"Squid Game" III бүлэг 6 сарын 27-нд гарна

"Squid Game" III бүлэг 6 сарын 27-нд гарна

"Squid Game" III бүлэг 6 сарын 27-нд гарна

Дэлхий дахинд хит болсон "Squid Game" цувралын гуравдугаар бүлгийн нээлтийн огноог албан ёсоор зарлав. "Netflix"-ээс Пүрэв гаригт мэдээлснээр хоёрдугаар бүлгээс ердөө зургаан сарын дараа буюу зургадугаар сарын 27-нд дараагийн бүлэг гарах нь.

Эргэн сануулахад, эхний бүлэг 2021 оны есдүгээр сард нээлтээ хийж байв. Үүнээс хойш хоёрдугаар бүлэг гартал гурван жил гурван сарын хугацаа зарцуулагдсан. Гуравдугаар бүлгийн зураг авалтыг долоон ангиас бүрдэх хоёрдугаар бүлэгтэй нэгэн зэрэг хийжээ.

"Netflix" компани гуравдугаар бүлгийн сурталчилгааны зурагт хуудас болон бусад шинэ зургийг дэлгэв. Мөн энэ сарын 21-ны өдөр тус компани ашиг орлогын тайлангаа гаргасан. Тайланд дурдсанаар "Squid Game" цувралын хоёрдугаар бүлэг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 165.7 сая хандалт авчээ. Эндээс үзвэл цувралын хоёрдугаар бүлэг хамгийн их үзэлттэй цуврал болох магадлалтай байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
21
ГайхмаарГайхмаар
17
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхжин 2025-01-31 66.181.188.212

Ийм гоё кино хийхдэг байна аа? ❤️

Avatar

Бишрэлт А 2025-01-31 103.140.10.212

Та нар яаж ийм гоё кино хийдэг байна аа😍

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж