Цагаан сар дөхөж байгаатай холбоотой хүнсний агуулах, зах худалдааны төвүүд мах их хэмжээгээр нь нөөцөлж, худалдаалдаг. Тэгвэл гар дээрх худалдаа, малчдын нийлүүлэлт ихэссэнтэй холбоотойгоор холбогдох газруудаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж эхэлжээ. Тодруулбал, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын шаардлагын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, худалдаалалтад хийгдэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ долоо хоногт /2025.01.28/ эхлүүлсэн байна.
Махны ариун цэвэр, эрүүл ахуйг амралтын өдрүүдээр томоохон зах худалдааны төвөөр үргэлжлүүлэн шалгах аж.
Хяналт шалгалтад мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний зах худалдааны төв, агуулахын үйл ажиллагаа эрхлэгч 17 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчид нийт 62 аж ахуйн нэгж, 56 иргэнийг одоогоор хамруулжээ. Шалгалтын явцад 27 аж ахуйн нэгж, иргэний 538.5 тн бүтээгдэхүүнээс 35 сорьц авч, лабораторийн шинжилгээнд хамруулж, 84 зөрчлийг илрүүлсэн байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгааг мэдээлсэн бөгөөд үзэсгэлэн худалдаа, томоохон зах, худалдааны төвүүдээр хяналтыг үргэлжлүүлнэ гэдгийг мэдээллээ.
ЗОЧИН 47 минутын өмнө 122.201.26.218
Өдар бүр шинжилж байх ёстой биздээ Худлаа ажил хийсэн болох гэж: Цагаан сар болохоор шалгадаг гэнэ. ӨӨРСДИЙГӨ ИЛЧЛЭХ ЮМ ДАА. ТА БҮГДИЙН ӨДӨР ТУТМЫН АЖИЛ ШҮҮ ДЭЭ УГ НЬ
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.2
35 жил хулгайлж эзлсн Адгийн хулгайч х***а манж шаар хогууд үтр түргн зайл2лж.