Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын хуралдааны талаарх Монгол Улсын Шадар сайдын арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан болон бэлтгэл уралдаан зохион байгуулахыг хориглох тухай Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, аливаа соёл, спортын арга хэмжээ, түүний дотор хурдан морины уралдааныг зохион байгуулах эсэхийг орон нутгийн удирдлагад шилжүүлэх тухай мэдэгдсэнд харамсч байна.
Хурдан морины уралдаан нь унаач хүүхдэд онцгой эрсдэл учруулдагийг санаж, хүүхдийг аливаа аюул, эрсдэлээс ямагт хамгаалах ёстой гэдэг байр сууриа дахин бататгаж, хүүхдийн эрхийг зөрчиж, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учруулж болох энэхүү шийдвэрээ эргэн харахыг уриалж байна.
Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн билээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцод Монгол Улс нэгдсэн орсноос хойшхи хорь гаруй жилийн хугацаанд монгол хүүхэд бүрийг хүүхдийн хөдөлмөрөөс, тэр дундаа аюулгүй байдал, эрүүл мэнд, ёс суртахуунд нь хохирол учруулж болзошгүй бүх төрлийн хөдөлмөр эрхлэхээс хуулийн хүрээнд хамгаалсан юм. Эдгээр олон улсын хэм хэмжээг Монгол Улсын дотоодын хууль тогтоомждоо тусгасан бөгөөд үүний дотор хүүхдийг хүчирхийлэх, мөлжихийг хориглодог Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг дурдаж болно.
НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын баг нь НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдээс ирүүлсэн удаа дараагийн ажиглалт, зөвлөмжид үндэслэн 2019 оны арванхоёрдугаар сарын 20, мөн 2021 оны долдугаар сарын 2-нд мэдэгдэл гаргаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал хүргүүлж байсан. Уг мэдэгдэлд дурдсанчлан хурдан морь унаач хүүхэд гэмтэх, амь насаа алдах нөхцөл байдал үүсч байгаад туйлын их харамсч байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт Нэгдсэн Үндэсний Байгууллага гүнээ найдаж байна.
НҮБ-аас Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, эцэг эх, асран хамгаалагч, морины эзэд, уяач, бизнес эрхлэгч, олон нийтэд хандан Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг уриалж байна. Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй Монголын бүх хүүхдэд сайн сайхан ирээдүйг бий болгож, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн аливаа санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж ажиллахдаа хэзээд бэлэн байх болно.
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ УЛС ДАХЬ УДИРДЛАГЫН БАГ
Нэргүй 2025-01-31 103.57.95.23
за бүүр андуураад явж өглөө шүү. бусад үед хүүхэд унаж уралдахад насны доод хязгаар, бас уралдааны морины үүлдэр угсаагаа хамаарсан заалтууд гаргаж ягштал мөрдүүл. уламжлалт монгол морины уралдаан бол зун намар болно. э****з болон үүлдрийн морийг мэргэжлийн насанд хүрсэн унаач унах шаардлагатай
Нэргүй 2025-01-31 86.85.55.114
Донгосоорой. Англид 16 настай морины уралдаанд ордог. Англичуудад очиж заа даа. Чадах уу? Монголчуудыг юм мэдэхгүй гэж бодоод зааж зөвлөх нь
Нэргүй 2025-01-31 202.126.90.130
Монголчууд дэндүү сайхан сэтгэлтэй ч юм шиг …. Сүүлийн үед Хүүхдээ учиргүй хайрлана…тгэл нэг л их 4-5 хүүхэдтэй Алдарт эцэг эхчүүд атлаа гэр бүлээ хуурдаг эрчүүд…Амьдрал яг юу юмбэээ эцсийн эцэст
Нэргүй 2025-01-31 83.220.238.217
:))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 2025-01-31 66.181.191.185
хужаагын заавараар монголын нялх хүүхдүүдийг адсагаар аймаглан хядахыг монголын баячууд, малчидад асар их мөнгө өгч хийж байгаа.
ахаха 2025-01-31 86.85.55.114
Донгосвоо. Монгол дахь НҮБ гэж хэн бэ? Олон улсын карьер хийсэн ази европ америкийн хэдэн зөвлөхүүдийн л баг ш дээ. Энэтхэг, Америк Филиппин хүмүүс англи хэл сайтай гээд ихээр ажилладаг. Санхүүжилтээ л НҮБ буюу бараг Америкаас авдаг. Би ч ажиллаж л байлааа. Тийм бурхан шиг газар биш хаха. Одоо зөндөө монгол залуус төв ази африк азийн НҮБ-д ажилладаг болсон. Бас л тэр улсын дотоод хэргийг заагаад л явж байгаа. Өөрсдийнх нь орон нь төгс болцон юм шиг. Ажил нь тэр юм чинь, цалингаа авахын тулд
Анхаар. 2025-01-31 103.9.90.100
Ер нь Зөвхөн Улсынхаа баяраар морь уралддаг больё. Өөр үед уралдахыг хуулиараа хорь. Энэ хамгийн зөв шийдэл.Эрүүгийн хулиар хорь, тэгэж байж бүрэн таслан зогсоогдоно.
зочин 2025-01-31 66.181.166.196
Өнөөхөндөө унаач хүүхдийн асуудал дээр төвлөрөөд, тэрийг тойруулж л яриад байгаагаас, угтаа бол энэ чинь морь дагасан бохир бизнесийн л асуудлын нэг хэсэг, монгол ёс заншил, уламжлалын хамгийн том дайсан бол уяачид, морин уралдаан биш энэ бохир бизнес ш дээ, энийг хязгаарлахгүй бол монгол морь гэж байхгүй болоод дагаад морь дагасан үндэсний гэх юм бүхэн байхгүй болно гэдгийг яагаад ойлгохгүй байна
Зочин 2025-01-31 139.5.219.240
Үндэсний соёл, уламжлалаа Монголчууд өөрсдөө НҮБ-аас илүү мэдэх байлгүй дээ. Оролцох, оролцохгүй юм гэж уг нь байдаг.
Нэргүй 2025-01-31 86.85.55.114
Хэлээд юу гэхэв. Монгол дахь НҮБ гэж хэн бэ? Олон улсын карьер хийсэн ази европ америкийн хэдэн зөвлөхүүдийн л баг ш дээ. Энэтхэг, Америк Филиппин хүмүүс англи хэл сайтай гээд ихээр ажилладаг. Санхүүжилтээ л НҮБ буюу бараг Америкаас авдаг. Би ч ажиллаж л байлааа. Тийм бурхан шиг газар биш хаха
Нэргүй 2025-01-31 43.242.242.59
Хэдэн насны хүүдээр морь уралдуулахаа монголчууд бид хэрээр ч заалгахгүй. Морийг хүүхэд л унаж уралддаг гэдгийг морьгүй гадаадынхан яаж мэдэх билээ. Юу ч мэдэхгүй байж бидэнд заана гэж байхгүй, бид ч бусдаар заалгахгүй.
Нэргүй 2025-01-31 103.212.118.192
Нэртэйгээр нь наадмаас хасчаач хурдан морио. Гадны гөлгүүдэнээ мөн гадны боол болсон монголчуудаа. Өвөл хавар уралдуулах нь аюултай болхоос одоо давраад хэт туйлширч аль ч улиралд 18с доош насны гэж шаажийн. Одоо жинхэнэ утгаараа өв соёл устгах гадны явуулга явж бдг шаасан. Битгий давар та нар мэддэг юм уу уламжилж ирсэн өв соёлыг хориглохыг. Туйлширч давраа шаачхын
Нэргүй 2025-01-31 66.181.191.185
наадам гэдэг нь утгагүй
Нэргүй 2025-01-31 59.153.115.241
За за НҮБХХ бүр монголчуудыг морь унахыг нь заахнээ. 30 жил малчдад малаа маллахыг нь зааж, бэлчээрийн газрыг нь хувааж танай манай гэсэн хэрүүлийн алим тарилаа. Нүб-ийн төсөл хэрэгжүүлж бна гэж христийн шашинд орсон хүүхнүүд л төслийн хөрөнгөөр амьдарлаа залгуулж, хөрөнгөжсөн бх.
S 2025-01-31 66.181.178.17
ANUSDI80955877XUSSEN SEKSYGEER VANXANDI
Нэргүй 2025-01-31 202.55.191.194
уяач нэртэй ховдог шунахай, харгис гаж донтонгуудаас бяцхан үрсээ хамгаалцгаая
Зочин 2025-01-31 202.131.227.179
Морины тухай яриад байгаа хүмүүс морин дэл дээр өссөн үү ? Бага насанд морио унаад давхих сайхан, ухаан ч сийрэг болдог.
Морь унасан хүүхэд малчин болно.Малчин болох хүүхдүүдийн ирээдүйг харсан уу х***а мотоцикл ээр малаа хариулж яваад хэдэн хүн үхсэн бэ? Та нар судалсан уу, Үндэстэй,углуурга бай
Нэргүй 2025-01-31 66.181.178.243
морь унахыг нь хориогүй бн ш дээ оркоо.
Хариулт 2025-01-31 59.153.115.33
02.131.227.179 Чи.мотоциклоос хүн унаж нас барж байхад бид өвөл морь унуулж ХҮҮХДИЙН АМЬ НАСАНД ХҮРЭХЭД яадаг юм гээд барьцаад байгаа юм уу . Бага л балайртаад бай . Морь унахаар ухаан сийрэг болдог гэнэ .Харин ч чиний ухаан чинь МУЛГУУ болжээ .
өөө 2025-01-31 66.181.164.23
ЗГ-н шийдвэрээ татахгүй бол НҮБ-с санхүүжүүлж байгаа үх төсөл хөтөлбөрөө зогсооно гэнэдээ, улс орны эрх ашиг уу, урвагч хулгайч хэдэн нүүрсчдийн зугаа цэнгэл үү сонголт ЗГ-н гарт
Зочин 2025-01-31 202.131.227.179
Монгол соёл,хүүхдийн эрэмгий байдалд сөрөг нөлөө үзүүлэх байх даа
Нэргүй 2025-01-31 66.181.177.136
Энэ ч арай дэндэнэ ээ. Зүгээр л өвөл, хаврын хахир хүйтэн үед хүүхдээр морь унуулахгүй байх хэрэгтэй. Агаарын температурыг тодорхой зааж өгөх нь зөв. Түүнээс биш 18 нас гэдэг бол суурин соёл иргэншилтэй, морь мэддэггүй улс орны л дүрэм. Түүнийг тоох ёсгүй.
z** 2025-01-31 203.98.76.19
talbai deer moritoigoo ochood tsai uuj bariad tom shaagad bsan da . xaxa
Нэргүй 2025-01-31 139.5.217.10
Өвөл морь уралдуулах казинод донтсон хар тамхичид шиг уяачидаас болж Монгол улсд хориг тавьж 14 мега төсөл нь дампуурч хөгжлөөр 100 байр ухрах уу.
Нэргүй 2025-01-31 43.242.242.59
Уралдаанд хэзээ насанд хүрсэн хүн морь унадаг байсан юм бэ. хэдэн зуун жил ингэж л явж ирсэн. Бүх зүйлийг гадаадынхнаас асууна гэж юу байх вэ. Зарим нь морины уралдаанаар далимдуулж засгийн газрыг огцруулах мафийн хуйвалдаан зохион байгуулж байна.Нэг нь уралдуулна гээд нөгөө нь уралдуулахгүй гээд байхаар чинь Засгийн газар аль талд нь зогссон ч огцруулах арга хэмжээнд өртөж байна
WWW 2025-01-31 59.153.113.46
Морь уралдах бол спорт юмаа. тиймээс заавал насанд хүрсэн хүн унаж аюулгүй байдлыг стардартийн түвшинд хангах ёстой. Тэр дээр үеийн морин уралдаан одоо үед тохирохгүй болсон шүү.
ЗОЧИН 2025-01-31 139.5.218.43
Одоо бүх зүйл сүйрч байна Ядаж хүүхдээ хайрлах боломжийг Энэ засгийн газар хулгайлчихлаа Энэ засагт итгэх зүйл үлдсэнгүй
сонгогч 2025-01-31 202.9.46.112
морь унасан толгойгүй хүмүүс Монголыг төрийг эрхэндээ оруулдаг болоо юу? ….. тэд наадаж, зугаацаж байвал бусдын хүүхдийн амь нас, эрүүл мэнд тэдэнд хамаагүй ажээ…..
Нэргүй 2025-01-31 202.126.92.98
НҮБ БҮҮ ТУЙЛШИР
Нэргүй 2025-01-31 122.201.31.222
нүб-д хэдэн мянган мэдрэл хүүхнүүд ажилдаг гээд америк санхүүжүүлэхгүй гээд байгаа монгол болхоор сохор дагаад далжигнаад бгаа хэдэн цаас нь хаа гэдэг бхдаа бүсгүйчүүдээ
Нэргүй 2025-01-31 103.26.95.170
НҮБ БҮҮ ТУЙЛШИР. МОНГОЛЧУУД ЗУНЫ ДЭЛГЭР ЦАГТ ХУРДАН МОРИО УРАЛДУУЛЖ НААДАМ ХИЙГЭЭД ИРСЭН ХЭДЭН МЯНГАН ЖИЛИЙН УЛАМЖЛАЛТАЙ. МОНГОЛ МОРИЙГ ХҮҮХЭД Л УНАЖ УРАЛДУУЛДАГ. ТОМ ХҮН УНАХ БОЛОМЖГҮЙ. ЗУН ЦАГТ НААДАЖ ХУРДАН МОРИО УРАЛДУУЛЖ, ИНГЭХДЭЭ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЖ, УНАЖ БЭРТЭХЭЭС СЭРГИЙЛЖ УРАЛДУУЛАХ Л БОЛНО. ХАРИН ХАХИР ХАВАР, ХҮЙТЭН ӨВӨЛ МОРЬ УРАЛДАХЫГ ХОРИГЛОХ ЁСТОЙ. ЭНЭ НЬ ХҮҮХДЭД Ч, МОРЬ МАЛД Ч АСАР ХОРТОЙ, ЭРСДЭЛТЭЙ.
Нэргүй 2025-01-31 86.85.55.114
Үнэн. Хөгшин хүн уралдааны морь унана гэж заахна. Хэдэн халтар доншуучлагч карьерчид. НҮБ-ээс мөнгө авч ажилладаг хэдэн зөвлөх ш дээ уучлаарай. Нэр усгүй гадаад дотоодын хэдэн халтарууд сууж байгаа
ээж 2025-01-31 43.228.128.226
Баярлалаа НҮБ_ МАШ ЗӨВ ХҮҮХДҮҮДЭЭ ХАЙРЛАЖ ХАМГААЛЦГААЯ
MGL 2025-01-31 202.9.40.178
uyaachid daljiganaj baij bur balarlaa
Улсын Иргэн 2025-01-31 66.181.176.170
Авилга, хээл хахуулиа зогсоогоочээ, сургууль цэцэрлэгийн газрыг авилгадаж зарахаа болиочээ, хүүхдийн сурах, боловсрох эрх зөрчигдөж байна гэж уриалаасайдаа, тэгэхээр улсын дотоодын хэрэгт орох болчихоод болохгүй, харин иймэрхүй попорсон юман дээр улсын дотоод хэрэгт нь оролцоод, урилга энэ тэр ч гэх шиг даварцан юмнууд.
УНШИГЧ 2025-01-31 43.242.242.141
мал
ИРГЭН 2025-01-31 66.181.191.209
Монгол улсын Засгийн газар бол Хүүхдэд хамгийн Ээлгүй, Хүүхдийн Эрхийг зөрчдөг ,
Zochin 2025-01-31 63.250.150.98
Haranhui burangui hotsrogdson yumnaasaa salah yumsan. Yadaj uvul huuhed unuulj mori uralduulahaa bolichoosoi.
Хаха 2025-01-31 86.85.55.114
Яг ш дээ. НҮБ нэрэн доор байгаа хэдэн карьер хийсэн зөвлөхүүдээр улсаа заалгах уу? НҮБ нэрэн дор одоо монголын залуус ч гадаадын улсуудад ажилладаг болсон. Энд НҮБ гэж юм байхгүй. Зүгээр л санхүүжилтыг нь өгдөг. Хэдэн есөн жорын хүмүүс нийлж конторьтоо сууж байгаад юу хийхэв гэж ярилцдаг газар ш дээ. Трамп АНУ-г НҮБ-ийн харьяа Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан. НҮБ чинь Украйны дайныг, Газын зурвасын бүтэн жилийн бөмбөгдөлтийг зогсоож чадаагүй. НҮБ-ээс бүү ай. Би ч тэнд ажилладаг.
Энхээ 2025-01-31 213.120.231.5
ХҮБ-ын карьер хөөсөн нөхдүүд бол бидэнд хамаагүй ээ. тэд ажлаа хийж байгаа, гаднаас цалинжаж байгаа улс. Харин манай өв соёл, уламжлал гэж их цээжээ дэлдээд байгаа уяачид чинь бол жинхэнэ монголыг аланчууд шүү. Өөрсдийн хүүхдээ уралдуулахгүй, хүний хүүхдээр балиар новшийн бизнесээ хийж хэдэн тэрбумаар бооцоо тавьж авалцдаг, өгөлцдөг. Түүгээрээ зиндаархан мөчөөрхөлддөг.Гол нь тэдний дотор цөөнгй сайд, УИХ-ын гишүүд , за тэгээд агентлаг, яамдын хурган дарганцарууд өөрсдөө байдагт л аймшиг.
Нэргүй 2025-01-31 202.179.25.254
goy hellee
Нэргүй 2025-01-31 103.111.68.3
Шившгийн засгийн газар