Иргэдийн санаачилгаар утааны асуудлаар нээлттэй сонсгол ирэх долоо хоногт /2025.02.03-04/ болно. Хоёрхон хоногт бүх асуудал, шийдэл гаргалгааг хэлэлцэж дуусахгүй учир түүнийг урьтаж гурван удаагийн нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болсон. Гурван хэлэлцүүлгийн тухайд:
- Агаарын бохирдол- хүн амын эрүүл мэнд,
- Утааны асуудал- стандарт, хяналт,
- Утааны асуудал- эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага сэдвийн хүрээнд хийсэн билээ.
Гурав дахь удаагийн агаарын бохирдлын асуудлаарх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар даргалсан. Тэрбээр, утааны асуудлыг цогцоор шийдэхийн тулд бид асуудлаа хэлэлцэх хэрэгтэй. Тэгж байж үр дүнд хүрнэ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд утааг ярьсан. Ярьсан цаг хугацаанд жилээс жилд утааны хоруу чанар нэмэгдсэн. Одоо асуудал гамшгийн хэмжээнд тулаад байна. Агаарын бохирдлыг бууруулах хяналтын ерөнхий сонсголыг ирэх сарын эхэнд хийж, шаардлагатай тохиолдолд түр хороо байгуулж ажиллана.
Сонсгол хийгээд шууд маргааш нь утаа арилахгүй. Гол нь иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтарч шийдлүүдийг эрэлхийлэх. Тиймээс биднийг маш том зорилго, сорилт хүлээж байна.
Ажлын үр дүнг ямар ч хугацаа шаардсан хамтдаа үзэхийг хүсч байна гэсэн юм. Ямартай ч том зорилго, сорилт хүлээж буй агаарын бохирдлын нээлттэй сонсголоор нэг бус бодит үр дүнтэй шийдвэр гарах бизээ.
Зочин 2025-01-31 103.57.95.249
Нэмэр байгаам уу. Ярьсаар л. Иргэд үр дүн л хүлээж байгаа. Онолдсоор олон жил болсон. Ярилцах тусам мөнгө урссаар, зөвхөн улс төрчдийн цаасан тайлан л үлдэнэ. Хариуцдаг засгийн газар байхад яриад л байх уу. Одоо иргэд хариуцах уу. Хийгээч дээ. Ийм нялуун арга хэмжээ хэтэрлээ, эцэстээ хамтарч хариуцна гэнэ. Мэргэжлийн байгууллага, ажилтнууд нь барахаа байсан бол үнэнээ л хэл. Залхаж байна…
Нэргүй 2025-01-31 202.9.46.39
МАН утаагүй болгож чадахгүй
Нэргүй 2025-01-31 83.220.238.217
) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Зочин 2025-01-31 43.242.241.151
Худлаа сүржин мэдэгдлүүд.