Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан маргааш /2025.02.02/-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд зодоглох бөхчүүдийн цахим бүртгэл өчигдөр эхэлжээ. Барилдах бөхчүүд devjee.mn сайтаар нэвтрэн зааврын дагуу бүртгүүлэх юм. Сумын цолтнуудын хувьд сар шинийн баярын цуврал барилдааны өмнөх хамгийн том сорилго гэдгээрээ онцлогтой. Цахимаар бүртгүүлээгүй бөхчүүдийг барилдаа эхлэх өглөө нэмэх боломжгүйг зохион байгуулагчид анхааруулав.Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит барилдааныг өмнө нь гурван удаа зохион байгуусан байдаг. Ингэхдээ үндэсний бөхөөр барилдах хүсэлтэй цолгүй бөхчүүдийг хамруулдаг байв. Харин энэ жилээс сумын цолтнуудыг оролцуулахаар болжээ.Өнгөрсөн жил барилдаанд улсын харцага М.Дармаабазарын хүү үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлсэн сумын начин Д.Нарантулга түрүүлж байсан юм.
Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.
- 02.02 Ням. 11:00 цагт: Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/
- 02.08 Бямба. 11:00 цагт: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
- 02.09 Ням. 13:00 цагт: "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
- 02.15 Бямба. 13:00 цагт: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
- 02.16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт: “Өвлийн нүүдэлчин – 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/
САР ШИНИЙН ЦУВРАЛ БАРИЛДААНУУД
- 02.20 Пүрэв. 11:00 цагт: Сар шинийн баярт зориулсан өсвөр /3нас/ бөхийн барилдаан
- 02.23 Ням. 09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа
- 02.24 Даваа. 11:00 цагт: Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/
- 02.25 Мягмар. 11:00 цагт: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан
- 02.26 Лхагва. 13:00 цагт: Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан /2 давсан 200 бөх болон чансааны оноогоор оролцоно/
- 02.27 Пүрэв. 13:00 цагт: Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа
- 02.28 Баасан. 13:00 цагт: Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.
Холбоотой мэдээ