Эрүүл мэндийн байгууллагуулаас томуу, томуу төст өвчлөлийн талаар өнөөдөр /2025.01.31/ ээлжит мэдээлэл хийлээ.
Эх нярай эмэгтэйчүүдийн төв II-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Т. Хаш-Эрдэнэ:
-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт дахин нэмэгдэх төлөвтэй байна. Томуу, томуу төст өчлөлөөс сэргийлэх энгийн гурван арга бий. Үүнд, амны хаалт хэрэглэх, гараа сайн угаах, олон нийтийн газраар явахгүй байх орно. Түүнчлэн улирлын томуугийн вакцинд хамрагдах, өвөрмөц эмийн эмчилгээ гэж бий. Тиймээс амны хаалт хэрэглэх хэрэгтэй. Ингэхдээ зөв цагаар, зөв зүүхэд анхаарах шаардлагатай. Хүүхдээ томуугийн өвчлөлөөс сэргийлэх гэрийн нөхцөлд авч хэрэгжүүлэх боломжтой аргууд байдаг. Тухайлбал, бүлээн шингэн зүйл уулгах, тэжээллэг хоол хүнс хэрэглүүлэх, утас болон дэлгэцийн хамаарлыг хязгаарлах, хүүхдийг 22:00 цагаас өмнө унтуулж хэвшүүлэх зэрэг дархлаа дэмждэг энгийн аргуудыг хэрэглэх боломжтой" гэв.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн хэмжээнд байна. Амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 281488 хүн хандсанаас томуу, томуу төст өвчний улмаас үйлчилгээ авсан нь 6.1 хувийг эзэлж байна. Түүнчлэн өмнөх долоо хоногтой харьцуулахад улсын хэмжээнд томуугийн өвчлөл 0.1 хувиар буурсан ч, Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл, сургуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор өссөн үзүүлэлттэй байна. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд 9000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 21.1 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Үүний 22.5 хувь нь Улаанбаатар хотод байна.
Томуугийн өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл дийлэнх нь 0-15 насныхан байна. Түүнчлэн 55.5 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна. Тиймээс хүндрэлээс сэргийлэх зорилгоор яаран хүүхдэдээ эмийн эмчилгээ хийхгүй байхыг эмч нар зөвлөлөө.
Нэргүй 1 цагийн өмнө 202.131.234.123
Гавъяатай юмаа.