"American Airlines"-ын ослоос нэг ч хүн амьд гарсангүй

"American Airlines"-ын ослоос нэг ч хүн амьд гарсангүй

"American Airlines"-ын ослоос нэг ч хүн амьд гарсангүй

"American Airlines" компанийн зорчигч тээврийн онгоц цэргийн "Black Hawk" нисдэг тэрэгтэй мөргөлдсөний улмаас Потомак голд унасан талаар өчигдөр /2025.01.30/ мэдээлсэн билээ. Тэгвэл уг ослоос харамсалтай нь нэг ч хүн амьд үлдээгүйг албаныхан мэдэгдэв. Өнгөрсөн 16 жилийн турш АНУ-ын түүхэнд энэ төрлийн осол гарч байгаагүй бөгөөд ерөнхийлөгч Дональд Трамп гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

Зорчигч тээврийн онгоцонд хөлгийн багийн гишүүдийг оролцуулан 64 хүн байсан бол нисдэг тэрэгт 3 цэргийн албан хаагч байсан. Осол орон нутгийн цагаар 20:47 цагт гарсан бөгөөд аврах баг нэн даруй амьд үлдэгсдийг аврах ажиллагааг эхлүүлсэн боловч Потомак голын урсгал саад болж байв.

Улмаар албаныхан тусламж үйлчилгээг түргэн хугацаанд үзүүлэхийг хичээж байсан ч бүтэлгүйтэж одоогийн байдлаар 40 цогцсыг уснаас гаргажээ. "American Airlines" компанийн удирдлага төдийгүй ерөнхийлөгч Дональд Трамп хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзаж, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэхээ амлаад байна. Мөн тухайн өдөр нислэгийн хуваарийг зохицуулж байсан нислэгийн удирдагч нэг дор хоёр үүргийг гүйцэтгэж байв. Учир нь АНУ–ын нислэгийн удирдлагын салбар ажиллах хүчний хомстолд ороод удаж байгаа тул нэг хүн хоёр ажил давхар хийх нь олонтой. Түүнчлэн нисэхийн удирдлагын ажилчид төрийн албан хаагч байдаг тул Дональд Трампийн санал болгосон цомхотголд орох юм.

Осол гарах үед ажиллаж байсан нислэгийн удирдагч өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх болсон талаар Холбооны нисэхийн захиргаа мэдэгдэв.

Одоогийн байдлаар, осол юунаас, хэрхэн гарсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Осолдсон "American Airlines" компанийн хоёр хар хайрцаг олдсон. Үүнээс гадна албаныхан "Black Hawk" нисдэг тэрэг яагаад нисэх ёстой хязгаараасаа 60 метрийн зайд нисч байсныг гайхаж буй. Хэрэв тухайн нисдэг тэрэг нисэх ёстой хязгаардаа нисч байсан бол 121 метрийн өндөрт нисч байсан зорчигч тээврийн онгоцны доогуур төвөггүйхэн гарч, осол гарахгүй байсан гэж Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн мөрдөн байцаагч асан Грег Фейт мэдэгдэв. Тэрбээр мөн "Яагаад нисдэг тэрэг бараг 100 метрийн өндөрт байсныг нь мэдэх хэрэгтэй. Үүнийг мөрдөн байцаалтад нэмэлтээр оруулснаар бүх асуултын учир тайлагдаж магадгүй. Энэ талаарх мэдээллийг олж авахын тулд радарын мэдээлэл хэрэг болно. Гэхдээ яагаад гэдэг нь сонин байна.

Сахилга баттай цэргүүд заасан хэмжээнээс хамаагүй өндөрт нисч байсан нь сонин байна" гэжээ.

АНУ-ын агаарын хөдөлгөөний удирдлагын чанар нь "дэлхийн алтан стандарт" боловч нам доор нисдэг онгоц, нисдэг тэрэгний өндрийн ялгааг нэмэгдүүлэх шаардлагатай гэж АНУ-ын агаарын тээврийн ахмад асан Челси Сулленбергер хэлжээ. Түүний хувьд 2009 оны нэгдүгээр сард 1549-р нислэгийг жолоодож байхдаа Хадсон голд ослын буулт хийж, хөлгийн баг, зорчигч бүхий 155 хүнийг аюулгүй газардуулж чадсан гавьяатай. Тэрбээр хэлэхдээ нислэг удирдаж буй бүх нисгэгч арьс өнгө хамаарахгүйгээр нислэгийн тайланг хийж, мэдүүлж, санал тавьдаг ч аюулгүйн хэм хэмжээ сул байна. Нисгэгчид, удирдлага тухайн онгоцны сохор бүсийг сайтар харгалзаж, ямар хэв маягаар нисдэгийг нь болон өндрийн аюулгүйн журмыг хэд дахин нэмэгдүүлэхгүйгээр ослын тоо буурахгүй гэжээ.

Зорчигч тээврийн онгоцонд уран гулгалтын нийгэмлэгийн хэд хэдэн гишүүн байсан.

Рафаэль Арутюнян

Бостоны тэшүүрийн клуб 1994 оны дэлхийн аварга Евгения Шишкова, Вадим Наумов зэрэг зургаан хохирогчийг нэрлэжээ. Түүнчлэн, Мишель Кван, Саша Коэн, Натан Чен зэрэг домогт уран гулгагчдыг дасгалжуулж байсан нэрт дасгалжуулагч Рафаэль Арутюнян тус онгоцонд өсвөр насны уран гулгалтын багийн гишүүд, гэр бүлтэй нь хамт зорчиж байжээ. Бостоны тэшүүрийн клубийн мэдээлснээр, уран гулгалтын 12 хүүхдээ эцэг эх, дасгалжуулагчийн хамт Вичита дахь хөгжлийн зусланд явуулсан байсан бөгөөд тэд Пүрэв гаригт эргэн бэлтгэлдээ орох байсан ч гашуудал зарласан.

Хохирогчдын дунд мөн хоёр Хятадын иргэн, Латин Америкийн хоёр хүн байгааг "CNN" агентлаг мэдээлэв.

Холбооны нисэхийн удирдлагын газраас нисгэгчдэд өгсөн сэрэмжлүүлгийн дагуу осол гарах үед ашиглагдаж байсан хөөрөх зурвасыг түр хаасан байна. "PSA" компанийн "American Airlines"-ын 5342 дугаар нислэгийг Рейганы үндэсний нисэх онгоцны буудлын 33-р хөөрч буух зурваст буулгахаар төлөвлөж байжээ. "CNN"-ийн мэдээлснээр, 33-р нислэгийн зурвасыг 18:00 цаг хүртэл хаасан байна. Үүнийг сунгах эсэх нь тодорхойгүй.

Арилжааны нисгэгчид "CNN"-д хэлэхдээ, нисэх буудлын зүүн талд байдаг нисдэг тэрэгний хөөрөх замтай 33-р нислэгийн зурвас ойрхон байдаг нь аюултай байдлыг нэмэгдүүлдэг.

 

АНУ-ын армийн "UH-60 Blackhawk" нисдэг тэрэг нь зүүн өмнөд ДС дахь Потомак голын зүүн эрэг дагуу хууль сахиулах, медевак, цэргийн болон засгийн газрын нисдэг тэрэгнүүд ашигладаг тусгай зурвас болох "Route 4" хэсгийг ашиглаж байжээ. "FAA" графикаас харахад тусгай зурвас дээгүүр нисч байсан нисдэг тэрэг далайн түвшнээс дээш 60 метр байх ёстой байсан ч 33-р зурвасыг огтолж байсан нь ил тод байгаа юм. Мөрдөн байцаагчид хар хайрцгаас мэдээлэл олохоор хичээж байгаа бөгөөд нисдэг тэрэг яагаад заасан байрлалаас өөр газарт нисч байсныг олж тогтоох гэж хичээж байна.

Евгения Шишкова, Вадим Наумов

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.126.93.18

бас л путин буруутай юу

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.21.124.29

Orozuud tuurugduulj unagaasan ch yum biluu

Avatar

Зочин 1 цагийн өмнө 59.153.115.33

тэнэг чинь дэндэжээ.Удахгүй солиорлын үедээ орох магадлалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж