Эрүүл мэндийн яамнаас, менингококкийн халдвар гарсан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг долоо хоног цахимд шилжүүлэх санал гаргажээ.
Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэн. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хамтран Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар эрсдэлийн үнэлгээг хийхэд “ӨНДӨР” эрсдэлтэй гэж гарчээ.
Иймд Налайх дүүргийн халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 2025.02.03-2025.02.10 хүртэл буюу долоо хоног хаах арга хэмжээ авч хэрэгжүүлэх санал Эрүүл мэндийн яамнаас хүргүүлж байгаа аж.
Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа ажээ. Менингококк халдвар нийслэлд бүртгэгдсэнээс үүдэн Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококк халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өгчээ.
Одоогоор Баянгол дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдэг буюу өндөр халуурах шинж тэмдэггүй, биед тууралт гарсан шинж тэмдэгтэй, шинжилгээ хийгдэж байна.
Нэргүй 2025-01-31 59.153.113.109
Өмнө нь арга хэмжээ авахгүй бол хэдэн ч хүүхдийн амь нас эрсдэж мэднэ.Иймээс бид бүгд өмнө нь арга хэмжээ авч бүх хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлэх хэрэгтэй.
Нэргүй 2025-01-31 59.153.113.195
buh surguuliig karantilaach maluudaa
Нэргүй 2025-01-31 66.181.187.247
Цахим гээд томроод байхын оронд эхлээд ядууст хошногоо арчиж мөн байнга биеэ угааж сур гэж хэлэх ёстой.
Ха ха ха 2025-01-31 59.153.86.110
Хийрхсэн солиорсон Монголын нийгэм. Налайхад 1 хүүхэд өвчнөөр өнгөрхөд бүх Улаанбаатарын сургууль цэцэрлэгийн хааж хэдэн зуун мянган хүний ажил амьдралын сүйтгэх үү? юу ч тохиолдсон тэмцэж гарах хэрэгтэй. Тэгж байж хүн төрөлхтөн хөгждөг.
Нэргүй 2025-01-31 83.220.238.217
Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-31 38.42.106.107
Вакцинаа тариулцгаая !!!
Нэргүй 2025-01-31 202.9.40.63
Мнголд бузр өвчн ямар их гарж мнголыг адгийн х***а манж зулбасгууд хорлж.