Амралтын өдрүүдэд хүнсний зах, худалдааны төвүүдийн махыг шалгаж, шинжилнэ

Амралтын өдрүүдэд хүнсний зах, худалдааны төвүүдийн махыг шалгаж, шинжилнэ

Амралтын өдрүүдэд хүнсний зах, худалдааны төвүүдийн махыг шалгаж, шинжилнэ

Цагаан сар дөхөж байгаатай холбоотой хүнсний агуулах, зах худалдааны төвүүд мах их хэмжээгээр нь нөөцөлж, худалдаалдаг. Тэгвэл гар дээрх худалдаа, малчдын нийлүүлэлт ихэссэнтэй холбоотойгоор холбогдох газруудаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж эхэлжээ. Тодруулбал, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын шаардлагын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, худалдаалалтад хийгдэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ долоо хоногт /2025.01.28/ эхлүүлсэн байна.

Махны ариун цэвэр, эрүүл ахуйг амралтын өдрүүдээр томоохон зах худалдааны төвөөр үргэлжлүүлэн шалгах аж.

Хяналт шалгалтад мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний зах худалдааны төв, агуулахын үйл ажиллагаа эрхлэгч 17 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчид нийт 62 аж ахуйн нэгж, 56 иргэнийг одоогоор хамруулжээ. Шалгалтын явцад 27 аж ахуйн нэгж, иргэний 538.5 тн бүтээгдэхүүнээс 35 сорьц авч, лабораторийн шинжилгээнд хамруулж, 84 зөрчлийг илрүүлсэн байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгааг мэдээлсэн бөгөөд үзэсгэлэн худалдаа, томоохон зах, худалдааны төвүүдээр хяналтыг үргэлжлүүлнэ гэдгийг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.184.33

Ингэж зарлаж байгаад шалгалт хийдэг нь яаж байгаан гэнэтийн шалгалт л хийх хэрэгтэй ш дээ

Avatar

Нэргүй 2025-01-31 103.57.94.147

Цагаан сар дөхөөд хэдэн байцаагчид нь ууц, өвчүү хэрэгтэй болсон байхлдаа. хөгийн новшийн эргүүнүүд шүү

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.178.254

цацраг болон хүхэрийн хучил байна уу гэж үү

Avatar

Нэргүй 2025-01-31 83.220.238.217

! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

ЗОЧИН 2025-01-31 122.201.26.218

Өдар бүр шинжилж байх ёстой биздээ Худлаа ажил хийсэн болох гэж: Цагаан сар болохоор шалгадаг гэнэ. ӨӨРСДИЙГӨ ИЛЧЛЭХ ЮМ ДАА. ТА БҮГДИЙН ӨДӨР ТУТМЫН АЖИЛ ШҮҮ ДЭЭ УГ НЬ

Avatar

Нэргүй 2025-01-31 202.9.41.2

35 жил хулгайлж эзлсн Адгийн хулгайч х***а манж шаар хогууд үтр түргн зайл2лж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж