
- Эрэгтэй -60 кг : Н.Мэндсайхан эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Седрик Револьтой учраа таарчээ. Харин улсын аварга Б.Сүхбат мөн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Ромайн Валадьер Пикардтай барилдана.
- Эрэгтэй -66 кг: Арга туршлагатай Г.Хэрлэн эхний тойрогтоо Канадын Жулиэн Фраскадортой учраа таарчээ. Харин Б.Нямренчин эхний тойрогтоо Өмнөд Солонгосын Ким Чанёнтой учраа таарав. Ялсан нь Мурад Чопановтой барилдана.
- Эмэгтэй -48 кг: Э.Анударь эхний тойрогтоо Өмнөд Солонгосын Юнли Пактай учраа таарав. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Японы Вакана Когатай барилдана.
- Эмэгтэй -52 кг: Б.Гүндэгмаа эхний тойрогтоо Хонг Конгийн Шук Ки Цуйтай барилдана. Хэрэв ялвал Японы Ариане Торо Солертой барилдана.
- Эмэгтэй -57 кг: М.Цэндбазар эхний тойрогтоо Францын Марта Фавазтай барилдана.
- Эмэгтэй -63 кг: Х.Маралмаа эхний тойрогтоо Испанийн Кристина Кабана Перезтэй барилдана. Ялж чадвал дараа нь Хорватын Катарина Кристотой хүч үзнэ.
Нэргүй 2025-02-01 89.113.147.90
!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Зочин 2025-02-01 202.126.90.85
Яах гэж явсан улс юм бол доо, бэлтгэл энэ тэр хийдэггүй л улс юм байх даа
Зочин 2025-02-01 66.181.177.136
бүгд ялагдав
Нэргүй 2025-02-01 88.156.75.42
ялахааргүй болж