Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн шиг хууль ёсны эрх олгож, хуулиар баталжээ. Энэ нь тус уул хэний ч өмч болохгүйг бататгах бөгөөд нутгийн Маори овог төлөөлөгч нь болох юм байна. Түүнчлэн, ууланд хүний эрх олгож буй нь колоничлолын үеэр уугуул иргэдэд хохирол учруулж буйгаа хүлээн зөвшөөрч, нөхөн олговор олгож буйн нэг хэсэг гэж засгийн газрын нэгэн албан тушаалтан хэлжээ.
Хуульд зааснаар, Таранаки уул нь маоричуудын ариун өвөг дээдэс бөгөөд амьд оршил, итгэл үнэмшлийг нь хүлээн зөвшөөрөх ёстой.
Анх Таранаки уулыг Их Британийн судлаач Жеймс Күүк нэрийг нь сольж, Эгмонт болгож байв. Гэсэн хэдий ч Шинэ Зеландын маори үндэстний шаардлагаар нэрийг нь эргүүлэн Таранаки Маунга болгожээ. Сүүлийн үед тус улсын засгийн газар Маори улсад учруулсан түүхэн алдаагаа засах өргөн хүрээний ажлыг хэрэгжүүлэх болсон бөгөөд 1860-аад онд Таранаки уул болон сая гаруй акр газрыг нь хүчээр хураан авсандаа уучлалт гуйсан юм. Түүнчлэн, энэ нь Шинэ Зеландын засгийн газар байгалийн объектод хуулийн дагуу эрх олгосон анхны тохиолдол биш аж. 2014 онд Урверера ойд, 2017 онд Вангануй гол мөн адил хүнийх шиг эрх олгож байжээ.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.182.34
Манай сонгуулийн хуулинд ч бас иймэрхүү марзан заалт байсан юм шүү !!! Хүн ам,газар нутгийн тэгш байдлыг хангана гээд цөөхөн хүнтэй аймагт хүн амтай нь харьцуу лахад арай л ихэдсэн тооны мандат олгодог байсан нь үүнтэй агаар нэгэн зүйл болж байсым даа.