"The MongolZ"-ийн энэ оны эхний өрсөлдөгч нь "Liquid" байх болно

"The MongolZ"-ийн энэ оны эхний өрсөлдөгч нь "Liquid" байх болно

"The MongolZ"-ийн энэ оны эхний өрсөлдөгч нь "Liquid" байх болно

Цахим спортын "CS2" төрлийн нэр хүндтэй, томоохон тэмцээнүүдийн нэг болох "IEM Katowice" тэмцээн эхэлсэн. Дэлхийн шилдэг 24 баг чансаагаараа шалгарсан энэхүү тэмцээний урьдчилсан шат өчигдөр/2025.01.31/ өндөрлөж, плей-оффд өрсөлдөх багууд бүрэн тодорлоо.

Урьдчилсан шатнаас дараах багууд плей-офф руу шалгарчээ. 

  • Туркийн "Eternal Fire"
  • Францын "3DMAX"
  • Германы "GamerLegion"
  • Бразилын "FURIA"
  • Нидерландад төвтэй Хойд Америкийн "Team Liquid"
  • Данийн "Astralis"
  • Оросын "Virtus.pro"
  • Германы "BIG"

Урьдчилсан шатнаас хасагдсан онцлох багуудыг дурдвал Норвегийн "HEROIC", Бразилын "paiN", "MIBR" багуудыг дурдаж болно. Мөн анх удаагаа "Katowice"-ийн түүхэнд эмэгтэй баг оролцсон. Бразилын "Imperial" багийн эмэгтэйчүүд чансаагаараа эрчүүдтэй эн тэнцүү жагсч, тэмцээнд оролцох эрхээ авсан. Тэд тэмцээний турш "FURIA", "BIG" багуудтай тоглож, харамсалтай нь хожил байгуулж чадсангүй. Гэхдээ цахим спортод эмэгтэйчүүд ч авьяастай гэдгийг харуулав.

Плей-оффд дараах багууд шууд шалгарсан:

  • Германы "G2 Esports"
  • Саудын Арабын "Team Falcons"
  • Францын "Team Vitality"
  • Хойд Америкийн "FaZe Clan"
  • Оросын "Team Spirit"
  • Украины "Natus Vincere"
  • Германы "MOUZ"
  • Монголын "The MongolZ"

"The MongolZ" баг анх удаагаа "Katowice"-ийг плей-оффын үндсэн шатнаас эхлүүлж байна. Энэ тэмцээн тэдний энэ оны анхны тэмцээн гэдгээрээ анхаарал татаж буй. Угтаа тэд нэгдүгээр сарын эхээр "Blast Bounty" тэмцээнд оролцох урилга хүлээн авсан ч "Senzu" буюу М.Азбаяр гараа бэртээж, багаараа оролцохоос татгалзсан билээ.

"The MongolZ" энэ оны эхний өрсөлдөгч "Team Liquid" байх болно. Хоёр багийн тоглолт маргааш 20:30 цагаас эхэлнэ.

"Team Liquid"-ийн саяхан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж, "YEKINDAR"-ийг багаасаа явуулж, "NertZ"-ийг багтаа нэгтгэсэн билээ. Тэд энэ тэмцээний хүрээнд эхлээд "HEROIC"-т хожигдсон ч "Complexity" болон "Wildcard" багуудыг хожин дараагийн шатны эрхээ авчээ.

Мэргэжилтнүүд "The MongolZ"-ийг энэ тоглолтод хожно гэж таамаглаж байна. Мөн хоёр баг анх удаагаа учраа таарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж