Гавьяат тамирчин Ё.Басхүүг "ЖЕМ ИНТЕРНЭШНЛ" компани “Toyota RAV4” автомашинаар шагналаа

Гавьяат тамирчин Ё.Басхүүг "ЖЕМ ИНТЕРНЭШНЛ" компани “Toyota RAV4” автомашинаар шагналаа

Гавьяат тамирчин Ё.Басхүүг "ЖЕМ ИНТЕРНЭШНЛ" компани “Toyota RAV4” автомашинаар шагналаа

Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ё.Басхүүгийн жүдо бөхийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн, Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр шагнуулсныг тохиолдуулан “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” компанийн зүгээс “Toyota RAV4” загварын автомашинаар шагналаа. Ё.Басхүү нь “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ”  компанийн бөх бөгөөд 2019 оноос хойш хамтарч ажиллаж байгаа юм.

Тэрээр 2021, 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль, 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, “Ханжоу 2022” Азийн наадмаас мөнгөн медаль, “Токио 2023” их дуулгаас мөнгөн медаль хүртсэн. Түүний хувьд жүдо бөхийн дэлхийн аваргаас хошой хүрэл медаль хүртэж, олимпын дэвжээнд медалийн төлөө өрсөлдөж байсан ч УАШТ-д түрүүлээгүй байсан. Харин энэ жил тэрээр 66 кг-д түрүүлж, улсын аваргын нэг алт, гурван хүрэл медальтай болоод буй.

Түүний их спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх хүндтэй цолоор шагнасан билээ.

Дашрамд дурдахад, “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” компани Ё.Басхүүг 2021 оны жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэхэд 10 сая төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулж байсан билээ.

“ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд спортыг үргэлж дэмждэг бөгөөд тус компанийн нэрэмжит Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг 17 дахь жилдээ ивээн тэтгэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-01 202.9.40.5

Баяр хүргье. Монгол улсынхаа нэрийг жудогийн тавцанд сайн гаргаж яваа бөх мөнөөс мөн.Басхүүд амжилт хүсье. Мөн Жэм Интернешнл компанийн хамт олонд ч бас баяр хүргье. Спортын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа нь сайн үйлс мөн

Avatar

Нэргүй 2025-02-01 89.113.147.90

))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Зочин 2025-02-01 202.126.90.85

Хэхэ, ид үед нь ингэхгүй, одоо Басхүүгээс юугаар ч шагнаад юу ч гарахгүй ш дээ, оройтсон бороо болжээ

Avatar

Нэргүй 2025-02-01 202.9.46.27

Өчнөөн олон зүйл хийснийх нь төлөө шагнаж байнаа. Заавал ид үед нь давхардуулаад яахав,

Avatar

Нэргүй 2025-02-01 59.153.114.32

Юм гаргах гээгүй нутаг усныхнаас нь сонгуулийн санал авахдаа ашиглах гэжуугаамаа

Avatar

Нэргүй 2025-02-01 66.181.190.197

Talarhaj bna bayar hurgeye🎉🎉👏👏👏

Avatar

Нэргүй 2025-02-01 122.201.31.249

2 жилийн дараа шагнаж байгаамуу

Avatar

Нэргүй 2025-02-01 202.179.18.61

Цэрэн пунцаг Гарьд аа болон нутгийн дүүдээ баяр хүргэе

Avatar

Болдбаатар 2025-02-01 202.21.127.58

Баяр хүргэе. Миний мэдхээр хүүхэд байхаасаа л энэ спортод үнэнчээр цаг наргүй зүтгэсэн залуу даа.

Avatar

Нэргүй 2025-02-01 66.181.184.33

bayar hurgie.cain tamirchin shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж