Налайх дүүрэгт менингокок халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, дүүргийн онцгой комиссоос олон нийтийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарлаад байгаа. Хүүгийн халдварын тохиолдол шинжилгээгээр батлагдсан бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа талаар өчигдөр /2025.01.30/ Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн.
Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс хүүгийн биеийн байдлыг тодруулахад, өрхийн эмнэлэгт хүргэгдсэн эхний өдөр хүүг Налайхын халдварын тасагт эмчилж байгаад биеийн байдлыг харгалзаж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-рүү шилжүүлсэн. Одоогоор биеийн байдал нь сайжраагүй байгаа. Гэхдээ удахгүй сайжрах байх. Дүүргийн хэмжээнд энэ долоо хоног дуустал олон нийтийн үйл ажиллагааг хориглосон. Хүүгийн ойрын хавьтлуудын шинжилгээ сөрөг гарсан гэлээ.
Харин ХӨСҮТ "Хүнд тохиолдол. ХӨСҮТ цаг алдалгүй очиж ажиллан, хүүг шилжүүлэн авсан. Эрүүл мэндийн байдал хүнд хэвээр байна" гэлээ.
Нэргүй 1 цагийн өмнө 202.126.90.33
Хурдан эдгээрэй бяцхан минь.