Хамас бүлэглэл нас барсан удирдагчдынхаа нэрсийг зарлав

Хамас бүлэглэл нас барсан удирдагчдынхаа нэрсийг зарлав

Хамас бүлэглэл нас барсан удирдагчдынхаа нэрсийг зарлав

Хамас бүлэглэлийн цэргийн командлагч Мохаммед Дейф халдлагад өртөж, амиа алдсан болохыг тус бүлэглэлийн төлөөлөгч мэдэгдэв. Тодруулбал, Израилийн арми өнгөрсөн оны долдугаар сард Дейфийг устгасан гэж мэдэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч Хамас өнөөг хүртэл үүнийг батлаагүй байсан юм.  Израилийн өмнөд хэсэгт аравдугаар сарын 7-ны өдөр дайран орж, 1200 хүнийг хөнөөж, 251 хүнийг барьцаалсан халдлагыг Дейф тэргүүтэй хүмүүс удирдаг зохион байгуулсан гэж Израилийн засгийн газар мэдэгдэж байв. Мөн тус жил Израилийн цохилтод амиа алдсан Хамас бүлэглэлийн хоёр дахь том удирдагч нь Дейф байсан гэж олон нийт үзэж буй. Олон улсын эрүүгийн шүүхээс өнгөрсөн жил Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху, батлан ​​хамгаалахын сайд асан Йоав Галлант нарын хамт Дейфийг баривчлах тушаал гаргасан билээ.

Дейф нь Хамасын дайчдыг Газаас Израиль руу нэвтрэх боломжийг олгосон гарцыг барихад тусалсан гэдгээрээ алдартай. Тэрээр мөн Хамасын нэрийн хуудас болсон Кассам пуужинг зохион бүтээсэн гэгддэг аж. Хамас Пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ, Дейфээс гадна цэргийн командлагчийн орлогч Марван Исса нас барсныг зарласан. Уг мэдэгдлийг хийж буй нь гал зогсоох хэлэлцээрийн дараа албан ёсоор амиа алдагсдын тоог гаргах ажиллагааны нэг гэж ажиглагчид үзжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж