Ган үйлдвэрлэгч олон шугамаа хаалаа | News.MN

Ган үйлдвэрлэгч олон шугамаа хаалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Ган үйлдвэрлэгч олон шугамаа хаалаа

Хятадын томоохон ган үйлдвэрлэгч Хэбэй мужийн гангийн үйлдвэр орон нутгийн захиргаа цахилгааны хязгаарлалт хийсний улмаас 57 зуух болон үйлдвэрлэлийн шугамаа хязгаарлалт есдүгээр сарын 4-нөөс хаалаа. Дэлхийд хоёрдугаарт ордог тус Вуань үйлдвэр бараг 20 хоногийн турш гангийн нийлүүлэлт хийхгүй хэмээн 6-ний өдрийн вэбсайтдаа бичжээ. Иймд ган үйлдвэрлэгч компаниудын хувьцаа өсөх магадлалтай юм хэмээн судлаачид үзэж байна. Жилдээ 25сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр хаагдсанаар үнийн өсөлтөд нөлөөлж болзошгүй байгаа нь Шанхайн хөрөнгийн биржийн үнэ нэмэгдсэнээс харагдаж байгаа юм.

Үйлдвэрлэлийн хязгаарлалт бусад мужид мөн хийж магадгүй байгаа нь зах зээлд гэнэтийн тасалдал үүсгэж болохыг болон том үйлдвэрлэгчдээс илүү жижиг үйлдвэрлэгчдэд хүндээр тусахыг Хятадын “Интернэшл Капитал” Корпарацийн гангийн мэргэжилтэн Луо Вэй хэлсэн байна. Ган үйлдвэрлэгч “Baoshan Iron & Steel “Co. гангийн үнээ долоон хувиар буюу  6,98 юаниар өсгөсөн нь сүүлийн есөн сарын хугацаанд гараагүй өсөлт боллоо. Бээжингийн Antaike Information Development Co мэдээлснээр хамгийн том үйлдвэрлэгчид өнгөрсөн зургаан сарын хугацаанд 1,7хувь буюу нэг тонн гангийн үнийг 4244 юань /625ам.дол/ хүртэл өсгөсөн байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж