Коран судар шатааснаасаа болж хурцадмал жагсаал дэгдээсэн этгээдийг буудаж хөнөөсөн байна. Тодруулбал, Салван Момика Лхагва гаригийн орой Стокгольм хотын Сөдертальже дахь орон сууцандаа амиа алдсан талаар прокурорын алба мэдээлсэн. Тэрээр 2023 онд Стокгольмын төв сүмийн гадаа исламын шашны ариун номын хуулбарыг шатаасан байдаг. Улмаар эмх замбараагүй байдлын эхлэлийг тавьсан юм.
Стокгольмын цагдаа нар Момикаг хөнөөсөн байж болзошгүй 5 хүнийг баривчилсан гэж мэдэгджээ.
Уг хэрэг Лхагва гаригийн орой орон нутгийн цагаар 23:11 цагт Момикагийн байр болох Ховсёод гарсан. Цагдаагийн алба хаагчид буудуулсан хүний нэрийг хэлээгүй боловч эмнэлэгт хүргэгдэж, Пүрэв гаригийн өгдөө нас барсныг нь мэдэгдсэн юм. Гэхдээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Момика буудуулах үедээ цахим хаягаараа шууд дамжуулалт хийж байсныг мэдээлсэн. Улмаар түүнийг нас барсан болохыг олон нийт мэдэж авсан юм.
Шведэд амьдардаг байсан ирак гаралтай Момика 2023 оны зун дөрвөн удаа "үндэстний бүлэглэлийн эсрэг ухуулга хийсэн" хэргээр буруутгагдаж байжээ.
Стокгольмын дүүргийн шүүхээс "Шүүгдэгчдийн нэг нь нас барсан нь батлагдсан тул Пүрэв гаригт гарах ёстой байсан шүүхийн шийдвэрийг хойшлуулсан" гэж мэдэгдэв. Ерөнхий сайд Ульф Кристерссон "Гадаад гүрнүүдтэй холбоотой байх эрсдэлтэй" учир Шведийн аюулгүй байдлын алба мөрдөн байцаалтад оролцсон гэж мэдээлсэн байна. Момика Исламын эсрэг хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байдаг нь исламын шашинтай олон орны дургүйцлийг төрүүлж байсан юм.
Нэргүй 36 минутын өмнө 78.246.187.107
Лал бол лалрын хүмүүс шүү.
өөө 1 цагийн өмнө 66.181.164.23
Ийм болохоор л Израйлчууд газрын хөрстэй тэгшилээд байдаг юм шдээ. Лалууд бол хүн биш шашны мунхралд орсон хүн лүрст чөтгөрүүд