Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс менингококкт өвчний талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
-Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт өвчний тохиолдол маань амь тэмцсэн байдалтай байж байгаад өчигдөр орой Халдварт өвчин судлалын үндэсний төвд тэвээрлэгдэн ирсэн. Өнөөдөр хүнд хэвээр байж байгаад үдээс өмнө эндлээ. 2024 онд менингококкт таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хоёр тохиолдол батлагдаж, хоёр хүүхэд эдгэрээд гарсан. 2025 онд хоёр тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь эндсэн харамсалтай явдал боллоо.
Өчигдөр Баянгол дүүргээс сэжигтэй нэг тохиолдол ирээд лабораторийн шинжилгээний дүн гарч байна.
Менингококкт халдвар нь тууралт халдвараас хамгийн хүнд, богино хугацаанд хүндэрдэг өвчин. Халууралт, хордлого, тархины зөөлөн эдийн үрэвслээр илэрдэг. Өвчний үүсгэгч нь хоруу чанар өндөртэй.
Эмнэл зүйн хувьд өндөр халуурна. Халуурахдаа цайрч цонхийж халуурна.
Халууралтыг улаан, цагаан халууралт гэж ангилдаг. Менингококктийн халууралт нь цонхийж цайрдаг. Халуурахаас гадна тууралт гарна.
Халууралт эхэлснээс хойш 6-8 цагийн дараа тууралт гардаг. Биеийн доод мөчдөөс эхэлж тууралт гарна. Богино хугацаанд гүврүүт, цусархаг тууралт нэмэгддэг.
Улаанбурхан, салхин цэцэг өвчний туруалт хоёр, гурав хоногийн хугацаанд үргэлжилдэг. Менингококкт халдвар дээр тууралт богино хугацаанд нэмэгддэг. Тууралт нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна.
Хордлогын шинж ихтэй , уйлагнасан, тайван бус болсон. өндөр халуурсан, цусархаг тууралттай хүүхэд байх юм бол тусгаарлаж, тусламж эмчилгээ үзүүлэх шаардлагатай.
Халдвартай хүн байж болно. Эсвэл халдварыг хамар залгиуртаа тээж байж болно. Агаар дуслын замаар халдварладаг. Ойрын зайнаас халдвар тардаг. Ийм сэжигтэй тохиолдол байвал аль болох цаг алдалгүй эмнэлэгт хандах шаардлагатай гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Баянгол дүүрэгт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн мэдээ байна. Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Э.АНХБАЯР:
-Онош тодруулахаар хэвтсэн байгаа, шинжилгээ авсан. Эмчилгээ эхэлсэн биеийн байдал хүнд биш.
-Налайх дүүргийн гурван настай хүүхэд хэр хугацаанд хүндрээд ийм болов?
-Налайхын эмч зовиуртай хүүхэд ирэнгүүт оношлоод манайд мэдэгдээд Эрчимт эмчилгээний тасгийнхан маань очиж, эмчилгээ хийж байгаад биеийн байдал нь хүнд байсан учраас зөвөөрлөж авч ирсэн.
-Цаг алдсан тал байгаа юу?
-Нэгдүгээр сарын 28-ний өглөө гэнэт халуурсан, хоёр удаа бөөлжсөн гэдэг дуудлага өгсөн байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн. Менингококктт нь хурдан явцтай, түргэн хүндэрдэг халдварт өвчин. Бүх нийтэд зөвлөмж өгөөд байгаа. Энэ цаг мөчид тууралт халдвар ихсэж байна. Ард иргэд юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр халуурсан, тууралт эхэлсэн үед яаралтай эмнэлэгт хандаач ээ. Улаанбаатар хотын иргэд ХӨСҮТ ханд, орон нутгийн иргэд харьяа газрынхаа эмнэлэгт хандах шаардлагатай. Энэ халдварыг жирийн хүмүүс ялгахад бэрх учраас эрүүл мэндийн байгууллагадаа яаралтай хандаач ээ гэж зөвлөх байна.
Мөн сургууль, цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд амны хаалт зүүж, гараа халдваргүйжүүлэхэд анхаарах шаардлагатай. Агаар сэлтгэл сайн хий. Сургууль, цэцэрлэг дээр ариутгал сайн хийх хэрэгтэй байна.
-Налайх дүүрэгт сэжигтэй өөр тохиолдол байгаа юу. Хэрхэн хянаж байна вэ. Мөн менингококкт тохиолдол нь тодорхой хугацаанд идэвхжил өндөр байдаг. Тэр идэвхжилтэй жил нь энэ жил таарч байна гэх. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-2024 онд таван сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 2 тохиолдол шинжилгээгээр батлагдаж, эмчлэгдэж гарсан. 2024 онд батлагдсан тохиолдол дээр ойрын халдварыг тодорхойлох, сургууль, цэцрэлэг дээр халдваргүйжүүлэх арга хэмжээ авч явсан. Налайх дүүрэгт мөн сургалтууд хийсэн. Эрсдэлийн үнэлгээг хийгээд зөвлөмж хүргүүлсэн.
Судалгаан дээр ч номонд ч 10 жилийн цикльтэй дэгдэлт явагддаг. 2-3 жил үргэлжлэх хандлагатай гэж ярьдаг. 2015 онд менингококктын дэгдэлт явж байсан. 2025, 2026, 2027 онд дэгдэлт явах магадлалтай харагдаж байгаа.
-Урьдчилан сэргийлэх вакцин байна уу?
-Вакцины хувьд товлолт болон сайн дурын вакцин байхгүй. Өмнөх жлиүүдэд ДЭМБ -ын тусламжаар 5000 хүн тун вакциныг эрсдэлт бүлгийн хүн ам буюу хүүхдэд хийгдэж байсан. ЭМЯ дээр одоо вакцины асуудлыг ярьж байна.
Г.ХОРОЛ
өө 43 минутын өмнө 210.148.94.144
Вакцин эсэргүүцээд байгаа хог шаарнуудыг ард түмний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт шалгаж шоронд хий
ахмад мэргэжилтэн 48 минутын өмнө 202.21.121.179
мэдээ мэдээлэл муу байна ядахдаа хамар хоолойгоо содтой болон , жамц давстой усаар зайлах, хавьталд хими сэргийлэлт хийх, агаар сэлгэлт хийх хэрэгтэй тууралт заавал хөлнөөс биш зөв биш хэлбэртэй цусархаг тууралт хаанаас ч эхэлж болно хурдан хугацаанд нэмэгдэж дарахад арилахгүй гээд зөв мэдээ зөвлөгөөн өн ХӨСҮТ-ийн мэргэжилтэнүүдийн мэдээлэл хангалтгүй чадваргүй байна харамсалтай
лутаа 1 цагийн өмнө 66.181.164.23
Вакциных нь мөнгийг дарга нар нь хуваагаад идчихсээн баахан э****з морьд болоод Өлзийт хороололд уралдахаар хүлээж байгаа
Нэргүй 1 цагийн өмнө 14.1.81.53
Маш муу байна шинжлэх ухаан хөгжсөн энэ үёд хүүхдийг аварч чадахгүй гэдэг