А.Баяр: Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээг дарамтгүй, авлигагүй болгоно

А.Баяр: Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээг дарамтгүй, авлигагүй болгоно

А.Баяр: Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээг дарамтгүй, авлигагүй болгоно

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс өнөөдөр /2025.01.31/ мэдээлэл хийлээ. 


НИТХ-ын дарга А.БАЯР:

-2025 оны бид авлигын эсрэг жил болгож байгаа. Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний дарамтыг арилгах, хугацаа бага зарцуулдаг болох зэрэг бүх боломжийг хууль эрх зүйн хувьд шинэчлэх сайжруулах, мөн шүүр болон шүгэл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар томоохон төсөл, хөтөлбөрүүдээ гарган ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төрийн албан хаагчид иргэддээ нээлттэй, ил тод хандсан төрийн үйлчилгээг нэвтрүүлэх, ингэхдээ авлига, ашиг сонирхлоос ангид байхыг онцолъё.

Иргэдэд бид шүгэл үлээх боломжийг л олгож өгнө. Өөрөөр хэлбэл, иргэдэд авлига, ашиг сонирхол байвал ямар хор нөлөөтэйг таниулъя. Нөгөө талдаа иргэд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа албан тушаалтныг олон нийтэд мэдээлэх боломжийг олгож өгье гэж байгаа.

Энэ бүх бололцоог Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн Прокурорын газартай хамтарч зохион байгуулж ажиллана. Өмнө нь хэрэгжиж байсан шүүр ажиллагаа үр дүнд хүрсэн талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл авсан. Цаашид төрийн албанд орж ажиллах алба хаагчийг хэн нэгний танил талаар биш нээлттэй сонгон шалгаруулалтаар авдаг байх төлөвлөлтийг хийж ажиллахаар болсон.

Нийслэл 1.6 хүн амтай. Иргэдийн хүсч байгаа гол зүйл бол тав тухтай, таатай орчин нөхцөлд амьдрах. Тэгвэл богино хугацаанд яаж иргэдийн амьдрах орчныг гэм хэрэг зөрчилгүй, ая тухтай болгох вэ? гэдгийг бид бодлого боловсруулагчдын хувьд 2025 онд анхаарна. Бид бодлогын хувьд урьдчилан сэргийлэх чиглэл рүүгээ л ажилладаг байх эрх зүйн орчин, бодлогын баримт бичгийг анх удаа бэлэн болгохоор ажиллахаар болсон. Өнөөдөр байгаа бодит энгийн нэг жишээ хэлэхэд, үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжээс цагдаагийн байгууллагад ирж буй дуудлага 1000-ны тал хувь нь. 365 өдрийн 400 гаруй дуудлагыг харахад ердөө тэр аж ахуй нэгж байгууллага дээр л гэмт хэрэг, зөрчил гардаг. Энэ юуг хэлж байна вэ гэхээр цагдаагийн байгууллагыг аж ахуй нэгж хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлүүлээд байна.

Тиймээс бид нэг обьект-нэг гэмт хэрэг гэдэг бодлогыг хэрэгжүүлнэ. Нэг удаа гэмт хэрэг гарсан обьектод дахиж гэмт хэрэг гарахгүй байх орчинг бүрдүүлж чадвал цагдаагийн байгууллагын ажиллах нөхцөл ч хүрээний хувьд зөв чиглэлд орж эхэлнэ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ердөө л хамтын ажиллагаа чухал.

Мөн сүүлийн үед архинаас хамааралтай гэмт хэрэг, зөрчлийн тоо мэдээлэл олон нийтийг их цочроож байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн 54 хувь нь согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг байна. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн мөн 30 гаруй хувь нь мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.

Миний авсан мэдээллээр 29 хүртэлх насны 24 мянган залуучууд ял эдэлж байна. Энэ бол маш харамсалтай тоо.

Тэгэхээр цаашид архинаас хамааралтай гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхгүйгээр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ямар ч боломжгүй гэж харж байгаа. Тиймээс бид энэ чиглэлд цаашид үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Бид өмнө нь нөлөөллийн маш олон аян зохион байгуулсан. Намайг алгас!, битгий архи өг! гэдэг контентуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тогтмол дамжуулж байгаа. Гэхдээ нэг асуудал байгаа нь үйлчилгээний байгууллагууд 0 хувийн алкахол агуулсан бүтээгдэхүүн худалдаалах нь ховор байна. Тийм учраас бид энэ боломжийг хүртэл бүрдүүлэхэд анхаарна. Залуучуудыг архинаас татгалзахад үйлчилгээний байгууллагын худалдаалж байгаа бүтээгдэхүүний сонголт ч нөлөөлнө. 0 градустай пиво, дарсны сонголтыг залуучуудад хийх үйлчилгээ хэрэгтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бид үйлчилгээний байгууллагуудтайгаа дээр хэлсэнчлэн хамтарч ажиллана. Тэгвэл энэ төрлийн архинаас хамааралтай гэмт хэрэг, зөрчил буурах боломжтой.

"ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ БАЙГАА 10 ХҮН ТУТМЫН ДОЛОО НЬ ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭ ХАРЖ БАЙГАА ЭЭЖ БАЙНА"

Дэлхий нийт глобалчлагдаж байна. Хүн бүр гар утсаараа бүх үйлчилгээгээ авч байгаа. Гэтэл нэг зүйл үнэхээр цочирдом байна. Монголчууд гадаадын байгууллагынхантай нэгдэж монголчуудаа хулхидах, тэдний мөнгийг хурааж авах, залилах төрлийн гэмт хэргийг цахимаар үйлддэг ноцтой нөхцөл байдал улам бүр даамжирч байна. Хохирогч 10 хүний 6-7 нь гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд байна. Тиймээс цахим гэмт хэрэгтэй тэмцэхгүйгээр бид нийслэл Улаанбаатар хотыг гэмт хэрэггүй болгон гэж ярих боломжгүй.

Сүүлийн үед залуучууд цахим мөрийтэй тоглоомд ч донтох нь ихэссэн.

Гадаад руу урсч байгаа мөнгөний урсгалыг харахад зөвхөн цахим мөрийтэй тоглоомын улмаас 200 сая ам.долларыг гадагш алдаж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах асуудал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-31 202.126.91.76

харагдаач зду нар

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.178.243

Хамгийн их авилгажсан газар.

Avatar

хүннү 2025-01-31 202.9.46.223

“Хай яа энээ Баялаа Шо Хуз ва” гэмээр царайтай залуу байна. Одоо энэ залуугийн удам судар ч яахав өнгөрч нийслэл хотын иргэдээ 3-5 дахин нэмэгдсэн татвар хураамжийн ялаас хөнгөлж өгөхгүй юм уу? Жишээ нь: Замын хураамжийг хэн илүү зам ашгилсан нь илүү төлдөг, бага ашгилсан нь бага төлдөг болгооч. Энэ бол шударга зарчим. НИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-т чинь ийм санал гаргах хүн алга уу? Ийм үхмэл нэг хүний ( Нямбаатар) зоргоор иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байдаг амьгүй хогнуудаар бид яах юм?

Avatar

- ylcuin Nereer batalgaajux ; 2025-01-31 132.194.13.93

– garuin yseg (obog ner bytneer) xenuig ch. #

Avatar

xylgaichuin 2025-01-31 132.194.13.93

gariin yseg zyrxnui buchlegat#; nuny -\

Avatar

Нэргүй 2025-01-31 83.220.238.217

!!!!!!!!!! Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 2025-01-31 139.5.217.201

монгол хэлтэй болсон нөхдүүд л хотыг цаашлаад засгийг Базсан бололтой

Avatar

Нэргүй 2025-01-31 139.5.219.240

толгой дээр өлөн хулгайч луйварчид байхад юу л бол. нэг л попорсон новшнууд

Avatar

Нэргүй 2025-01-31 202.9.41.2

Шууд х***а зуун хувиын х***а цуст

Avatar

Нэргүй 2025-01-31 139.5.217.164

ямар аймаар урд зүгийн зүстэй нөхөр вэ энчодоо монгол хүн гэхдээ л удам байна байна

Avatar

Нэргүй 2025-01-31 202.126.89.46

Хятад хүн авилга бууруулж магадлалтай

Avatar

Нэргүй 2025-01-31 202.9.46.223

монгол хүний ясийг цайтал шулах байх.

Avatar

Иргэн 2025-01-31 202.126.89.9

Энэ муу дөлдөг хурлийз чадах уу

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.178.17

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-01-31 202.9.41.2

Ямар даврцийн бэ улс орн эзлэж 36 жил толгойд гарч хулгай шааг2д бга бхийн үтр түргн зайл2лаач.

Avatar

Нэргүй 2025-01-31 202.9.41.2

Ийм х***а-с хэзээ улс орныг цэврлх бэ хурдн цэврлээч х***а манж эзлж 35 жил хулгайлсн.

Avatar

өө 2025-01-31 202.55.191.194

За ёстой ш** шаа10

Avatar

Ььь 2025-01-31 202.126.88.72

Юун урд зүгийн хүн томроод байна аа

Avatar

Нэргүй 2025-01-31 202.9.41.2

Юу вээ?

Avatar

Иргэн 2025-01-31 202.126.89.9

Муу хурлийз чинь худлаа шаагаагүй биз

Avatar

Нэргүй 2025-01-31 103.168.34.18

Zamiin tsagdaa nar yaj shalgahuu unertuulsn hunees 400k avdag avilga yahuu sonigno harihan soronzonbold geed l***r ch ih avilga avsn pzda da 126 bilu zalgaad heleh geheer medehgui gej shaaj bsn arai shuu tsagdaa naraa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж