Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна.
Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм.
Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г “Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”-д оролцож байсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд тус улсад төрийн айлчлал хийж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт бараалхсан.
Мөн “Эн-Эйч-Кэй” их танхимд Морин хуурын чуулгын хүндэтгэлийн тоглолтыг хамтдаа үзэж сонирхон элгэмсэг дотно, итгэмжилсэн харилцаагаа бэхжүүлсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү түүхэн айлчлалаар Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн түвшин”-д шат ахиулан, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болсон юм.
Энэхүү айлчлалаар харилцаа, хамтын ажиллагааны ирэх 50 жилийн үндэс суурийг тодорхойлж, төрт ёсны эртний түүхтэй хоёр улсын найрсаг харилцааны тулгын чулуу болсон ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлсэн билээ.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эзэн Хааны сэнтийд заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” он тоолол эхэлсэн.
Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш Эрхэм дээд Хатан Масакогийн хамт хоёр удаа гадаад улсад айлчлаад байна.
Зсссссс 2025-01-31 103.145.234.83
Наадмаар ирэх хүнийг одоо яриад байх юм. Өөр ярих, шийдэх асуудал алга уу
Судлаач 2025-01-31 202.9.46.120
Хүк-д шүүмжлэхээр зүйл олон байдаг ч гадаад харилцаанд бол яалт ч гүй онц дүн тавихаас аргагүй байгаа юмаа.
зочин 2025-01-31 66.181.190.29
АН, ялангуяа баруунд хэт туйлшрагч бүлэг нь ерөнхийлөгчийг МАН-ын угшилтэй тул үзэн яддаг, Юун шүүмжлэх,Гөрддөг гүтгэдэг,нэр төрийг нь харлуулах, бузарлах,хилсдүүлэх гэж байнга хичээдэг, Өөрийн номер нэг дайсан гэж үздэг, Манайд улс төрийн тэмцэл,төрийн эрхийн төлөө тэмцэл дэндүү хурц, иргэний дайнд хүрэхэд ч тун ойрхон мэт, Юун ардчилал,
Нэргүй 2025-01-31 202.9.41.120
Япон улс манай орныг цаг ямарт дэмжиж ирсэн. Эзэн хаан наадмаар ирэх нь байна. Айлчлалд амжилт хүсье. Харин манай улсын "NoWar" гэх хөдөлгөөний нөхөд эсэргүүцээд эхлэх болов уу
Нэргүй 2025-01-31 83.220.238.217
)) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
УГААРТУУЛАГЧ ХҮХЭРСҮХ 2025-01-31 23.134.94.60
Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад
зочин 2025-01-31 66.181.189.226
Шахмал түлш зохих үр дүнгээ өгсөн,Энэ нь үе үеийн лабораторийн шинжилгээр нотлогдож байв,Сайжруулсан зуух ч ялгаагүй үр дүн өгсөн, Энэ арга хэмжээнүүдийн дүнд хотын агаарын цэвэршилт тухай бүр илт мэдрэгдэж байсан Харин сүүлийн үед хотод гэр хороолол дэндүү тэлж ,тэгээд ч элдэв эсэргүүцлээс болж зуух яндан солих ажил түр саатаж хүндэрчээ Хэрэв эдгээр ажлыг хэрэгжүүлээгүй бол ямар байдалд орох байсныг төсөөлөхөд бэрх, Одоо шүүмжлэхдээ биш зохиож буй ажлуудыг урагшлуулахад дэм бол