"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр /2025.01.31/ Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаагийн цахим арилжаа хийж нийт 20 багц буюу 128 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй арилжжээ. Арилжаанд нийт гурван худалдан авагч оролцож нэг тонн нүүрсний үнийг 72.4 ам.долларт хэлцэл хийгдсэн байна. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 121 удаагийн арилжаагаар 2.85 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.2 сая тонн нүүрс борлуулсан аж. Үүнээс коксжих нүүрс 8.7 сая тонн, сул коксжих нүүрс 12.1 сая тонн, эрчим хүчний нүүрс 4.4 сая тонн, баяжуулсан нүүрс тус тус биржээр арилжаалжээ.
Сануулахад, УИХ-аас Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсанаар 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрс арилжаалж эхэлсэн юм.
Г.ХОРОЛ
Улаанбаатар 2025-01-31 66.181.186.118
уг нь ухаант мэргэд удирдаж байсан бол таван толгойн нүүрсээ монголчууд өөрсдөө түлээд бага нуурын нүүрсийг баяжуулаад урагшаа гаргах нь зөв байсан юм. чанартай сайн юмаа өөрсдөө хэрэглэж гэсэн ухаан л даа
Нэргүй 2025-01-31 202.9.46.81
хар хятадад хамаг баялгаа бэлэглэчихсэн юм биш vv???????,,
Нэргүй 2025-01-31 103.57.94.242
Nuursni une navsaitlaa unaj bna daa
Нэргүй 2025-01-31 83.220.238.217
!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize