Мэргэжлийн сүмогийн отгон ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр/2025.01.30/ уламжлалт цүна-үчи буюу шинэ ёкозүнад олс томох ёслолын арга хэмжээнд оролцлоо. Тус үйл явдал нь Токио хотын Тацүнами дэвжээнд болсон аж.
Өдгөө 25 настай С.Бямбасүрэнгийн хувьд өнгөрсөн Лхагва гаригт албан ёсоор мэргэжлийн сүмогийн 74 дэх их аваргаар тодорсон билээ. Түүний олс томох ёслолд Тацүнами дэвжээний Дэваноүми "ичимон"-д харьяалагддаг бөхчүүд оролцож, хоёр цаг гаруй шинэхэн ёкозүнагийн ёслолдоо бүслэх цагаан олсыг томжээ. Харин Хошорюү С.Бямбасүрэнд ёкозүнагийн ёслолын дэг журам, зан үйлийг ёкозүна асан Масашимарү буюу Мүсашигава ояката заасан гэнэ.
Хошорюү С.Бямбасүрэнгийн олс өмнөх аваргуудынхаас илүү зузаан бөгөөд 7.8 кг жинтэй.

Ёслолын үеэр Хошорюү С.Бямбасүрэн "Энэ ажилд тохирох хүн эсэхээ гайхаж л байна. Миний үүрэг хариуцлага улам нэмэгдлээ" гэжээ. Харин Мусашигава ояката "Тэр хоёр, гурав оролдоод л ёслолын хөдөлгөөнүүдийг сурчихлаа. Түүний зөн совин сайн юм" гэлээ.
Хошорюү С.Бямбасүрэнгийн ёкозүнагийн ёслол өнөөдөр/2025.01.31/ болох хуваарьтай.

3,569.17





















































Холбоотой мэдээ