32 мянган зуухны тендерийг цуцалсан ч 23 мянган айлыг дулаална

32 мянган зуухны тендерийг цуцалсан ч 23 мянган айлыг дулаална

32 мянган зуухны тендерийг цуцалсан ч 23 мянган айлыг дулаална

Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын 32 мянган өрхөд зуух тараахаар болж, 28 тэрбум төгрөгөөр зуух худалдаж авах тендер зарласан талаар өнгөрсөн сард нийслэлээс мэдээлж байв. Тэгвэл тус тендерийг утааны сонсголд бэлтгэх урьдчилсан хэлэлцүүлгээр олон нийтийн зүгээс эсэргүүцэж, зуух тараах нь бодит шийдэл биш гэдгийг хатуу шүүмжилсэн тул Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас тендерт шалгарсан компанид мэдэгдэл хүргүүлжээ.

Иргэдийн зүгээс зуух тараах тендер цуцалсан нь зөв гэдгийг цахим хуудаст илэрхийлж байна. Гэхдээ агаарын бохирдлын асуудлаарх гурав ;ахь удаагийн сонсголоор өөр нэг зүйл гарч ирсэн нь гэр хорооллын 23 мянган айлыг дулаалах ажлыг удахгүй эхлүүлнэ гэсэн.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хэлэхдээ, энэ онд багтаж 23 мянган айлыг хийн түлшинд холбохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд тэдгээр айлуудад дулаалга хийнэ. Гэхдээ энэ дулаалгад нийслэлээс мөнгө төсөвлөөгүй. Олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтарч дулаалгыг хийнэ. Сонгогдсон айлуудад дулаалга хийсний дараагаар газан түлшинд холбох холболтуудыг хийнэ гэсэн юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг гаргаж байгаа. Цаашид айл өрхүүдийг цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг төлөвлөсөн гэдгийг нэгдүгээр сарын 29-нд болсон “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-01-31 66.181.190.52

Орог орон, гаран гаран гэдэг шиг юм даа

Avatar

Н 2025-01-31 103.57.94.113

тэр жил гэр дулаалж байна гээд хөгийн 1 амбаар, нимгэн эсгий биш нэг хөгийн туурга шиг юм өгч мөнгө угаадаг байсан.Тэр ажлаа л хийх нь

Avatar

И 2025-01-31 103.168.34.252

Оркуудад юу ч өгөөд зараад ууж, идчинэ ээ. Тэр жил тараасан зуухуудыг зарчихсан. Одоо 5 . 10% нь хотод байна уу? бараг л байхгүй болов уу ! Наад дуламлга чинь дараа жил хөдөө гарчихсан л байна. Үнэгүй юмыг зарж идэж уух бол хэвшил нь!!! Ямарваа юмыг дамалж зарж л амьдардаг. Амьдрах бхаан нь л тэр !

Avatar

Нэргүй 2025-01-31 83.220.238.217

;))))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

bayraa 2025-01-31 202.179.27.70

shiidveree ch zuv gargaj chadahgui udaa daraa butsaah baisan bol meddeg chadvartai humuusd nio suudlaa ugmuur um huviin surguuli tugsugch

Avatar

Нэргүй 2025-01-31 139.5.217.226

ГЭРЭ ДУЛАЛАД ГАЛА ТҮЛЖ ЧАДАХГҮИ МАЛНУУДАД ЮУЧ ХЭРЭГГҮИ

Avatar

Зочин 2025-01-31 103.212.118.21

дулаалага гээч нь бас л худ сонсогдоод байхын хамаарч юм бэдээ мэдээж дулаан алдалт их бгаа айлууд боломжгүй болоод л дулаалж чадахгүй бгаашд

Avatar

Нэргүй 2025-01-31 43.242.242.59

Манай улс капиталист нийгмийг байгуулж байгаа. капиталист нийгэмд хэн чадалтай нь л амьдардаг. гэтэл Засгийн газар маань нийгмийн шалгарлаар амьдарч чадахгүй байгаа хүмүүсийг дэндүү халамжлах юмаа. Социалист нийгэмд л тийм зүйл байдаг байх. Чадалтай нь амьдраад чаддахгүй нь хохь нь. анхнаасаа боловсрол, мэрэгжилтэй болохгүй яасан юм бэ. 10 жилд суралцдаггүй, мэдэж боловсрохыг огт боддоггүй, архи ууж хар тамхи татдаг, залхуу хойрог хүмүүсийг өмөөрч болохгүй. Бидний өмнөөс амьдарч байгаа биш

Avatar

Иргэн 2025-01-31 202.126.88.72

Нийтийн орон сууц бариад наад халтар оркуудаа бөөнөөр нь байршуул, чи комендант нь бол засаг дарга нэртэй орон нутгийн хэсүүл, та нарын нүгэл хар толгойд чинь бууна

Avatar

Нэргүй 2025-01-31 45.117.35.15

Yamar ch baisan munguu tsavchinaa gej baina

Avatar

Нэргүй 2025-01-31 66.181.179.74

Айлын гэрийг дулаалж өгнө гэнэ үү??? Олон улсын байгууллага, төрийн бус байгуллага тэгээд буцалтгүй тусламжийн хөрөнгө гаргаж дулаалга хийх юм уу??? Төсвийн мөнгөөр эргүүлж төлж л таарах байлгүй дээ. Үнэгүй юм зөвхөн хавханд л байдаг гэдэг үгийг санаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж