Филиппиний ерөнхийлөгч бага Фердинанд Маркос Хятадад болзол тавьсан мэдэгдэл хийв. Тодруулбал, тэрбээр Хятадыг Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай, түрэмгий үйлдлээ зогсоовол АНУ-ын пуужингийн системийг Филиппинээс гаргана гэлээ.
АНУ-ын арми өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Филиппиний хойд хэсэгт "Тайфон" дунд тусгалын пуужингийн системийг суурилуулсан. Үүнийгээ олон жилийн гэрээт холбоотнуудын хамтарсан байлдааны бэлэн байдлын сургалт гэж тодорхойлсон юм. Харин Хятад улс уг пуужингийн системийг зайлуулахыг удаа дараа шаардсан. Учир нь энэ үйлдэл нь геополитикийн сөргөлдөөн, зэвсгийн өрсөлдөөнийг өдөөж байна гэж Хятад үзжээ.
Энэ талаар Филиппиний ерөнхийлөгч бага Фердинанд Маркосоос сэтгүүлч асуухад "Энэ асуудал дээр Хятадын байр суурийг ойлгохгүй байна. Манайхааас хэд дахин илүү хүчтэй Хятадын пуужингийн системийн талаар бид юм хэлдэггүй биз дээ. Хятадтай хэлэлцээр хийе. Газар нутаг нэхэж, манай загасчдыг дарамталдагаа боль. Манай ард түмний эсрэг усан буу ашиглаж, завьнуудыг нь мөргөж, лазер бууддаг түрэмгий, дарамттай үйлдлүүдээ зогсоо. Тэгвэл бид АНУ-ын пуужингуудыг буцаана. Хийж буй бүхнээ зогсоо, бид бүгдийг нь буцааж өгнө" гэжээ.
АНУ-ын армийн "Тайфон" пуужингийн систем нь хөөргөгч, дор хаяж 16 Стандарт пуужин болон "Tomahawk" хуурай замын довтолгооны пуужингаас бүрддэг. Тус системийг хоёр долоо хоногийн өмнө Филиппиний хойд хэсгээс нийслэл Манилагийн ойролцоох стратегийн бүс рүү шилжүүлсэн байна. "Tomahawk" нь 1600 км-ээс илүү зайг туулах чадвартай.
"Филиппин АНУ-ын пуужингийн системийг нутаг дэвсгэртээ байрлуулахыг зөвшөөрснөөр бүс нутагт хурцадмал байдал, сөргөлдөөн үүсгэж, геополитикийн сөргөлдөөн, зэвсгийн уралдааныг өдөөж байна. Энэ бол маш аюултай алхам, туйлын хариуцлагагүй үйлдэл" гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлжээ.
Зочин 1 цагийн өмнө 59.153.115.33
Австрали улс хятадтай сөргөлдөж сүүлдээ хятадын Э/З ийн хоригт ороод бууж өгсөн .Одоо Филиппиний бас гуйгаад бид АНУ ын зэвсэглэлийг гарганаа гээд ……Хөршүүдээ өдөхгүй хамтарч амьдарч болмоорсон….
Иргэн 3 цагийн өмнө 122.201.19.99
Үмхий х***а нар дандаа хөрш орныхоо газар руу санаархаж явах юм
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.179.74
АНУ, Японтой сүлбэлдсэн гээд нэг жоохон арлын улс их томрохнээ ккк