"ЕБС-д замын хөдөлгөөний дүрэм заах санал гаргасан"

"ЕБС-д замын хөдөлгөөний дүрэм заах санал гаргасан"

"ЕБС-д замын хөдөлгөөний дүрэм заах санал гаргасан"

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.

Хотод үүсч байгаа зам тээврийн хөдөлгөөний гол шалтгаан нь дүрэмгүй, хариуцлагагүй жолооч нараас болж байна гэдгийг цагдаагийн байгууллагаас онцлов.

Замын цагдаагийн газрын дарга хурандаа С.ГАЛБАДРАХ:

-Улаанбаатарын замын хөдөлгөөнд хамгийн гол нөлөө үзүүлж байгаа зүйл бол хариуцлагаүй хөдөлгөөнд оролцдог байдал. Замын хөдөлгөөний түгжрэл сааталд олон хүчин зүйл нөлөөлж байгаа боловч хариуцлагагүй жолооч нараас болж зам тээврийн осол ихээр гарах, түгжрэл үүсэх, явган зорчигчийн аюулгүй байдалд эрсдэл учирч байна. Тээврийн цагдаагийн алба Улаанбаатарт гарч байгаа зам тээврийн ослыг бууруулах, жолооч нарыг хариуцлагажуулах ажлуудыг хийгээд явж байгаа. Цаашид ч хийнэ.

Хотын 176 уулвар дээр хөдөлгөөнд хяналт тавих камержуулалт, байнгын дүрэм зөрчигддөг байршлуудыг иргэдээс санал авч мөн камержуулж байна.

Мөн хотын их тойруу, бага тойруу чиглэлд хөдөлгөөн зохицуулахаас гадна бусад замуудад хөдөлгөөний аюулгүй байдлын хяналт тавих олон нийтийн цагдаагийн тоог нэмсэн байгаа. Жолооч нарыг соёлжуулахаас гадна ерөнхий боловсролын сургуульд замын хөдөлгөөний дүрмийн сургалт оруулах, сургалтын төлөвлөгөөнд оруулах саналыг нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд хүргүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2025-01-31 66.181.182.114

МОНХОР Ч.ЖАРГАЛСАЙХАН ГЭЖ НЭГ СОНИН ГАР ЗАМЫН ЦАГДААГ НИЛЭЭН САМАРСАН ЗУРАГТААР ХАРАГДАХАА БОЛЬЧИХОЖ АМЬД УУ ҮХСЭН ҮҮ.
ИХ Л СОНИН НӨХӨР БАЙСАН ДАА..

Avatar

Нэргүй 2025-01-31 202.126.91.144

лицензийн төвөөс хусагдсан нөхөр
одоо бүүр дарга, хурандаа болчихсон

Avatar

Нэргүй 2025-01-31 103.168.34.153

Замын цагдаагын дарга нэг их ажилтай хүн болох гэж худлаа шааж явахаар зам дээрхи ажлаа л олигтойхон хийлдээ. Одоо дийлж чадахгүй бхад дээр нь баахан хүүхэд нэмэгдхээр танай цагдаа нарт бүүр л хэцүү болно доо

Avatar

Нэргүй 2025-01-31 83.220.238.217

!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

бүгд 2025-01-31 103.57.94.84

10 дугаар ангиас заагаад ерөнхий шалгалт аваад жолооны үнэмлэх 18 наснаас нь олгодог болоочээ

Avatar

Иргэн 2025-01-31 202.179.25.143

Хичээл нэмэхгүйгээр аль нэг .боломжтой хичээлийн хөтөлбөр агуулгад маш хөнгөхөн анхны мэдэгдэхүүнийг оруулж өгөх нь зүйтэй. Сайн судлаж, тооцох хэрэгтэй. Хүүхдүүдэд дарамттай, хүнд биш, маш эвтэйхэн байх талаас нь бодвол сайн байх

Avatar

Зочин 2025-01-31 202.9.46.153

Зөв сайхан санад байна, хүүхдүүдэд их хэрэгтэй. Одоо сургуулиудад хэрэгүй юм их зааж байна. Бүр нэгдүгээр ангийнхан "сонгон" гэдэг нэмэлт юм үзээд байх юм, стандарт мастандарт гэж байна уу, та минь ээ.

Avatar

Зочин 2025-01-31 202.126.92.98

Хуцаал байхын хэдэн сахилгагүй жолооч нараа журамлаач

Avatar

Нэргүй 2025-01-31 139.5.217.201

Одоо багаас нь ЗХД заах хэрэгтэй . Тэгвэл ядахдаа ирэйдүйд гарах ОРКийн тоо багасна. Иханхи хүмүүс цаашаа хараад зам хандлөн алхчихдаг. Чмхэвч зүүх, утас үзэж замаар явахыг хориглох хэрэгтэй. Мал бэлчиж бгаа юм шиг бдаг.

Avatar

И 2025-01-31 103.168.34.252

ЗХД зөах хэрэгтэй, ЗЦ-ынхаан ! 7 буудлын уулзвар аль дүүргийн харьяа вэ ? Цагдаа байна гэж хэзээ ч байхгүй. 1 рзам, автобусны зогсоол байнга пиг машин зогсоостой. Дуртай эгнээнээс хаашаа хамаагүй эргээстэй. Согтуу оркууд дүүрэн. ХАРЬ ГАРИГ ШИГ Л ГАЗАР БАЙХ ЮМ !!!

Avatar

зочин 2025-01-31 103.168.34.86

Замын хөдөлгөөний дүрэм заах нь зөв. Гэвч хичээлийн тоо дэндүү олон байгаа шүү. ХҮҮХДҮҮД сургуулийг тамын газар гэж ойлгоод байгаа шүү. Даалгавраар дарж, шалгалтаар шаналгаж , очихоос аймаар гэж боддог болсон шүү. Би багш хүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж