АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Бямба гаригаас /2025.02.01/ эхлэн Канад, Мексикийн импортод 25 хувийн татварын нэмэгдэл тавихаа албан ёсоор мэдэгдэв. Гэхдээ тус хоёр улсаас орж ирэх газрын тосны импортод татварын нэмэгдэл тариф үйлчлэх эсэх нь тодорхойгүй байна. Цагаан ордны зууван танхимаас Трамп мэдэгдэл гаргаж, нэмэгдэл тариф нь тухайн хоёр орноос хууль бусаар АНУ-ын хил давсан цагаач болон Хятадын фентанилыг нэвтрүүлж байсны шийтгэл гэж дахин онцлон тэмдэглэжээ.
Үүнээс гадна, Трамп Хятадад татвар ногдуулах талаар бодолцож байгаа ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Тэрбээр хэлэхдээ "Надад Хятадыг яах талаар төлөвлөсөн зүйлс бий. Хятад манай улс руу их хэмжээний фентанил илгээснээс болж жил бүр хэдэн зуун хүнийг үхэлд хүргэдэг. Тиймээс Хятад нэмэгдэл татвар төлөх болно. Бид хэлэлцэх шатандаа явж байгаа" гэжээ. Түүний хувьд Хятадад татварын нэмэгдэл тариф тогтоосноор АНУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг судлах тусгай шинжээчдийн баг гаргасан. Канад, Мексикийн адил хоёрдугаар сарын 1-нд Хятадад 10 хувийн нэмэгдэл ногдуулна гэж хэлж байсан ч албан ёсны шийдэлд хүрээгүй байгаагаа Трамп ийнхүү тайлбарлажээ.
Канад болон Мексикийн засгийн газар Трампийн тавьсан татварт өөрсдийн журмын дагуу хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн.
Гэхдээ хил давж буй хууль бус цагаачдын асуудалд илүү анхаарал хандуулахаа Вашингтонд илэрхийлсэн юм. Гэхдээ Трампийн ногдуулах татвар тухайн хоёр орноос импортлогдох газрын тосонд мөн адил үйлчлэх бол энэ нь АНУ-ын шинэ засаг захиргааны амлаад буй амьжиргааны зардлыг бууруулах ажилд сөргөөр нөлөөлнө. Учир нь тус улс нийт газрын тосныхоо 40 хувийг Канадаас авдаг билээ.
Нэргүй 2025-01-31 174.114.218.139
donald trump attention disopder shezo-toi hi yag unen um bn, amerikiin ard tumenii nyryyn deer 25% tatbar nogduulchihlaa, usa dollar shit bno
з 2025-01-31 202.55.188.120
америкт Ноён солиот гарч иржээ
Нэргүй 2025-01-31 83.220.238.217
;))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-31 202.126.90.130
Зөнөсөн Өвгөний Галзуурсан шийдвэрүүдээ гэж хөөрхий
Нэргүй 2025-01-31 185.220.101.6
Трамп бүүр Канадыг нефть импортлодог улсуудын жагсаалтаас хасчихлаа, ккк
зочин 2025-01-31 59.153.113.106
Канад чинь G7-д багтдаг эдийн засгаар тэргүүлэх оронд тооцогддог улс биз дээ. Трамп ах ажлын гараан дээрээ ингэхээр
нэгдсэн улсын э/з-т сайнаар нөлөөлөх үү? наандаж. Канад газрын тосоо өмнөх үнээрээ өгөх үү? Өгөхгүй ч байж чадна шд
Нэргүй 2025-01-31 66.181.179.74
Америк тэртээ тэргүй аль хэдийнээ импортын хараат улс болчихсон. Импортын татвараа өндөр тавилаа гээд дотоодын хэрэглэгчдийнх нь хэрэглээний үнэ л нэмэгдэнэ. Бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэе гээд чадахгүй нь ойлгомжтой ккк. БАс л тэнэг хүн юм даа энэ Трамп
Нэргүй 2025-01-31 66.181.188.220
Гях,,,,гяхх,,,гяхх,,,мах магнаг боллоо,,,,тив далайн чанадах аугаа америк яахвээ,,,,чиний хөргөгчинд өнөө орой идэх өмх мах байна уу,,,,,тогоруу хэмээх шувуу “””” дэлхий цөмөрчихвий””””хэмээн хөлөө өндөр өндөр өргөж,,,,зөөлөн зөөлөн тавьдаг юм гэнэлээ,,,миний анд түүн лугаа адил бусуу,,,,,,,савсага трамп чамаас тэнэг байтлаа л долларын тэрбумтан байхуудаа,,,,ёоё,,,,чиний өмнөөс ичээд,,,миний бөгсулайсаад,,,,бандааш цоо түлэгдчихлээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,,
Нэргүй 2025-01-31 103.57.94.147
Тийм шүү. Дэлхийн бүх л орон хэт интеграцчилагдсан. Одоо 1960 он биш. Хүчээр интерацаас гарах гэвэл хямрал үймээн хүлээж байгаа. Хүмүүсийн сэтгэхүй, хэрэглээ нь ч тэр импортгүй байх аргагүй болсон цаг