"UBCard" аппликейшнээр зорчигчдын дүүргэлтийг харах боломжтой

"UBCard" аппликейшнээр зорчигчдын дүүргэлтийг харах боломжтой

"UBCard" аппликейшнээр зорчигчдын дүүргэлтийг харах боломжтой

Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны тариф 1000 төгрөг болох талаар өнөөдөр /2025.01.31/ мэдээлэл хийлээ.


Нийтийн тээврийн бодлогын газрын захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж:

-Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 128 чиглэлд ажлын өдөрт 1200, амралтын өдөр 903 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. НИТХ-ын ээлжит II хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулсан. "Чингис хаан" олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд 2025 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний зориулалтын картаар 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа чиглэл харгалзахгүй зорчих боломж бүрдсэн. Өмнө нь дамжин суухад 30 минутын дотор дамжин суух эрхтэй гэж хугацаа заадаг байсан. Харин шинэчилсэн системээр ямар нэгэн хугацаа харгалзахгүй дамжин суух боломжтой. Мөн ижил чиглэлд дамжин суух боломжгүй байсныг өөрчилж нэг чиглэлийн автобусанд дамжин суух боломжтой болсон.

Зорчигчдын төлбөр төлөх боломжийн хувьд нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглагдаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллана. Тодруулбал, иргэд U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн Хас, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой.

2025 оны хоёрдугаар сарын 1-нээс төлбөрийн шинэ боломжууд нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь UBCard гар утасны аппликэйшн, UBCard шинэ төлбөрийн картыг иргэд сонгон ашиглах боломж бүрдэж байна. Гар утасны UBCard аппликейшн ашиглахдаа QR кодыг уншуулж төлбөр төлөх боломжтой юм.

Цаашид Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихтэй 100 цэгт Киоск байршуулах бөгөөд уг төхөөрөмжөөс шинээр хэрэглээнд нэвтэрч буй шинэ төлбөрийн картыг худалдан авах, цэнэглэх боломжтой юм.

Түүнчлэн бэлэн мөнгө болон бүх банкны NFC дэмждэг картаар үйлчлүүлэх боломж хэвээр бөгөөд та энэ боломжоо ашигласан тохиолдолд зорчих бүрд 1000 төгрөг төлнө.

Киоск төхөөрөмжөөс иргэд дараах үйлчилгээг авах боломжтой

  • UBcard картыг 3600 төгрөгөөр худалдан авах,
  • Картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах боломжтой
  • UBcard карт авахгүйгээр нэг удаагийн QR-кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой

Өнөөдрийн байдлаар 100 автобусны зогсоолд нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийн Led самбарыг байршуулсан. Энэ самбараас иргэд, зорчигчид тухайн зогсоолоор дайран өнгөрдөг чиглэлүүдийг харахаас гадна хэдэн буудлын дараа ямар автобус ирж байгааг харах боломжтой.

Иргэд UBCard аппликейшн ашиглсэнаар:

  • QR кодоор төлбөр төлөх;
  • Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах;
  • Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх;
  • UBcard картаа заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах
  • Тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах
  • Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх
  • Нийтийн тээврийн талаар шинэ мэдээлэл хүлээн авах боломжтой" гэлээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж