“Бизнес ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт хуралдаан боллоо

“Бизнес ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт хуралдаан боллоо

“Бизнес ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт хуралдаан боллоо

Монголын Бизнесийн зөвлөл болон Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран “COP-ийн дараах: Бизнес ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт хуралдааныг өчигдөр зохион байгуулсан байна.

Хуралд Засгийн газар, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцон уур амьсгалын бодлого, ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол Улсын уур амьсгалын зорилтууд болон олон улсын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт болон Иргэний нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Б.Жавхлан тус хуралдааны өндөр түвшний панел хуралдааныг удирдан оролцов.

Панел хуралдаанд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марциулёните, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Пиккаррета Жованна, СОР17 / ГХЯ-ны дэргэдэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар бага хурал/-н Бэлтгэл ажлын албаны дарга Н.Чимгүүндарь нар оролцож, Риогийн гурван конвенцын талуудын бага хурлын дараа улс орнуудын уур амьсгалын хөрөнгө оруулалтын чиг хандлагын талаар олон улсын түвшинд үзэл бодлоо хуваалцсан байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ хэлсэн үгээс дурдаж, Монгол Улсын зүгээс хэрэгжүүлж буй уур амьсгалын санхүүжилт, бизнесийн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Мөн хувийн хэвшлийн зүгээс уур амьсгалын үйл ажиллагаанд оруулах хувь нэмэр, тухайлбал, ногоон шийдлүүдийг хэрэгжүүлэх, ногоон төслүүдэд хөрөнгө оруулах чухал үүрэгтэй болохыг онцоллоо. Үүнийг панелийн оролцогчид дэмжиж, тогтвортой хөгжлийн шилдэг жишээг хэрэгжүүлэхэд бизнесийн оролцоо хэр чухал болохыг хөндсөн байна.

Тус хурлыг Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг анх удаа зохион байгуулахтай холбогдуулан зохион байгууллаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 139.5.217.201

Одоо ЦӨлжилт биш, УРАНД хордож үхэх цаг иржээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж