Өнөөдрөөс эхлэн иргэд автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Өнөөдрөөс эхлэн иргэд автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Өнөөдрөөс эхлэн иргэд автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Нийтийн тээврийн бодлогын газраас өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр өнөөдрөөс /2025.02.01/-ны өдрөөс эхлэн  Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ гэж мэдэгдсэн юм. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Өмнөх зохицуулалт “30 минутад багтаж дамжих суух” ч шаардлагагүй болно гэсэн үг.

НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж хэлэхдээ “Нийтийн тээврээр зорчиход Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой. Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулна” гэж мэдэгдсэн.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 128 чиглэлд ажлын өдөр 1200, амралтын өдөр 903 автобус үйлчилгээнд явж байна. Харин автобусны цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бол 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах буюу U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн Хас, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой.

Киоск төхөөрөмжөөс авч болох үйлчилгээ:
•   3600 төгрөгөөр Ubcard худалдан авах, картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах,
•   UBcard карт авахгүйгээр нэг удаагийн QR кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой

UBcard аппликейшний давуу тал, боломжууд: 
•    QR кодоор төлбөр төлөх,
•    Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах,
•    Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх,
•    Ubcard картыг заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх,
•    Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах,
•    Тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах,
•    Замчлуулах,
•    Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх,
•    Нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.63

Ийм гажиг юмнууд толгойд шаачх-р ийм адгийн бх нь аргагүй шд гажиг юм шааж гажиг юмнда орооцлдж яаада бз. Муугаа мэдэхгүй муугаа хүл2н зөвшөөрхгүй бас их сан2тай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж