Утааны ерөнхий сонсголын үеэр иргэд оролцож, асуулт асууж хариулт авна

LiveУтааны ерөнхий сонсголын үеэр иргэд оролцож, асуулт асууж хариулт авна

Утааны ерөнхий сонсголын үеэр иргэд оролцож, асуулт асууж хариулт авна

"Утааны асуудал" Зуух, түлшний технологийн шийдэл сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.31/ болж байна.


Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг ирэх сард зохион байгуулна. Энэ хүрээнд өнөөдрийн энэхүү утааны асуудал, зуух, түлшний технологийн шийдэл хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 52 иргэн, 27 аж ахуй нэгж бүртгүүлжээ. Утааны сонсголын бэлтгэлийн шатанд гурван удаагийн дэд хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Гэсэн ч техникийн шийдэл, шинэлэг санаа чухал учир өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа ажээ.  "Утааны асуудал"хэлэлцүүлгийг нээж ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн үг хэлэв

-Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн: 

Утааны ерөнхий сонсгол ирэх Мягмар гаригт буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр болно. Өнөөдрийн хэлэлцүүлэгт яригдсан  шийдлүүдийг ерөнхий сонсголын үеэр тайлан тавина. Ингэснээр ярьсан шийдэл нь хэрэгжих боломжтой, анхаарал татсан шаардлагатай гэсэн шийдлийг эрдэмтдийн зөвлөл дуудаж утааг бууруулах шийдлийг дахин сонсоно. Иргэдийг хариуцсан албан тушаалтантай уулзуулж хариулт өгөх боломжийг олгох нь ерөнхий сонсголын гол зорилго.

-Утааг бууруулах шийдлүүдийн нэг нь барилгын дулаалга байдаг. Хэчнээн халаалтаа шийдэж

 

15 : 18
2025-1-31

Энэ үеэр инженер, зохион бүтээгч З.Золжаргал

Тэрбээр, " Төслийн зуухыг бүгд мэднэ. Энэ зуухны онцлог нь дээрээс нь галлавал зөв шатдаг гээд өнгөрсөн хугацаанд айлуудад тараасан.

Гэхдээ бодит байдал дээр айлууд эхэлж галлахдаа дээрээс нь галладаг. Харин хоёр дахь удаа галлахдаа үлдэгдэл цогийн дээр шууд түлшээ нэмээд хийчихдэг. Улмаар уугилт ихээр бий болоод маш их утаа гаргадаг.

Тэгэхээр цогоо буцааж аваад, дахин түлшээ эхнээс нь хийгээд, дээрээс нь модоо асаагаад галлах хэрэгтэй болдог. Гэтэл мод үнэтэй, байнга ингэж цэвэрлээд шинээр хийх төвөгтэй.

Тиймээс хүмүүс өөрт хамгийн амраар нь сая тайлбарласан аргаар л галладаг. Бүх айлын галлагааг бид хянаж чадахгүй.

Өдөрт 3-5 удаа энэ процессоор галлахад л утааг маш ихээр гаргаж байгаа юм. Энэ нөхцөл байдал л утаа үүсгэх техникийн гол шалтгаан болоод байна.

Мөн угаарын хийн аюулын асуудал хүнд байна.

Агааржуулалтгүй гэрт угаар үүсэх эрсдэл үүсээд байгаа юм. Одоогийн монгол гэрүүд бүгд гадуураа гялгар уут, машины хучлагын материалаар бүрээс хийчихсэн байдаг тул гэр агааргүй болгоод бүрэн битүүмжилсэн байдаг.

Цонхоо онгойлгохоор хүйтэн орж ирээд байдаг тул шөнө цонх, хаалга гээд бүх зүйл нь хаалттай ямар ч агааргүй орчинд унтаж байна.

Агаар байж л зууханд түлшний шаталт бий болдог гэдгийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Гэтэл гэрт агаарын дутмагшил болчхоод байхад зууханд бүрэн шаталт үүсэхгүй. Өөрөөр хэлбэл ямар ч технологийн зуухнууд дутуу ажиллаад байна гэсэн үг.

Энэ нөхцөл байдал угаар үүсгэж байгаа хамгийн гол шалтгаан юм" гэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.2

Юун зуух

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.70.43.34

Хичнээн ч удаа ярьж Хичнээн ч удаа Сонсохынбээээ……………………Бүтэлгүй бүтээмжгүй улс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж