Баялгийн “зодоон”-нд 126 гишүүн цэг тавина!

Баялгийн “зодоон”-нд 126 гишүүн цэг тавина!

Баялгийн “зодоон”-нд 126 гишүүн цэг тавина!

Монголчууд байгалийн баялгаа ашиглаж эдийн засгаа тэлэх боломжтой, өөрөөр эдийн засгаа нэмэгдүүлэх гарц, гаргалгаа тун ховор. Тиймээс ч сүүлийн 10 жил байгалийн баялгаа олборлоно, олборлохгүй хэмээн дотоод, гадаадын хүчин зүйлээс шалтгаалан талцаж, маргасаар ирсэн.

Энэ дундаа төмөр замын асуудал өнөөдөр ч маргаан нь таслагдаагүй, харин ч хуучны маргаан эргэн сэргэж, одоо ч эцэслэгдээгүй Гашуунсухайт-Ганцмод төмөр замын асуудал тойрсон улс төр, бизнесийн “зодоон”  ид өрнөж байна.

Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарлаж, эхнээс нь ажил хэрэг болгоод буй. Үүний нэг нь Франц улстай ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадсан бол дараагийн том төсөл нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын төсөл. Одоогоор УИХ тодорхой хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, гэрээ байгуулах ажил УИХ дээр өрнөж байна. Гэвч үүний дагаад мөн л улс төрийн маргаан, талцал ил, далд өрнөж буйг бид харж байна.

10 жилийн өмнө төмөр зам баривал хятадууд орж ирж, Монголыг эзэлнэ гэж одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга анх төмөр замын төслийг эсэргүүцэж, гацааж байв. Түүнээс хойш 10 гаруй жил монголчуудын алдсан боломжуудыг тоолоод, тоочоод, тооцоолоод баршгүй. Гэвч 10 жилийн дараа ч төмөр замын хил холболтын асуудал дээр Х.Баттулга гарч ирж, баатар болсон мэт төмөр замаа ярьсаар. Төмөр зам тойрсон  маргааны автор нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, MCS группийн хооронд өрнөж байна гэдэг. Тэгвэл дүр нь өөрчлөгдсөн мэт боловч үнэн хэрэгтээ өнөөдөр ч энэ хоёрын талцал л үргэлжилж байна. Дүр өөрчлөгдсөн гэдэг нь нэгэн цагт MCS-ийн удирдлагаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг сүүлийн үед Женко Х.Баттулгын талынхан болоод тэдний “захиалга”-аар боорлох болсон хэмээж байсныг баталж Х.Баттулгын туслах явсан УИХ-ын гишүүн Ө.Шижир сөргөөж байгааг нь харвал ойлгочих л асуудал.

Том төслүүд, төмөр зам хөдөлгөх гэхээр л дотоод, гадаадын санхүүжилттэй, бүлэглэл хоорондын зодооноос болж гацаж ирсэн монголчууд одоо л нэг ураны гэрээгээ зурж, төмөр замаа холбох нь гэсэн найдлагатай сууж буй.

Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын төмөр замын асуудлыг БНХАУ-тай тохирчихсон учраас хөрөнгө оруулалтын гэрээг нь УИХ-аар хэлэлцэж байна. Чухам ийм л цагт УИХ-ын гишүүд, олон намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүн үүргээ биелүүлэх цаг ирж байна. Хэрэлдэж, талцаж, гацааснаараа Монгол Улс хөгждөггүй, хоцорч, хөгжлөөс хоцордог гэдгийг Х.Баттулга, MCS группийн маргаан бидэнд тод харуулсан. Зөвхөн энэ маргаанаас үүдэж төмөр замаа барьж чадаагүйн алдагдсан боломжуудыг хэмжиж, тоолоод барахгүй учраас одоо л 126 гишүүн хэрсүү байж, улс орныхоо эрх ашгийг нэгт эрэмбэлж, зөв шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу шинэ парламент 126 гишүүнтэй болж, түүхэндээ хамгийн олон намын төлөөлөлтэй парламент бүрдүүлж чадсаныхаа гавьяаг ийм л зүйл дээр гаргах цаг ирж байна.

126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий анхны парламент салбар бүрийн дуу хоолой, мэргэжилтнүүд хууль тогтоох байгууллагад орж ажилласнаар эдийн засгаа тэлэх боломж бүхий 4 том төслийг хөдөлгөх алхмыг хийж, 2025 оны төсвийг алдагдалгүй баталж чадсан юм. 126 гишүүнтэй парламентаас ийнхүү үр дүн эхнээсээ гарч, асуудлыг улстөржилгүйгээр, олон талаас нь харж, хэлэлцэж чаддаг болсон гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж буй. Тиймээс энэ парламент улс төрийн талцал, хуваагдал, хэсэг бүлгийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг, улс орны эрх ашгаа бодож, зөв шийдвэр гаргаж, хурдтай урагшлах боломжийг бий болгох эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэнэ гэдэг  ч олон нийт найдаж буйг сануулая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-03 202.70.43.34

Монголд ямар нэг МЕГА төслийн сургаар л бөөн ХАМААРАЛ БҮХИЙ ашиг сонирхолын зөрчилтэй, алтан ургийн ХҮМҮҮС ШАВДАГ болжэээ…….мафжсан, хуурамч, явцгүй, Даргын хамаарал бүхий хүмүүс л идэж ууж баяждаг төслүүд газар авч бнадааа…

Avatar

УЛС ТӨРЖИЛТӨӨС ЗАЛХАЖ БНА 2025-02-03 202.70.43.34

Монголд хий хоосон хийрхэл Улс төржилт Нийгмийн бүх шат давхаргад байнаа….”Захын хөгшин жавьжаараа шүлсээ урсган өөрийхөө мэдэхгүй Улс Төр Тив Дэлхий ярьсаар зүгээр суудаг” гэдэг үнэн шүү…..Компани Төсөл ААН Төр Хувь цөмөөрөө зүгээр л УЛС ТӨРЖИХӨӨС БИШ АЖЛАА ХИЙЖ МЭДЭХГҮЙ…ӨӨРИЙН ХИЙХ АЖЛАА ХҮНЭЭС АСУУДАГ Л ХҮМҮҮС….

Avatar

Нэргүй 2025-02-03 89.113.151.230

:))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Зочин 2025-02-03 66.181.180.24

Баттулга улс төрд байгаа цагт МУ хэзээ ч өөдлөхгүй.

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.176.86

жэнко гэж урагч бууны нохой

Avatar

Нэргүй 2025-02-03 202.21.109.2

үхсэн буурын толгойноос аиьд ат айна аа гэж

Avatar

Нэргүй 2025-02-03 202.131.236.22

10 гаруй жил танкны үлгэрт итгэж олон их наядын боломжоо алдлаа. Өнөөдөр үлгэр яригч нь нөгөө үлгэрээ үргэлжлүүлсээр масс нь итгэсээр л байна. Танкны оронд MCS гэдэг гол дүртэй болсноос өөр ялгаа байхгүй байна

Avatar

Зочин 2025-02-03 59.153.113.202

Баттулгыг л дэмжинэ шүү дээ. Хятадтай хэл амаа ололцлоо гэдэг таатай сайн мэдээлэл биш дээ. Газар нутгийн хэмжээ багасаад байдаг. Хятадад дөрлүүлсэн МАН, АН, ХҮН-нхэн юу ч хийж мэднэ.

Avatar

зочин 2025-02-03 66.181.188.107

хохиролтой гэрээг хэл амгүй батал гэж байгаа нийтлэл байна. 2ордоо өгөөд хятадад их нүүрс хямд нийлүүлээд дээр нь терминал гүүр гэж 4 жил мунгинаад байх л болох нь дээ. Өөр гахцгүй хавханд орсон. Хавханд орсон учир одоо эв нэгдэл яриад ч яахав. Өөр гарцгүй

Avatar

Нэргүй 2025-02-03 103.212.163.214

Энэ засгийн газарт итгэл үзүүлэх эсэх талаар УИХ хэлэлцэх хэрэгтэй байна. Сүүлийн үед монголын эрх ашгаас урвасан шинжтэй үг үйлдэл гаргах боллоо. Ялангуяа хил холболтын төмөр зам дээр гуя дагаж хүзүү гэдэг шиг юун сонин сонин заалтуудыг ямар зорилгоор оруулж ирээд байгаа нь тун сэжигтэй байна шүү. Эрхэм гишүүдийн хараа хурц сонор сэргэг байгаа гэж найдахаас.

Avatar

Нэргүй 2025-02-03 202.131.225.242

Францтай байгуулсан ураны гэрээг гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт гэж харахаас өөр монголд ашигтай зүйл алга. 30 жилд 4 тэрбум доллар, жил бүр орон нутагт нэг сая доллар өгнө гэнэ. Нөгөө Монгол улс АЦС тай болж оросоос эрчим хүчээр хараат байдал багасгах асуудал энэ гэрээнд лав юу ч байхгүй. Тэгэх аталаа ЭТТ ХК ийн 5 захирлыг гадаад хүн тавьж жилд 40 сая доллар өгнө гэх. Нэг захирлынх нь жилийн цалин 8 сая доллар болох тухай бичээд эхэллээ. ЗГ эрүүл улс бдаг гэж итгэхэд бэрх байна шүү.

Avatar

Зочин 2025-02-03 103.212.118.248

Энэ парламент л зангилааг тайлахгүй бол Баттулга, МСS мэтийн бүлэглэлүүд явцуу эрх ашгаа бодож улсыг олон жил хохироолоо.

Avatar

Нэргүй 2025-02-03 202.179.11.230

126 gishuuntei bolson uneheer zuv zuil yum baina. Bi mash ih eserguutsej baisan.

Avatar

Irgen 2025-02-03 202.55.188.94

ta nar mgl ulsaa hugjiltou bolgohiig l bodoo ta nar mungu idej uuj bhar ulsadda hugjiltoi hot bolgoj bmar yuma tamine

Avatar

Zochin 2025-02-03 66.181.185.234

126 сурагчаа хичээлд нь бүрэн ирцтэй суулгаа Амарсайхан ангийн даргаа

Avatar

Нэргүй 2025-02-03 202.55.188.123

х****л ИДСЭН 30-ГЭРБҮЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ АРХИНИЙ АЛУУРЧИНЬ ХУЛГАЙЧ ОДЖАРГАЛ ТАВАН ТОЛГОЙГООС САВРАА ТАТ!!!

Avatar

Нэргүй 2025-02-03 66.181.182.34

Чи эхлээд Женкогоо буудаж тонилгоод дараа нь Оджарга лыг оролд, за юу !

Avatar

Нэргүй 2025-02-03 75.102.236.208

h*****d bgarai aalz min **** shu ats min odjargal shig mundag hun ene mongold alga ats min aln shu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж