Японы ерөнхий сайд Ишиба АНУ-д айлчилна

Японы ерөнхий сайд Ишиба АНУ-д айлчилна

Японы ерөнхий сайд Ишиба АНУ-д айлчилна

Японы ерөнхий сайд Ишиба Шигеру, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар анхны дээд хэмжээний уулзалтаа хоёрдугаар сарын 7-нд Вашингтонд хийх төлөвтэй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, ерөнхий сайд Ишиба аль болох түргэн хугацаанд ерөнхийлөгч Трамптай уулзах хүсэлтэй байсны дагуу дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах болсон.

Японы засгийн газрын Доод танхимын хуралдаан дээр Япон-Америкийн эвслийг хоёр орны үндэсний ашиг сонирхолд нийцүүлж, шинэ түвшинд гаргахыг хүсч буйгаа Ишиба Баасан гаригт мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр харилцаагаа бэхжүүлэхийн тулд Трамптай харилцан итгэлцлийг бий болгохыг зорьж байгаа гэдгээ илэрхийлжээ.  Ишиба дээд хэмжээний уулзалтын хүрээнд Хятад улс улам хүчтэй болж байгаа нөхцөлд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэйг онцлох аж.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж