Өвлийн улиралд бидний хамгийн их хүсдэг зүйлийн нэг бол машин барихад авто зам нь халтиргаагүй, гудамж, явган хүний замаар явж байхдаа халтирч унахгүй байх. Утаагүй, түгжрэлгүй, халтиргаагүй Улаанбаатар хотод амьдарчихвал өөр нэг их зүйлийг бид хүсдэггүй. Улаанбаатар хот төдийгүй Засгийн газрын хэмжээнд утаа, түгжрэлийг шийдэхээр олон талт төслийг нэгэн зэрэг эхлүүлээд байгаа. Хэрэгжээд, хэдэн жилийн дараанаас үр шимийг нь хүртээд ирэхээр утаа, түгжрэл арилах найдвар бий. Тэгвэл Улаанбаатар хотыг өдөр бүр халтиргаа, гулгаагүй авто зам, гудамж талбайтай болгохын төлөө тохижилт үйлчилгээний байгууллагууд, хотын нийтийн аж ахуйн салбарынхан, ТҮК-ийн ажилчид цаг наргүй ажиллаж байна. Тэдний ажил бол үйлчилгээний ажил. Тиймээс цаг наргүй өдөр бүр л сайн ажиллаад л байж үр дүн гардаг.
2024 оноос тохижилт үйлчилгээний ажлыг ганц Улаанбаатар хот хариуцах нь тохиромжгүй юм байна. Харин есөн дүүргийн хэмжээнд чиг үүргээ хуваалцан, дүүрэг бүрийн хот нийтийн аж ахуйн салбараа дүүрэг өөрсдөө хариуцан ажиллах нь үр дүнтэй гэсэн шийдэлд хүрсэн. 2024-2025 онд шилжих өвөл хотын дарга Х.Нямбаатарын гаргасан тус шийдвэрийн үр дүнг харж байна. Өмнө нь халтиргаа гулгаагүй өвөлжих асуудлыг дан ганц хот хариуцахад есөн дүүргийнхээ хэмжээнд хүрч үйлчлэхэд хэцүү байсан. Харин өнөөдөр Улаанбаатар хотын зам, талбайг 36 байгууллагын 1200 гаруй зам талбайн үйлчлэгч, 670 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна. Цас цэвэрлэгээ, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 283 машин техник ажиллаж байна. Дүүрэг бүр авто зам, явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам талбай, зуслангийн бүсүүдийн зам талбай зэргээ өдөр бүр хариуцан цэвэрлэж байна. Дүүргүүдээс цэвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах хариуцлагын тогтолцоо ч бий болжээ.
Цас орох мэдээллийг нийслэл, дүүргүүд 24 цагийн өмнө хүлээн авч, цаг уурын байгууллагатай уялдаа холбоотой ажиллаж байна. Өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар мэдээлэл авсан учраас цас цэвэрлэгээндээ урьдчилан бэлддэг болжээ. Улмаар зам талбайн ажилчид 24 цагаар жижүүрлэн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж, цастай өдөр бүр ажлын явцаа мэдээлдэг болжээ. Энэ бол энгийн сонсогдох боловч хот, нийтийн аж ахуйн салбартаа соёлын болон тогтолцооны буюу менежментийн томоохон шинэчлэлтийг авчирчээ.
Багш 2025-01-31 66.181.191.188
Хөнгөн шиг ыасыг цэвэрлэчих ээр юм шиг бна лээ. их гүн орсон цасыг мэдэхгүй ээ. дийлэх үү?
Нэргүй 2025-01-31 66.181.180.57
Гэхдээ энэ өвөл цас гэхээр юм ороогүй л дээ.
Соёлоо . 2025-01-31 202.55.188.37
ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ЧАНГА ДУУТАЙ ХОГ БНА ЛЭЭ
Нэргүй 2025-01-31 83.220.238.217
))))))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-31 103.168.34.134
МАНай хотын ТҮК-ийнхан цас цэвэрлэхдээ цасаа авто замруу цацаж зайлуулдагийг болиулчихаач Дарга нар нь тэгж цацаарай гэдгийн болов уу гэж бодохын .
Нэргүй 2025-01-31 66.181.166.35
Хальтарч унаад бэртчих вий гэж оцон шувууны явалтаар явахгүй, санаа амар өвөлжиж байна
Нэргүй 2025-01-31 139.5.216.154
цас орохгүй байхад ямар юмных нь хальтиргаа байдгийн.нянбаатарын сайных гэж худлаа солиорохоо боль
Нэргүй 2025-01-31 202.131.233.251
Энэ жил цас ороогүй.
з 2025-01-31 202.126.89.66
үлээсэн цас нь хаана очиж тогтох вэ? Их цас бол яах вэ? энэ үлээх технологи бол бага цасанд тохирох юм шиг байна.
их цасыг автозамаас аваад явгэн хүний зам дээр хаядаг шийдэл л байна даа
Zochin 2025-01-31 122.201.31.36
tsasgui jil uyn shine menej.ent be……gar hudulmuriin ni hungubchilj buteemj saitai baga obriin tuhuurumjuur l sain xangachih….tegbel xarin debshil…
Нэргүй 2025-01-31 103.57.94.85
энэ жил цас бараг орсонгүй шүү дээ, өмнөх жил шиг цас, их хүйтэн л хэр зэрэг технологийн хөгжилд хүрсэнийг батлах болно. энэ жилийн хувьд цасан хялмаа л 1, 2 мм р орлоо шд. харьцуулж дүгнэх хол байна.