МАН-ын мануухай буюу Ардчилсан намд зул өргөе!

МАН-ын мануухай буюу Ардчилсан намд зул өргөе!

МАН-ын мануухай буюу Ардчилсан намд зул өргөе!

      Улс орны язгуур эрх ашгийг нэн тэргүүнд эрэмбэлж, Үндсэн хууль, ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг хамгаална.  

/АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс…/

Херо Баатар Баялгийн сангийн тухай хуулийг сурталчилан таниулах шинэ нэвтрүүлгээ удахгүй цацахаа зарлажээ. Нэвтрүүлгийн нэр нь “Чухал сэдэв”.  Арван жилийн өмнө “Зуун чухал сэдэв” нэртэй байсан юм. Нэвтрүүлгийн зорилго хийгээд контентын агуулгын хувьд нэн ойлгомжтой, урьдын адил төрийн дайснуудыг “төрүүлнэ”. Найруулагч Б.Баатар өөрийн хөрөнгөөрөө жүжгээ тавина уу, контентоо хийнэ үү, түүний дур. Харин төсвийн мөнгөөр “төрийн дайсан” төрүүлэх нь нэг талаас улс төрийн пропаганда болж харагдана. Нөгөө талаас ашиг сонирхлын зөрчилд тооцогдоно.

Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар стратегийн оруудын үр ашгийг цөөхүүлээ биш олуулаа хүртэхээр болсон нь сайн хэрэг. Гэхдээ Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх нэрээр бусдын хөрөнгө мөнгийг төр дээрэмдэж болохгүй.

У.Хүрэлсүх  төрийн зохицуулалттай зах зээлийг мянга хүслээ ч Монгол Улс Үндсэн хуульт орон. Тиймээс  Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт Үндсэн хуульд захирагдах ёстой. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртэж, хуримтлалаараа эрүүл мэнд, боловсрол, орон сууц болоод орон гэртээ зарцуулах боломжийг Үндсэн хуулийн хүрээнд бүрдүүлэх ёстой. Үүнд Ардчилсан нам хяналт тавих учиртай. “Улс орны язгуур эрх ашгийг нэн тэргүүнд эрэмбэлж, Үндсэн хууль, ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг хамгаална” гэх амлалтаа биелүүлэх  ёстой.

Атал Ардчилсан нам амлалтаа хэрэгжүүлэх нь битгий хэл Ардын намын өөдөөс муухай ч харж чадахааргүй болжээ.

Хамтарсан засагт орж байгаад хяналт дотроос нь тавина гэсэн нь хаана байна! Камерын өмнө, эсвэл компьютерийн араас цор, цор хийхээс өөрөөр Ардын намынхантай ана, мана үзчих гишүүн АН-ын бүлэгт алга. АН-ынхан ч угаасаа ах нар луугаа боргохоос Ардын намын өмнө гөлөг болдог нь гүтгэлэг биш юм.

Одоо бүр МАН-ын далласан газарт нь ил гарч, далайсан газарт нь далд ордог мануухай л болж хувирсан байна.

АН албан тушаалаар амаа үдүүлчихэж гэхнээ “Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар хяналтын тогтолцоо алдагдана. Тиймээс гүйцэтгэх засаглалд бид хяналт тавина” гэж сүржигнээд байсан “Үндэсний эвсэл” нь хүртэл үг ч дуугарахаа больсон байна. Үүнийг л сонгогдсон диктатур гэнэ.

Хамтарсан Засгийн газрын бодлого, шийдвэрийг шүүмжилсэн болгон өнөөдөр “хар жагсаалт”-ад бичигдэх болсон. Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг огцрохыг шаардсан Эрх чөлөө эвсэл намын тэргүүн Б.Цацралыг ажлаас нь халах хүртэл дарамтад оруулна гэдэг Монголд авторитори дэглэм аль хэдийнэ тогтчихсон байна л гэсэн үг.

УИХ-ын гишүүн Б.Энхтүвшингийн эхнэрийг татварын дарамтад оруулах чинь дарангуйллын нэг үзэгдэл шүү дээ.

АН-ын гишүүн, хамтарсан засгийн Хууль зүйн сайд О.Алтангэрэл албан тушаал авахаасаа өмнө, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдах нь дарангуйлал тогтох том дохио” гээд энд тэндхийн хэвлэлд яриа өгөөд явдаг байсан. Одоо О.Алтангэрэл авлигачдын өмчийг хураана, авна л гэх болжээ. Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт ингэж эхлэж байсныг хуульч, өмгөөлөгч хүн мэдэхгүй байна гэж үгүй. Авлига гэх нэрээр өрсөлдөгч нараа хоморголон улс төрөөс зайлуулах арга тактик байдгийг улс орнуудын жишээн дээр зөндөө харсан, уншсан байлтай.

Авторитари дэглэмтэй улсад удирдагч нар нь элдвийн зохиомол гэмт бүлэглэлтэй тэмцэх нэрээр нийгэмд хаос үүсгээд, өөрөөс нь өөр үзэл бодолтой, өрсөлдөгч нараа хоморголон барьдаг, хорьдог, хилс хэргээр ялладаг. О.Алтангэрэлийн барьж гүйгээд байгаа хуулийн төсөл батлагдвал өөрийнх нь эсрэг үйлчилж мэднэ. Амьдрал шоглоомтой, түүх ч  давтагддаг.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас тав нь парламентад суудалтай хэдий ч Хамтарсан засагт хяналт тавих намгүй болсон. Уг нь АН-ыг засгийн эрхийг ав, авч чадахгүй бол хүчтэй сөрөг хүчин бол гэж иргэд хүссэн. Саналаа өгсөн 1.4 сая хүний 420 мянга нь АН-ын “Бүтэн Монгол, сэрсэн Монгол, өмчтэй Монгол, бүтээлч Монгол, өрийн дарамтгүй Монгол, төрийн дарамтгүй Монгол, иргэндээ ээлтэй Монгол, шударга Монгол, дэлхийн Монгол”-д итгэсэн. Тэдний саналаар АН парламентад 42 суудалтай болсон. Авчиг ардчилал, хүний эрхийн талаар дуугарч байгаа нь Ардын намын гишүүд байна. АН харин амьд, үхсэн нь тодорхойгүй…

Муу амьд явахаар сайн үх гэдэг. МАН-ын мануухай болж явснаас АН улс төрөөс алга болох нь бараг зөвдөж мэдэхээр байна.  Иймээс Ардчилсан намд зул өргөе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.176.189

Монголчууд эвтэйбайхдаа хүчтэй!Өөрхоорондоо тэрсэлдэж нэг зүйлийг хоёр гурав болгож ярьдаг маргалддаг байдлаа орхи

Avatar

Даваа 2025-01-31 103.57.95.252

нэг иймэрхүү тарж бутарсан тамын тогооны амьдралаар амьдруулахыг хүсдэг алсын хараагүй хогийн сэтгүүлчдийн хор уршиг тун их юм аа даа, Энэ засагт алдаж онож байгаа зүйл мэдээж байгаа, зарим зүйл нь надад таалагддаггүй, гэхдээ 3 нам нэгдээд хамтарсан засаг байгуулагдаад том төслүүдээ хөдөлгөснийг хамгийн зөь гэж боддог, ингэж эвлэлдэн нэгдэж хамтран ажиллах энэ боломжийг үүлэн чөлөөний нартай адилхан гэж харж байгаа. тийм учир энэ цаг үеээ ашиглаад улсаа хурдан хүчирхэгжүүлж хөгжүүлмээр байна.

Avatar

Нэргүй 2025-01-31 139.5.219.61

хооронд нь хагаралдуулах гэсэн хөгийн сэтгүүтэйтөрийн хутгуур болсон хөгийн бичигч нарын гай төрийн ажилд их гай болох юмдаа

Avatar

Нэргүй 2025-01-31 103.145.234.48

Үнэн.. Монгол улсад улс төрийн тогтвортой байдал, хөгжил дэвшил хэрэгтэй байна. Үндсэн хуулийн дагуу зохион байгуулсан сонгуульд ялагдсан АН-ынхан сошиалоор солиорч улс төрийн тогтворгүй байдал улмаар эдийн засгийн хүндрэлд оруулахыг хүсэж байна. АН төр барьж байх хугацааны 4 жилд эрх мэдэлд шунасан АН-ынханы этгээдүүд засгийг 3 удаа сольж ард иргэдийн амьдрал доройтон эдийн засаг сөхөрч байсан цаг саяхан шүү.!!!

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.182.34

Женко гэдэг Төвдийн Гарз нохойн гөлөг МАН, АН-ыг хоёу лангий нь нийлүүлээд базаж бна доо, нохой долоо !
МАН-ч мануухай АН- ч мануухай.

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.191.185

МААН гэдэг нам Монгол Ардын Ардчилалгүй Нам

Avatar

Нэргүй 2025-01-31 209.29.168.106

Элбэгдорж бүгдийг холиод Ардчилсан, МАН гэж байхаа болиод удаж байгаагаа мэдэхгүй хошгорч байна энэ хүүхдүүд. Аль ч нам гараад хэрэггүй Хятадын саварт ороход нэг хуруу л дутуу байгаа.

Avatar

- ylcuints; 2025-01-31 132.194.13.93

-pokazibaet bildyychgx

Avatar

# 2025-01-31 132.194.13.93

###

Avatar

zochin 2025-01-31 76.130.42.82

Ih avilgal avsan hunii zahialgat sedev bna.Unshsan chini

Avatar

Нэргүй 2025-01-31 122.201.31.86

МАН идсэн ууснаа шингээж чадахгүй дотроо хагаралтай байгаа. Тэр хагарал нь зарим талаараа сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байна, эсгүй бол шууд эрх мэдлийн тэмцэл гэж хэлж болох юм, зодоонч юм уу! ан яах вэ! идэх хоолныхоо мөнгийг олохын тулд мөрөөрөө амьдарч байгаа урвагч, хулчгаруудаар дүүрчихсэн юм

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.191.224

Засгийн эрх авсан, аваагүй нөгөөгийнхээ бурууг хэлж, зөвийн дэмжиж хамтарч ажиллахыг ардчилал гэдэг. Орчин үе, амьдрал нь ардчилалыг яг ийм байдал руу хөтөлж байна.
Монголд сөрөг хүчин нь эрх баригчдын ажил зөв буруу нь хамаагүй, тэднийг 100 хувь буруутгаж үгүйсгэн дайрдаг харгис улс төр ноёрхож хөгжлийг олон арван жил ухрааж байна. Ийм улстөр зөвхөн хулгайчдад ашигтай байдаг жамтай

Avatar

Нэргүй 2025-01-31 220.233.9.21

Санал нэг байна

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.187.247

Улс төр яриад яриад монголын ядуус хошногоо арчиж сурахгүй. Хэвлэлээр ядууст ариун цэврээ яаж сахихыг заагаач ээ! Монголчуудын 70 хувь нь гэр хорооллынх ба хөдөөнийхөн тул тэд Улаанбаатар хотыг өмхийрүүлээд явж байна.

Avatar

Зочин 2025-01-31 202.126.90.249

МууДанхыг шамбийтал лантуугаар шамбийлга Одоо олиггүй ахтайгаа нийлж улсыг Африкийн орон болголоо Хоёр муу гүрдийсэн хулгайч нао

Avatar

Нэргүй 2025-01-31 103.212.118.234

Битгий гуаглаад бай монголын эрхи ашгийн төлөө бүгд зүтгэж ажиллаж байж хөгжүүлэх болохоос ямар нэг намын эрхи ашгийг хамгаалах естой юм уу,нэгэнт ялагдсан бол ардчилсан зарчмаараа олонхийн шийдвэрийг дагаад ажиллах нь зүйн хэрэг,бид сөрөг хүчин гээд л бие биеээ татаж унагаад хөгжсөн нь хаана байна,манайтай хамт нэг гараанаас гарсан улсуудыг хар ,хэрэв одоо төлвөлсөн төслүүдээ хэрэгжүүлж чадахгүй огцорвол ахиж монголд итгэж хөрөнгө оруулах нэг ч улс,амьтан олдохгүй шүү,үхрүүдээ

Avatar

Зочин 2025-01-31 103.145.234.48

Үнэн. Улс төр хэтрэхээрээ эдийн засгийн хөгжлийг боомилдог.

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.186.98

ЗГ т итгэл үзүүлэх эсэхийг УИХ р хэлэлцэх хэрэгтэй байна. Сүүлийн үед оюун эрдэнэ илт хятадын эрх ашигт үйлчлэх боллоо.

Avatar

Нэргүй 2025-01-31 202.9.41.120

Ард түмнийг төрийн эсрэг турхирдаг энэ сайтыг яагаад хаахгүй байна вэ. Монголчууд эвлэлдэн нэгдэж нэг зорилгын төлөө явах болсон нь Элбэгдорж болон түүний үзэл суртлыг суртчилдаг сайт болон алиа салбадай Нямсүрэн нарт таалагдахгүй байна. энэ сайтыг Элбэгдоржийн тойрон хүрээлэгч нар л үздэг. Зуун эрхэм бол цаг үеэ олсон маш чухал нэвтрүүлэг байсан_ Олон сайхан эрхэм хүмүүссийн дурсамжийг нь амьд ахуйд нь мөнхөлж үлдсэн нь Нямёүрэн Элбэгээ хоёрт таалагддаггүй бололтой.

Avatar

Зочин 2025-01-31 66.181.180.225

Энэ Нямсүрэн хулгайчийн бүлэг хулгай баригдах гээд боож үхэхнээ. Үх үх амиа хорло хулгайчуудаа.

Avatar

Нэргүй 2025-01-31 83.220.238.217

))))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 2025-01-31 119.40.98.26

Баялгийн сангийн хуульд хуримтлалд 2029 он хүртэл гар хүрэхгүй гэж байсан өөрчлөгдсөн юм уу? Одоо яагаад өөрийн юм шиг дураараа хуваарилаад ахаараа хэдэн тэрбумын реклам хийлгээд байгаа юм? Энэ улсад хууль гэж байна уу?

Avatar

Улс төрөөө гэж 2025-01-31 202.126.90.130

ЗААА ЭНЭ УЛС ТӨР НЭЭРЭЭЭ….

Avatar

batdorj 2025-01-31 66.181.180.189

AH BATTULGAAS SALAHGUI BOL HEZEECH UUDLUHGUI

Avatar

Нэргүй 2025-01-31 70.54.71.56

Xөрөнгө xурааx тэр бумаар нь идсэн xүн 40 саяаар торгуулиад байxад тэр бол түмэн зөв!!!
Xарин нүүрсний xулгай танкнаас айж xоxирсоноос асууx ялыг шууд 25 жил өгөx нь түмэн зөв xарин яагаад өгөxгүй байгаатай яриx цаг !!!

Avatar

Нэргүй 2025-01-31 178.174.229.45

OYUERDENE HURELSUG 2 IIN TUILIIN MURUUDUL BOL ARDICHILSAN NAMIIG USTGAH SHUU DEE . ENE TENEGUUD NAMAA USTGAJ BAIGAAGAA YAHIN MEDEH BILEEE

Avatar

Нэргүй 2025-01-31 139.5.217.201

хэ мануухай гэж Гоё дох байх оо тэр зул энэ тэр бүр хэрэггүй дээ өөрсдөө өөрсөддөө зулаа өргөөд дууссан

Avatar

Нэргүй 2025-01-31 139.5.217.164

ан ыг Баттулга л аврана .ан Баттулгаа жийгээд хол явахыг нь харчихъя

Avatar

Зочин 2025-01-31 139.5.217.154

Нэг нь нөгөөгийнхөө хийснийг шүүмжлэн шөргөөцөлдөх нь аливаа ажлыг бүтээхэд нэмэр болохоосоо илүү сөрөг нөлөөтөйг бид өнгөрүүлсэн үеээсээ санаа авч намуудын хамтарсан ЗГ байгуулж бүгдээрээ нийлж санал бодлоо нэгтгэн нэг чиглэлтэй ажиллах нь илүү үрдүнтэй болохыг энэ ЗГ харуулж эхлээд байгааг дэмжихийн оронд өөрсдөө олонд мэдэгдэхээр хийсэн бүтээсэн юмгүй, тодорхой эрхэлсэн ажил ч үгүй эсргүүцлийн жагсаалаар албан тушаал авахыг хүсэгчид бий болсон нь лав сөрөг хүчин биш, саадууд.

Avatar

Зочин: ЖИРИЙН ИРГЭН БИДЭНД УЛС ОРОНДОО ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙЖ БАЙВАЛ АЛЬ НАМ ЗАСАГЛАХ НЬ ПАДЛИЙГҮЙ 2025-01-31 103.212.117.27

Элбэгдорж, Сайханбилэг нар АН төр барилцаж, гишүүн нь хууль зүйн сайд болсноор асуудалгүй Монголдоо ирэх боломж бүрдлээ гэж бодсон ч одоо ер нь бүтэхгүй боллоо гэж үзэж байгаа юм байна. Тэгээд Нямка ажаагаар хамтарсан ЗГ-ыг хагалах гэж хаараал хийлгэж байна. Жирийн иргэд бидэнд бол намууд хамтраад улс орондоо хэрэгтэй зүйл хийх нь зөв гэж үзэж байгаа юм.

Avatar

Нэргүй 2025-01-31 202.126.89.253

ГӨЛӨӨГ BYE БАС ДАХИН BYE !!!

Avatar

Бат инженер 2025-01-31 202.9.41.40

Юу хэлэх гээд байгаа юм бол Өөрийнхөө мөрөөдлийг бичээд байна уу даа.

Avatar

зочин 2025-01-31 66.181.189.226

Болж өгвөл энэ сэтгүүлчид бусдын нэр төр рүү дайрч доромжилж гүтгэж бүдүүлэг авир гаргахаа бага ч хувимаар юм,Хүний нэр төр бол хамгийн эрхэм зүйл ,Доромжлуулах гэж төрийн алба хашиж байгаа юм уу, Санаа бодлоо ариа зөв соёлтой илэрхийлж болдоггүй юм уу,Хамтарсан засгийн газартай улс орон зөндөө байна,Манайд хамтарсан засгийн газар байгуулахаас өөр аргагүй байдал үүссэн Төрд орсон зарим намын төлөөлөл даллахад нь ил гарч , далайхад нь далд орж гөлөг шиг явдаг гэгч бол гүтгэлэг,

Avatar

иргэн 2025-01-31 66.181.181.85

.
bay bay
.

Avatar

х***а данх 2025-01-31 59.153.112.234

Данхад зул өргөе. Багаасаа эцэггүй өссөн бүхний арга олж залидаад сурчихсан

Avatar

зочин 2025-01-31 66.181.189.226

АН дотор л жинхэнэОлуйварчид үүрлэдэг үрждэг, Монголчууд эдэнд хантлаа луйвардуулсан,,Оюунэрдэний засгийн газар энэ бүхнийг засах гэж чадлаараа ажиллаж зүтгэж байна,Иймээс л зарим үл бүтэх хүмүүс Оюунэрдэнийг үзэн ядаад дайсагнаад байгаа юм

Avatar

Иргэн 2025-01-31 103.57.95.172

Гэмт хүн гэлбилзэнэ гэгчээр ямар нэг гэмт үйлдэл хийгээгүй бол зүгээр байж бай. Өөрийн хийсэн гэмээ илчилэгдэх бии гэхээс айсан хүмүүс АН-ыг ингэж муухай харлуулж болохгүй цаадуул чинь овоо ухаалаг улс юм. Улс орноо хөгжүүлье, хамтараад ажиллаяа гэхээр элдэвээр өөлж муулаад амар зая үзүүлдэгүй ҮҮнийг бичигч хатагтай нэлээд нүгэлтэн бололтой түүнийгээ илэгдэх бии гэхээс үнгэлцэх нь хаграх нээ

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.179.215

Коммунизмээс ардчилал чөлөөт зах зээл арай өгөөжтэйг үзлээ шдээ. Тиймээс би МАН, Л.Оюун-Эрдэнэ хоёроос ганцхан юм гуйя. Женогоо та нар МАН-даа аваад хоёр дахь хүнээ болгооч. Хоёр дахь хүн болгохгүй бол цаад шуналын мироб чинь очихгүй. Женко зайлбал АН амилна, Нямсүрээн.

Avatar

Нэргүй 2025-01-31 202.126.89.7

Ebi giin post bainao

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.179.74

Баялгийн сан бүрдэж буй эсэхэд Арпчилсан нам биш ард түмэн хяналт тавих ёстой юмаа эргүү сэтгүүлч минь

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.179.74

Хэн ч хууль ёсны хувийн хөрөнгийг дээрэмдэхгээгүй байна. Стратегийн ордыг харин ч 100% эргүүлээд авчихалгүй 34%-иа авна гэж байгаад тэр хувьдаа өмчлөөд байгаа этгээдүүд, тэдний гар хөлүүд баярлах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-01-31 202.131.225.53

энэ хэдэн царай муутай өвгөчүүлээ нүүр царайгаа болгосоор байвал АН хэзээ ч өөдлөхгүй

Avatar

Нэргүй 2025-01-31 202.126.90.233

Энэ хууль зүйн сайд гэх нөхрийг л огцруулмаар байна

Avatar

ХҮЗҮҮДОРЖ 2025-01-31 66.181.191.191

Хүзүүдорж ба Шоронгийн бүлэглэл бичүүлж бхгүй юу .

Avatar

Нэргүй 2025-01-31 103.71.101.105

МАН болон АН тэнцвэртэй байх нь монгол улсын хөгжих үндсэн шалгуур шалтгаан. Математик хэлээр бол МАН – АН = 0 Энэ баланс алдагдахаар улс орон жонхуурдаг. Бизнесийн эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө алдагддаг. Хөгжлийн эх сурвалж эдгээр эрх чөлөөг л ярих хэрэгтэй. Тэрнээс биш баялагын 50% өгнө нтр бол дараагийн асуудал.

Avatar

Нэргүй 2025-01-31 202.131.225.242

Хөх тэнгэрийг үүл бүрхэнэ, Тувааны нүдийг юань бүрхэнэ.

Avatar

Нэргүй 2025-01-31 103.71.101.105

АН ын Тувааныг харахаар яг мөнгөнд цохиулах, авилгад амархан автах нөхөр мөн.

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.178.17

ANUSDI80955877VANXANDI XUCHINDUULI

Avatar

Нэргүй 2025-01-31 202.126.88.199

Туваан АН -гч рагаралдуулж засггийгч самарман заяагүй амьтан бэ?Эрдэнээс тамга авангуут сунгаагаа хурдан явуулж цэгцэлсэн бол АН ингэж хагаралдаж алиншаа алдахгүй л байсан Арчаагүй амьтан

Avatar

Нэргүй 2025-01-31 202.131.225.242

Туваан хятадын нохой болсон байна. Туваан огцор. Туваанд нэг зүйл хэлэхэд аль ч газрын шүүх гэрээний зүйл заалтыг чухалчилдаг болохоос протокол энэ тэр хамаагүй шүү. Энхтүвшин гишүүн юм асуухаар ЗГ хоорондын хэлэлцээр, протокол, гэрээ гэж явна протоколдоо тусгана гээд мэдэн будилаад байх юм.

Avatar

Нэргүй 2025-01-31 103.212.118.234

харин чи хэний нохой болоод боргоод байна

Avatar

Нэргүй 2025-01-31 103.57.95.79

Эрх мэдэл, мөнгөний үнэр авахаараа юун үзэл санаа, мөрийн хөтөбөр…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж